Wednesday, June 7, 2017

My mind just made a baby here.

За би үнэнгээсээ Монголоор юу гэж орчуулахаа үл мэдэх тул ингээд л нэрлэе:    Subconscious fear of failure.
Яг үнэндээ бол шүүмжлэл юм. Гэхдээ би ажиглалт гээд хэлчихье хха. Миний ажиглалтаас бол энэ нэгэн бүтэлгүйтлээс айдаг зан эрэгтэй, эмэгтэйчүүдэд хэнд хэнд нь илрэх ба илрэх илрэхдээ амьдралыг чинь сүйрүүлж мэдэхээр үр дагавартайгаар илэрдэг санагдаад байгаа юм.
Нэг жишээ бодож үзье лдээ, 20 гарсан настай видео тоглоомонд донтогчид, зовлонгоор шалтиглаж шоудагч хөвгүүд. Би санахдаа тэднийг өөрсдийнхөө хүчин чадлыг мэдэрч амжихаасаа өмнө хулчгар зандаа залгиулаад ирээдүйн гэрэл гэгээгээ эхлэж болох цэгээс нь өмнө огтлоод хаячихсан аймхай зүрхнүүд гэж хардаг юм(Дийлэнхидээ. Амьдралд новшийн зүйлс тохиох нь үнэхээр олон шүүдээ гэхдээ). Туйлын хүсэл нь дотор нь байгаа хэрнээ түүнээ хөөх гэхээр "амжилттай" байж чадахгүй байх вий гэсэн айдас нь дийлдэг учраас  тэр бодлоо шууд тэнд нь зогсооно, дахин хэзээ ч бодож айхгүйн тулд түүнээс маш холуур зүйлсэд өөрийгөө аваачиж зоогоод вакуумжуулна. Өдөр өдрөөр түүндээ шигдээд явж байснаа хажуугаар нь "дэрвийсэн баачка" явж өнгөрвөл гэнэт дотроос нь атаархал гэдэг зүйл хөдлөөд дэрвээхэйг чулуугаар шидэж алах нь дөхөж "газрын хөрнөөс арчих"ыг хүснэ. Яагаад гэвэл дэрвээхэй амьд байсаар байх хором бүрт хулчгар хөвгүүний мөрөөдөл нэхэн санагдаж өөрийг нь дотроос нь идэж зовоох тул айдсаа давж алхаж чадах хүртээ зөвхөн хэрхэн дэрвээхэйг алах тухайд л хүчээ цацна...
Эмэгтэй хүнд ихэнхидээ яаж илэрдэг вэ гэхээр 17 18 хүрээд мөрөөдөлрүүгээ чухам орох гэснээ айгаад( тэд гэхдээ айж байгаа гэдгээ тайлбарлаж ойлгохгүй байгаан) бас л түүнээсээ холдож нөхөр сүүдэр хөөнө. Учир нь нөхөр олох даалгаврын гүйцэтгэлийн биелэлт нь илт, нүдэн дээр бодитоор юм шиг мэдэгдээд харин мөрөөдлийнх бол тэгэхгүй шүү дээ. Бараг 6-7 жилийн дараа үр нь үзэгдэх аялал учраас.Зиа нөхөр энээ тэрээ, амьдралын жам, заяаны хань энээ тэрээ гэж тархиа "молигодож" хэдэн жил явжээснаа нэг л биш гэдэг нь мэдрэгдээд ирэх үед мөрөөдлөөсөө айсан хэвээрээ л байгаа тэд дахин хэдэн жил өөрсдийгөө юунд шигдээх вэ гэдгээ бодож олно- Хүүхэд. (гэр бүлийн жаргалыг иймхэнээр тайлбарласанг минь өршөө. Гэхдээ бодит үнэн бол хүнээр хүн хийх гэсэндээ, зөв төлөвшилтэйгээр бүтээсэн гэр бүл маш цөөхөн хувийг эзэлдэг шүү...)
Дорд үзэж, нүднйихээ булангаар харж эсвэл би тэднээс өөр гэж дэмийрэх гэсэнгүй. Яг үнэндээ л бүгдэд үнэнг нь эвтэйхэн ойлгуулаад тэр олон сэтгэл зүрхүүд яг үнэнгээрээ мэдрээд, ярилцаад өөр өөрсдийнхөө хүчин чадлыг олж эрх чөлөөгөө(санхүүгийн эрх чөлөө ч тэр) гартаа атгаж эцэст нь амар амгалан байгаасай гэж хүсч байна. Мэссэжийг ойгов уу? Минийхээр бол амжилт гэдэг нь "тухайн цаг үед хийж чадах бүхний хийсэн гэдгээ мэдсэний дараах амар амгалан" Хаана очоод зогсох чинь хамаа алга. Чухам өөртөө үнэнчээр л, үнэн зоригоороо хийхээ хийчихээд " сайхан байлаа шүү" гээд тамхиа сороод спийрмэнтээ зажил.

ONE MAN CAN CHANGE THE WORLD.        ONE WOMAN CAN CHANGE THE WORLD.

Энэ бүгдийг бичихдээ би Кэрри-д санаа зовж суулаа..ххэ Кэрри эгч гэдэг зохиол уншиж байгаа юм. Уржигдар нэг суудлаар 500 хуудас явуулсан. Ойлгоод уншаад байлаа. 

No comments:

Post a Comment