Skip to main content

Утга учир хайж байна

Олон сар жил өнгөрчээ. Маш ч хурдан урсах юм. Эдгээр олон сар жилүүдэд би зоолттой гэж бодсон нэг л зүйлдээ өөрийнхөө бүх зүйлийг зориулчихсан юм лдаа.

Тэр нь хорвоод хосгүй хайр байв. Үнэхээр хорвоод хосгүй гэж бодсон юм шүү. Бидний эгэлгүй нандин холбоо энэ орчлонгийн амьдралаа туулж дуусаад ч түүнээс цааш хамтдаа байгаад л байна гэж итгэсэн байсан. 

Хамтын бүтээсэн амьдралдаа машид нүүр бардам байж, өөр юугаар ч солихгүй гэж итгэн өөрийнхөө зовлонг би нэгэнт сонгочихсон байсан юмсан. Тэр ганц л зүйлийг тойроод миний бусад хэсгүүд өрнөж байв.

Гэтэл яг одоо бол тэр нэг зүйл нь бүтэлгүйтээд замхран одсон. Түүнийг дахин дуурайж босгоё гээд оролдовч хорвоод хосгүй хайраа хувилна гэж хаа байх вэ дээ. 

Чинадын цаадах утга учир, эрхэмсэг оршихуйгаа алдаагүй ээ. Энэ хорвоо дээрх утга учраа алдчихсан юм аа.

Comments

Popular posts from this blog

All praise to YOU. I put my trust in you.

 Өнөөдөр бүр яачихсан юм гэмээр их эрч хүчлэг, хорвоо дэлхийд талархаж сэрлээ. Эсрэг талын өндөр байрны толгойд нар туссан нтр нь юу нь ч ганган юм... Энэ өглөөгийнх шиг эрч хүчтэй, ирээдүйд тэмүүлээгүй удсан байна шүү...  Хорвоо дэлхийн уужмыг мэдээд, хаа нэг буланд яг одоо болж буй адгийн шударга бусыг мэдсэнээсээ хойш хүн төрөлхтөнг үзэн ядаж, энэ бүхэн бүгд хоосорч үгүй болоосой гэж бодож байлаа...  Одоог болтол криллээр шивж сураагүй,  krilleer.blogspot.com ашигласан хэвээрээ л байна. Леила гэдэг нэртэй охинтой болно :) Нью-Иорк хотын гудмаар яарч алхах өдөр ирээсэй, ажлаа тараад  ROYCE шоколад авч идээд Bryant цэцэрлэгт хүрээлэнд ирж суугаад пиджакаа тайлж сандалд өлгөөд хэд гурван юм уусан шигээ инээлдэхсэн...Тэр хотын энерги үнэхээр яаж тийм байж чаддаг байна аа.... Цэвэр бохир, өнгөтэй өөдтэйн тухай асуудал биш юм шүү...Тийм нэг сонин энерги л байдаг юм. Чамайг байж болох хамгийн шилдэгээрээ байхыг сануулж өдөөж байдаг тийм энерги...Бүтэшгүй з...

Нүд нээхээс ч өмнө орж ирдэг бодлууд

Энэ цаг үед төрсөн байгаадаа сэтгэл ханамжтай, ирээдүйд сониучирхаж байна. Орчин цагийн Монголчууд халгааж, бултаж, тойрч хулчийж явсаар өдийд ирсэн олон эмзэг сэдвүүдтэйгээ ойрын 20 жилд маш ихээр нүүр тулах нь баараггүй болов бололтой.  Дотор нь хөндий биш хэд нь хувь хүнийхээ түвшинд өөрийнхөө хариултыг олох гэж оролдож, дотоод зөрчлүүд их өрнөх байх даа. Хөндий нөхдүүд ч яахав хаана хэн чанга лайв хийснийг л дагаж, тэдний амнаас гарсан үгсийг л цээжилж, давтаж ярьна шүү дээ. Эргэцүүлэх тэнхэлгүй учраас. Шашин, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, улс төрийн үзэл санаа, гэр бүлийн харилцааны хэм хэмжээ гэх мэт алтан дунджыг барьдаг мэт царайлан аргацааж, цаг хожих боломжгүй сэдвүүд бий шүү дээ... Аргацааж цаг хожих гэж оролдох хооронд амьдрал чинь өрнөөд байх учраас шийдвэр гаргаж, түүнийхээ дагуу үйлдэл хийх шаардлага үүснэ лдээ. Ирээдүйн тэр өдрүүдэд юу өрнөх бол, хэн аль талд харьяалагдах бол, хэнээс тангараг тасрах бол? бас оронд нь хэнтэй шинээр учрах бол?  Үнэхээр 0+0+...

Хэн нэгэн болж төрснөөсөө болж би хэнийг ч үзэн ядмааргүй байна.

Хүмсийг нэгтгэдэг 2хон учир байдаг гэх… Зовлон. Эс болвоос зорилго.         Ямар нэгэн сэтгэл хөдлөлөөр, үзэл бодлоор, зорилго тэмүүллээр хэн нэгэн хийгээд бусад олонтой нэгдэхээс голоосоо эмээж гай санагдах болов. Хэнд ч таалагдмааргүй. Хэнд ч аятайхан санагдмааргүй, хэнд ч мундаг харагдмааргүй байна. Миний тухай хэн ч ерөөсөө юу ч битгий бодоосой гэж хүсч байна. Алба юм шиг шүлэнгэтэж бодол болгоныг минь уудалж үзчихээд эвлэхгүй нэг өдөр таарахаар зэрэг “гайгүй гэж бодсон чинь…” эсвэл  “… гэх хүртэл чинь хүндэлдэг байлаa” энээ тэрээ гэж өр нэхээд улангасах нь тамтай. Учрах хүмүүстэйгээ би өөрөө очоод учирчих болохоор үйлээр тааралдсан элдэв юмстай огтоосоо ч хавьтмааргүй байна. Нам гүмхэн байгаад толинд л харж чадаж байвал болох минь тэр.           Дахин нэг амьдрах боломж олдвол намайг жигтэйхэн дурлалт сэтгэлтэй яруу найрагч эмэгтэй болгоод элсэн цөлийн борогхон нэгэн хошуунд энх тунх амьдруулаарай. Бичгийн эрдмий...