Skip to main content

Posts

Showing posts from July, 2026

Утга учир хайж байна

Олон сар жил өнгөрчээ. Маш ч хурдан урсах юм. Эдгээр олон сар жилүүдэд би зоолттой гэж бодсон нэг л зүйлдээ өөрийнхөө бүх зүйлийг зориулчихсан юм лдаа. Тэр нь хорвоод хосгүй хайр байв. Үнэхээр хорвоод хосгүй гэж бодсон юм шүү. Бидний эгэлгүй нандин холбоо энэ орчлонгийн амьдралаа туулж дуусаад ч түүнээс цааш хамтдаа байгаад л байна гэж итгэсэн байсан.  Хамтын бүтээсэн амьдралдаа машид нүүр бардам байж, өөр юугаар ч солихгүй гэж итгэн өөрийнхөө зовлонг би нэгэнт сонгочихсон байсан юмсан. Тэр ганц л зүйлийг тойроод миний бусад хэсгүүд өрнөж байв. Гэтэл яг одоо бол тэр нэг зүйл нь бүтэлгүйтээд замхран одсон. Түүнийг дахин дуурайж босгоё гээд оролдовч хорвоод хосгүй хайраа хувилна гэж хаа байх вэ дээ.  Чинадын цаадах утга учир, эрхэмсэг оршихуйгаа алдаагүй ээ. Энэ хорвоо дээрх утга учраа алдчихсан юм аа.