Tuesday, May 30, 2017

Шахаж байгааг минь уучил, маргааш ажилтай...

Лаг гоё 2 өдөр амрах нь гэтэл ханиад хүрээд орондоо өнгөрөөв.. Миа юм даа нээрэн. Дотороо бол өвдөж, тэнэг царайлмааргүй байхад чинь махан бие маань яалтачгүй л тэрийгээд уначихав...

Тэгээд хэвтээд байж байхдаа элдвийг бодно. Хамгийн эхний шийдвэр гэвээс iPhone-ийг хараал ид.   BB-гээ санаж байна. Шивээд шивээд бичээд бичээд явахад хурд гүйцээд амар байдагсан... За яахвээ дараагийн шинэ загварыг нь заавал...

Номын хэсгээс буулгавал : "Энэ ертөнцийн хамгийн эгэл боргил, хамгийн өрөмдөм тэр ч бүү хэл хамгийн мулгуу мунхаг хүний сэтгэл хүртэл гайхаж мэлэрмээр нарийн төвөгтэй байдаг. Бид яагаад амталж үзээгүй л  бол бяслагны тухай ярихаас цааргалдаг мөртлөө хүнийг болохоор анх уулзсан даруйдаа нэг мөр шууд дүгнэж эцсийн шийдвэрээ гаргачихдаг юм бол оо?"


Царай муутай энэ бодит амьдрал дунд заримдаа итгэлийн галд нь чирэгдээд, чихэлдээд орчихоор тийм эрчимүүд мэдрэгдэх нь бий. Түүний нэг нь гэж би John Lennon & Yoko Ono 2ыг бодож явдаг юм.  Үндэслэл ихтэй буюу rational төрлийн хүмүүс болбоос тэднийг дорд үзэн, тохуурхан шүдээ чигчилж буй нь илтээс илт атал би яагаад ч юм, цаанаа нэг л тэр 2ын талд байгаад байдаг юм. Ялангуяа Bed Peace гэдэг бүтээл нь. Мэссэж нь маш энгийн. Энгийн хэрнээ ухаантнуудын хувьд бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй "айдас" нь тэр мэссэж.  Тэгээд тэр 2 хоорондоо учраагүйсэн бол тэр мэссэж хэзээ ч дэлгэгдэхгүй байсан болов уу??? Нэгийгээ эрт алдсан ч гэсэн дээ овоо дүлийгээрээ зүтгэсэн Ёоко маань одоо л нэг жаахан "бөөрөнхийтөж" эхлэх аятай "Тэр үед бид их гэнэн байж дээ. Дэлхийг өөрчилнө гэж итгэж байв..." гэсэн үгсийг тэмдэглэж... Жонн хэрвээ хамт байсан бол тэр ингэж хэлэхгүй байсан байх гэж би боддогийн. Арыг нь даах ижилтэй байна гэдэг өөр шүү  дээ... Жонн алга болоход "эсгэм чулуу элэгдэж, эргүүлт ус буцдаг" гэдгээр Ёокогийн тэнэг мөрөөдлүүд өнгөө өөрчилж, өөрийг нь ч галзууруулсан байх... Нэг л хормыг тэнэг мөрөөдөлтэйгээ өнгөрүүлнэ гэвээс бүхнээ зориулахад бэлэн байна. Угаас анхнаасаа "үүнийг хийж байгаад үхсэн ч харамсах зүйл алга" гэж хорвоо ертөнцтэй чи өөрөө тохиролцсон биш билүү...
Би л хувьдаа Ромео Жульетыг бараг л ойлгодог. Үхсэн баас, шатдаг гэвээс дүрэлзээд дууссан нь тэд байгаа биздээ. Цаг хугацаа яг одоо-д л оршоод байгаа учраас яг одоогийнхоо л мэдрэмжийг дагасан хэрэг шүүдээ тэд. Ирээдүйг үл тооцоолох энэ төрлийн үл тоомсорлол бол магад бидний давуу тал ч юм шиг..Угаас хөгийн нь дэндсэн хүн төрөлхтөний түүх. Чанарын үнэлэмж "хоосон"-д төгсөхөд чамайг би дууссанд тооцно, мөрөөдөл минь.


Тэгээд бас би надад нэг л элемент нь таалагдсан бол тэр зүйл бүхэлдээ таалагдсан. Halo effect өндөртэй, Endowment syndrome гэдгийн төгс жишээ би.

90% of the success is just showing up гэдэг үгийг санаж байна уу.. Яг тйим шүү дээ..Солиороод өөрийгөө бэлдэж, чансаагаа өсгөж байна гэж суухын оронд магад л зүгээр л зөв цагтаа, зөв газраа ядаж AVAILABLE гээд ногоон гэрэл асаагаад зогсож байгаасай билээ.

No comments:

Post a Comment