Monday, July 31, 2017

Титаник үзсэндээ ч юм биш за юу...:P

20 жилийн өмнө хийгдсэн кино 100 гаруй жилийн өмнөх түүхийг харуулна. Өдийг хүртэл "нэг тийш" болж шийдэгдээгүй нөгөө л нэг хайр гээчийн тухай бас мөн чанарын тухай.

"Түүний маань нэг ширхэг ч зураг надад байдаггүй, одоо тэр зөвхөн миний дурсамжинд л үүрд оршдог" гэдэг үг амьдралыг тэр чигт нь харуулах шиг. Үнэхээр л тухайн цаг хугацаандаа эдлээд дууссан мэдрэмж л дурсамж болоод энэ хорвоогийн хаа нэг энергийн саванд хадгалагддаг боловуу гэхээс өөрөөр үлдэцгүй, оргүй зүйлс билээ. Эдлэхгүй л юм бол мэдрэмжүүдийг бодох төдийхнөөр, төсөөлөсхийгээд оногдсон жаахан цагаа дуусгах нь харуусалтай юу, тийм ээ?

Манай гэр бүл номыг огт чухалчилдаггүй байв. Ээж, аав дээд боловсролтой хэрнээ яагаад тийм байсан юм бол доо... Тэднийг шүүх нь ч хаашаа юм.. гэхдээ азаар гэхүү тохиолоор гэхүү нэг зун баахан хуучин үлгэрийн ном надад хэнээс ч юм ирсэн нь эхлэл, төгсгөлийн хуудаснууд нь салаад алдагдсан Араб  үлгэрийн цоморлиг байсандаг... Номон дээрхи өнгө будаг гэж аанай ганган, цэнхэр голлосон усан будаг... Үлгэр бүхэнд л чухам  сар шингэж, нар манддаг газар болох ертөнцийн хязгаар дахь том нуурын эрэлд гардаг худалдаачин эр...
Тэр том нуурын мандалд очоод хорвоогийн оньсыг тайлж олон жил болохсон...

You jump, I jump.

Make each day count.

I trust you.

This is where we first met.

Гэхдээ байна шдээ тэ, энэ амьдрал чинь чихэр биш ээ гэж хэлжаа баачканууд чинь яг үнэндээ худлаа өөрсдөө чихэрлэг боломжоо алдцан азгүй амьтад байхгүй юу ххо.

Яг хэн жинхэнээрээ явж байгааг өнгийж харахад л ойлгомжтойгоор ил харагдах юм тэдний эрээн бараан амьдрал... Би ч бас тэдний нэг гэж бодохлээр л...


Saturday, July 22, 2017

Хараал идсэн хоосон амьдральд томдсон их ЭГО

Хорь хүрээгүй хэдэн охидуудыг удирдаж бас мотивацлах гэж нервээ барав.. Үг даахгүй уйлчихна эсвэл бөөгнөрч зогсоод буланд хов базна...

Тэгээд хэдэн жилийн өмнө үеэл дүүдээ хэлсэн хачин урамгүй, хүйтэн гэж жигтэйхэн үгээ санаад өөртөө дур гутав.  Тогоо шанаганы ажилд дүүгээ дайчилж байтал "Анай элдүүр хаана байгаан " гэнэ. Би гэж өрөвдмөөр додигор амьтан харин  "Хажуу айлд байгаам байлгүй" гэж хариулжаан. Тэр үедээ дүүдээ нүдээ нээгээд хараач байж л таараа шд гэсэн мессэж нисгээд хажуугаар нь сайхан мэргэн, хошин шогийн мэдрэмжтэй "лаг" хариулт хэлчлээ гэж дотроо бахдаж байснаа тод санав... Хөгийн жижигхэн бодолтой юм гээч бүр нэг...

Энэ ажлын дараа харин би мэдэхийг хүссэн хүнд "бөхийж" туслаж бай гэдэг зарчмыг өөртөө зоож тогтоохоор шийдлээ.