Friday, May 5, 2017

Хөл өвдөв

Тэгээд санав. Тэр үед яагаад дандаа хадаасан дээр гишгэдэг байсан юм бол... Яагаад тэр үед тийм их хадаас газраар хэвтэж байдаг байсан юм бол...
Сүүлийн үеийн сонин гэвэл 4 дэх өдрийн presentation маань байв. Стартап манлайлал сэдвээр 11 слайдтай бид 2 цагийн discussion үүсгэж чадав. Хамгийн сайхан хэсэг нь хүлээн зөвшөөрөгдөх. Ялангуяа Ази тэгээд байж байгаа нь гэж хүүхдээрээ эмэгтэй би энэ сэдвээр MBA түвшний  ангид тэр профессортай аргумент хөгжүүлж чадсандаа адреналин буцлахаас гадна баг дотроо хүлээн зөвшөөрөгдөж 3 эрэгтэйтай гар барив. Нэг ажил дуусав.

Аюурзанын шинэ номыг захичихаад  сэтгэл догдлоостой ба стэнд ап комеди-д нэлээн оров. Энэ хаврыг мартуулалгүй сануулж байг гэж цэцгэн хатгамал бүхий цагаан ЗАРА пудволкийг өлгүүртээ нэмэрлэв. Хогшил цуглуулагч сэтгэхүйд ёозгүй, дургүй хэрнээ хэзээ хэнтэй уулзахдаа яг юу өмссөнөө маш сайн санадаг, ер нь тэгээд тэр бүрэн хувцаслалтыг дахиж хэзээ ч яг тэр янзаар нь давтаж өмсдөггүй сонин зан  миний санахаар лав 9-р ангиас маань хойш байна.

За тэр ч яахав. Гэхдээ нэг үгийг Цолмонд дахиад сануулмаар байна- ALWAYS.  
Бас нэгэн үзлээ хатуу хэлэхэд: "Nothing pisses me off more than someone who is complaining."  Шалтиг тоочдог шижгийн өчүүхэн занд дургүйг минь... 

Өөрийнх нь тухай асууж эхлэхэд надруу ухаантанруу харах мэт харах "амархан" зантай бизнесмэнүүд. Яг нөгөө хаяагүй тэнэг амьтан чамайг магтаж эхлэхэд чи түүний тэнэг эсэхэд нь эргэлзэж эхэлнэ гэдэг шиг... Хэзээд шоуны морь, циркийн тоглогч л байх туйлын апетиттай юм. Харизма ч гэх шиг гачин хямдхандуу давуу талтай...Лаг амжилтанд харин харизма биш сахилга бат, Ганган резүме биш ЭГОгүй философи үр нөлөөтэй гэж би одоогоор ойлгосон байна...

Дараагийн 7 жилд хийх ажлууд овоороод зовоож байна.хха Намайг тоож ажилд авах, надад мөнгө төлөх хүн олдохгүй байхаадаа энэ янзаараа, Би гээч нь нэг тийм арзалзуур болж хөгжиж байна.7 жилийн дотор би New York-ийн хөрөнгийн биржийн нэг өдрийн нээлтэд оролцмоор байна. Уолл Стрийт миний тоглоом бишээ... Улиг болсон санагдаад байдгийн. Бухны өөдөөс даашинзтайгаа дэрвээд зогсож буй охины хөшөө шиг нь л би санхүүгийн тоглоомийг өөдөөс нь сөрж тогломоор байдгийн хха. Яаж гэдгээ өөрөө мэдкү. Төлөвлөгөө байхгүй. IMPROVISE... 

Өөр шигээ мөрөөдөгчдөд зориулаад ерөөсөө ДИННН гээд санаа өгсөн бүх бизнеслэг бодлуудаа чихэж байхаар тусдаа блогийг өөр платформ дээр нээнэ ээ. Философи болон сэтгэл судлалын зарим сэдвүүдийг бас хөндөнө. Ердөөсөө л миний удирдагч эсвэл хамтрагч дор хаяж  юу мэдэж байх хэрэгтэй вэ гэдэг сэдвүүдийг хамарна..Тэгээд мэдээж та нар надаас мундаг юм чинь надтай жаахан цор цор хийгээд, бас хариулт нэмэрлээд яввал би инээгээд гоё байна байх аа. :) 

Ирээдүй л миний талаар мэдээгүй байгаа болохоос би бол ирээдүйгээ мэдээд л байна гэдэг онгироо хүүхэн. 

No comments:

Post a Comment