Monday, June 19, 2017

Ханамж буурах хууль

Зиа тэгээд хамгийн түрүүд аль цагийн ямар ханамж чинь санаанд орж байхымдээ?
Хоногийн хорин дөрвөн цагаас маань хэн нэгэн хулгайлаад байгаа санагдах юм..Яг л хөргөгчин дэхь сүүнээс маань хумсалдаг шиг...

нэгэнт хөргөгчний тухиа яриа эхлүүлсийм чинь одоо би философи ярина. хха Шал далий тэ. Яаасан ч яадын ер нь... Гэхдээ гоё тайлбарлана, эгэээ л нөгөө эдийн засгийн онолын хичээл бүхэн дээр ярьдаг харьцангуй давуу тал/туйлын давуу талын обьект нь үргэлжид нөгөө л нэг бяслаг, дарс байдаг шиг миний филкософийн индикатор обьект нь Аяга УГААГч шингэн.хха

Бидний гал тогоог гэрээ ёсоор бол 5 хүн хувааж эзэмшиж байгаа юм. Мэдээж хэн нэгэн дээр найз нь ирнэ, найз залуу нь эсвэл өмнөх шөнийн хамсаатан хархүүчүүл гэх мэтээр давтагдсан тоогоор хэдэн хүн энэ өрөөнд орж гарч байгааг хэлж чадахгүй. За гол ажиглалт. 5 хүний 5 аяга угаагч шингэн бий. Гэхдээ хэн ч өөрийнхөө угаагчийг ашиглана гэж байдаггүй юм. Бодит байдал. Ягаад гэвэл мэдээж урд чинь тэр олон угаагч байхад өөрийнхөө юмыг дуусгах гэх нь ямар ухаалаг шийдвэр байхавдээ тэ. Сэргэлэн гарууд юм чинь биднүүс чинь нэг нэгнийхээ угаагчаар угаалгаа хийжаа байхгүй. тэгээд мэдээж хүний юмыг  аривлан гаманх хэрг юун, сайхан асгаад өгөх хэрэгтэйшдээ тэ....яагаад гэвэл яг одоо хэрэглэж байгаа чинь дууслаа гэхэд чамд чиний савтай шингэн бас тавиур дээр байна шүүдээ.
Гэхдээ энэ үед бид параллель ертөнцийн тухай бодохоо мартсан байгаам. Өөрөөр бол өөрөөс нь гадна 4 байрны нөхөд нь 4үүлээ яг адилхан зүйл бодож байгаа байхгүй юу..ххэ
Гэх мэтээр бие биенийхээ шингэнээр хэт хөөсрүүлж угааснаар бүх 5 лонх хугацаанаасаа өмөн дуусна. Хэрвээ хөн бөгд өөр өөрийнхийгөө хэрэглэсэн бол тус бүртээ гамнаад, нэг тийм өөриймсиг хандсаар байгаад тэр 5 лонх илүү удаан хэрэглэгдэх байсан гэж би боджаан...
Амьдрал яг л ийм юм шиг... Гуцалгүй өөрийнхөө тоглоомийг хөөхгүй хүний тоглоомийг самрах гэж далжийж байгаад бүр шал дордуулж хаядаг... Өөрийнхөө л дуртай салбарыг сонгоогүйгээс болж маш олон хүмүүс өөрт чухал биш салбарт орж, карьерийг хөөснөөрөө тэр мэргэжлийн үнэ цэнийг дордуулж байгаан.Арын хаалгаар тооны ангид ороод ирсэн баян айлын хүүхдүүд  дааалгавраа хийхдээ хурд гүйцэхгүй лайтай байдаг байж билээ. Тэр хүн өөрөө ч тоонд дургүй, тоо ч тэр хүнд дургүй байхад чинь л...Тэд улирлын шалгалтад унахад тэгээл ангиараа давтлаганд суудаг бас захирал орж ирж донгоддог байж билээ...Тооны ангийн нэр хүнд бол гэж ирээд л...

Ном уншдаг уу л гэнэ. 100 ном уншсан хүнийг ухаажсан хүн гэх үү? хахах гуцниз... 100 ном уншсан хүнийг 100 ном уншсан хүн л гэнэ биздээ... Бялзуухай та 100 хариулт мэддэг байлаа гээд ч түүндээ зохицолтойгоор 100 удаа мухардаж үзээгүй бол тгээл ердөө нэг хуулан бичлэгийн дэвтэрийн нэг хуудас гэсэн үг шүү дээ. Уншсанаа ярьж чаддаг гэнэ үү? Воооо гайхалтай....Бүр гайхамшигтай нь гэвэл дундаж айкүйтэй бүх хүн яг наадахыг чинь хийж чадна. Өгүүлбэртэй бодлогын түүвэр Бүндэнгийн ном гэж байж билээ. Сүүлийн хуудсанд нь бодлогын хариултууд байдаг... Тэр хуудсыг цээжлээд хаашаа ч хол явку л  байхгүй юу... ХАриунаас хөөж бодъё оо гээд амжилт оллоо ч надад бол сэтгэлд сэвтэй, бохир цусны гэдэг шиг дорд зүсмийн ханамж..

Цолмонгийн маш том буру зуршил. Хэт мөрөөдөгч. Бүгдэд хүрнэ гэхдээ нэг дор биш гэдгийг сана. Яг одоогийндоо фокус өг. Үгүй бол чи өөрийгөөө алж байна. Яарч самгардаж байна бас байж болох байснаас арай дор буугаад байна..Тийм учраас ФОКУС!!! нэг л удаа мөрөөдсөн. ХАнгалттай.ОДоо алх! Дөнгөж хөлөө зөөж эхэлж байж нисэхдээ юу өмсөх тухайгаа мөрөөдөж мансууран ОДОО цаг-аа доромжлохооо боль. Цаг хором бүрийг хүндэтгэ! Тоглоомоо хүндэтгэ! Бүх зүйл сайхан болно.


Журамт биш эмэгтэйн ааль гаргаад хүн болгонд л тохиож байсан бодит байдлыг би хэлье л дээ. Бүх юм боломжтой. Санхүүгийн дэмжлэг хийгээд сээгэслэг оршихуй гэсэн 2 хэчин зүйлээр матриц зурж байгаад байгаа нэг нэгээр нь онилоод онилоод явахад овоо хэдэн сарыг *ажилтай* өнгөрөөх боломж мэдээж бий...Шугаман дараалалд оруулалгүй эсвэл портфоль үүсгэх ч боломж бий. Эсвэл үндсэн нэг үйл ажиллагаандаа гол нөөцөө зориулаад үлдсэн хэсгүүдийг оутсорсинг хийх хувилбар ч байж болно.  Гэхдээ энэ бүгд худлаа.


Оранж хувцастай эмэгтэй рэппер гарчихсан байсныг өчигдөр л мэдэв. Дажгүй..Би яваандаа дэмжинэ гэж бодож байна.

Орлуулах боломжгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй.

*Бусад бүх дурсамжыг зорж шатаахад дулаахан элч л байна уу гэхээс дурлал шиг асч дүрэлзэхгүй гэхээр....Харамсмаар...* (Бөртөн, 2017)

No comments:

Post a Comment