Skip to main content

Posts

Showing posts from December, 2020

Бүх юм зүгээр л хөгжөөд, хөгжлийн түвшин нь тулаад тэгээд дуусаасай

Бүх юм хурдан дуусаасай.  Өнөө маргааш, ахуй амьдрал гэж байхгүй болж хөгжих нь хөгжиж дэвшээд дээд цэгтээ тулаад дэлбэрдиймүү яадын дахиад БигБанг л болно уу яана уу хурдан дуусаасай. Амар амгалан ирээсэй. Бодохоос хүртэл залхаж байна. Юу ч үгүй оргүй болмоор байна.  Шинжлэх ухаан нь хөгжөөд бүх зүйлийн учир нь тайлагдаасай. Элдэв ид шид хар дом нь хүртэл дээдээрээ хөгжөөд учир нь тайлагдаасай.  Амьдралын ижил тоглоомонд байгаа хүчин мөхөс нэгэнд санаа зовдог, залуу бага дүү нараас минь муу бүхэн хол байгаасай гэж бодож явдаг ч гэлээ ер нь бөөндөө, нийтээрээ энэ заваан амьдрал гэдгээс гараад дуусаасай. Юу ч битгий үлдээсэй. Юунд хэрэглэгдэх гээд үүсчихсэн юм бол доо. Амьдралд амтших минь үгүй болчихжээ...