Wednesday, June 7, 2017

Сансарт нисэх, секс хийх ав адилхан.. (Энэрэл)

Гэхдээ би дэмжив...ххо
Яагаад гэвүүл хийж үзэхээс өмнө тэд нэг тийм нууцлаг бас "хүсэмжит" зүйл шиг санагдаж зарим заримдаа түүний тухай бодлууд нойрноос чинь хумсалж байсан тохиолууд ч бий л биз. "Үзсэн"ий дараа харин зүгээр л нэг зүйл болж хувирна.Хэд хэд ч хийж болох үйл юм гэдэг нь ойлгогдоно.. Мөн чанараараа түүний дараа юу ч өөрчлөгдөөгүй юм шиг хэрнээ голын нөгөө эрэгт гарчихсан шиг л цаанаа нэг "өөр" эсвэл зүгээр л "урьдийнх шигээ биш" гэмээр ч юм уу.. ( новш гэж! Үгийн баялаг  алга шүү бүр, Цолмоон!) За ер нь л ямар өнцөгөөс хараад байгааг минь ойлгоо байлгүй...
Хүний ухамсар сэтгэхүйн шинж чанар нь ердөө л тэр юм шиг... Хүсэмжилж хүсэмжилж улангасч амьдралаа дуусгах хэрнээ хүртсэний дараа цээжин дотор нь  "хоосон" оргих...

Өдөр тутмынх шигээ эрт босч дассгал хийж, өглөөний цайгаа бэлдэж "сайн" эмэгтэй байхыг өнөөдөр хүссэнгүй... Байрны найзууд маань нүүсэн тул интернетгүй үлдэж бас халаагуур ажлуулснаас болж тог тасарсан байв. Ердөөсөө болдог бол яг тэр зүйлс шиг зүгээр л тасраад, "огт байхгүй" болчмоор нэг тийм сахилгагүй төсөөлөл толгойнд үргэлжилнэ... Нэгэнт нетгүй тул айтүүнс миний найз.. Маш удаан сонсоогүй дуунууд нэг нэгээрээ угсраад явж эхлэв... "Чөтгөр гэж, би үнэхээр амьдарчихсан юм байна" гэдгээ өнгөрсөнөө сонсоод л мэдрэв... Mrs.M- Beauty явж эхлэхэд тэр нэгэн зун хот хоорондын тээврээр ганцаараа хил гэрэх гэж явсан маань санагдлаа. Маш хурдан, дардан зам, хэн ч намайг танихгүй бүлэг дунд, арын эгнээний цонхон талд би чухам яг хаашаагаа ч мэдэхгүй явах ба нүдэнд үзэгдэх нь харааны хязгаараас хальсан цэлгэр их тал. Түүнээс нүдэнд тусах нь шиврээ борооны дараа бөөн бараан үүлэн дундаас дөнгөж цухуйж буй шаргалхан хонгор нар... (Тэр ч бас заримдаа "тасраад" огт оргүй болохыг боддог юм байхдаа гэж одоо л би ухварлаж байна ххэ)
Чухам үнэндээ яг тэр үед хаягдсан байсан эмэгтэй би түүндээ сэтгэл тавгүй хэрнээ бас түрүүхэн айхтар ихээр дурлачихсан тул бас нэг сонин өнгийн сэтгэл хөдлөл бас дотор нь.. Эгээтэй л "нүцгэнээрээ" дурлачихсан юмдаг. Тэгээд бас нэг жижигхэн хоолой толгой дотроос "Үүүү-хүүү чи  машид их эрх чөлөөтэй гэдгээ мэдэрч явна уу" гээд бас онгироогоод байгаамаа...

Зиазаа ердөөсөө хэлэх гэсэн зүйл гэвэл : Болох зүйлс болоод өнгөрдөг. Гоншигнохоо болиод эрх чөлөө рүү! Тэр зунаас хойш би өөртөө ганцаараа юм шиг санагдахаа үүрд больсон шиг...
Хүний үйлд хязгаар гэж үгүй тул сонирхон, шимтэн хүлээж сууна.

...Учиргүй танил, "огт танихгүй" охин... (Г.Аюурзана)



No comments:

Post a Comment