Thursday, June 15, 2017

Миний хүсэл бүхэн биелдэг

Та нар тэрийг харсан ч болоосой.... Үнэхээр л дуртай зүйлээ хийж байгаа бололтой. Маш сайхан харагдаж байна лээ. Ердөөсөө л зөвхөн ийм төрлийн хүмүүс л нэг нэгнийгээ ойлгодог  сүнснүүд байдаг гэмээр.... Нүдний харц нь улам цогтой хийгээд гүн болж ирээд нүүрэнд нь бас нэг тийм чадсан царай тодроод хаанаас ирсэн хэн чинь хэзээ ч хэнд ч хамаагүй чухам яг энэ байгаагаараа байгаа чинь л хувь заяанд чинь хангалттай юм шиг.. )))  Иймэрдүү  сайхан зүйлсийг холоос ч болов хараад буцахад л...

Алхангаа бодсон чинь күээ ерөөсөө хүссэн бүхэн минь биелж явна.. ))  Хамгийн жаргалтай эмэгтэй би.  Надаас нэг ийм асуулт асууж билээ Effective Leadership хичээлийн Press Release Handling/ Psychology of Communication сэдэв дээр. Өгөгдсөн нөхцөл нь : Би  үдшийн хүлээн авалтад оролцохоор улаан хивсэн дээгүүр алхаж буй СУПЕР ОД. Ганц бие. Амжилтын дээд туйл.
АСУУЛТ- You look astounding as usual today.  Just one question: your love or your dream career? Tell me which one of these you cannot leave behind?
ХАРИУЛТ- (Smile like you own this world) " i LOVE my dream. And also i DREAM about true LOVE. Therefore, both are mine.

Дараагийн асуулт- " Энэ ухамсартайгаа дахин төрвөл хаана юу хийж амьдрах вэ?"
ХАРИУЛТ- " Монголд. Говьд. Яруу найраг бичиж суудаг зөнч мэргэн, эрх чөлөөт эмэгтэй байхсан."

Ээжийн явуулсан карго ирэв. Байрны найз "хоо нөгөө Монгол цай чинь ирсэн үү?" гээд хамт онгойлгов. 6 ширхэг Монгол ном бас 2,3 төрлийн найруулдаг цай. Найз бид 2 хэн хэн маань хүсэн  хүлээснээ авав. Гэх мэтээр л миний хүссэн бүхэн биелдэг.

Бусад хүмүүс бас яг над шиг мэдэрдэг болов уу? Би ажил үйл яг аль цэгт ирэхээр нь айх ёстойгоо сайн мэддэйггүй шд хха өвдөлт яг аль цэгт ирэхээр нь уйлах ёстойгоо ойлгодоггүй юм гээд саяхан төрсөн нэг эгч маань ярьж байсан санаанд орчихлоо...
Customer service.In my blood.

North Star- Venus.


2nd part of my day. Work. Just like a regular person.

The end of  the 2nd part of my regular day.

No comments:

Post a Comment