Skip to main content

Posts

Showing posts from July, 2020

Хэн нэгэн болж төрснөөсөө болж би хэнийг ч үзэн ядмааргүй байна.

Хүмсийг нэгтгэдэг 2хон учир байдаг гэх… Зовлон. Эс болвоос зорилго.         Ямар нэгэн сэтгэл хөдлөлөөр, үзэл бодлоор, зорилго тэмүүллээр хэн нэгэн хийгээд бусад олонтой нэгдэхээс голоосоо эмээж гай санагдах болов. Хэнд ч таалагдмааргүй. Хэнд ч аятайхан санагдмааргүй, хэнд ч мундаг харагдмааргүй байна. Миний тухай хэн ч ерөөсөө юу ч битгий бодоосой гэж хүсч байна. Алба юм шиг шүлэнгэтэж бодол болгоныг минь уудалж үзчихээд эвлэхгүй нэг өдөр таарахаар зэрэг “гайгүй гэж бодсон чинь…” эсвэл  “… гэх хүртэл чинь хүндэлдэг байлаa” энээ тэрээ гэж өр нэхээд улангасах нь тамтай. Учрах хүмүүстэйгээ би өөрөө очоод учирчих болохоор үйлээр тааралдсан элдэв юмстай огтоосоо ч хавьтмааргүй байна. Нам гүмхэн байгаад толинд л харж чадаж байвал болох минь тэр.           Дахин нэг амьдрах боломж олдвол намайг жигтэйхэн дурлалт сэтгэлтэй яруу найрагч эмэгтэй болгоод элсэн цөлийн борогхон нэгэн хошуунд энх тунх амьдруулаарай. Бичгийн эрдмий...