Tuesday, May 16, 2017

Уртаааа үргэлжилсэн гудамжруу харах дуртай

Яагаад гэвэл яг л тийм гудманд би гарч зогсоод л ээжийгээ ажлаасаа ирэхийг хүлээгээд, зам харуулдаад зогсдог байв. Ханын материалын Тоосгоны 16Б гудамж маань намайг "филолософич" болгоодохсон газар шүү. ххэ  Гэртээ ганцаараа их үлддэг байв. Хашааны хаалга нүдэхлээр нь би хүний хүслэн болсон юм болохлээрээ очоод уулзана. Есүсийн тухай үлгэрийн ном шиг цувралууд их өгдөг байж билээ.  "Аан Бурхан сүүлд нь шүүдэг юм бол би ёстой үнэн зэвүүн бардам амьдарчихъя" гэж анх бодож байсан... Яваандаа тэр бодол маань зүгээр л өөрийнхөө өмнө бардам амьдаръя гэдэг үзэл болж хөгжсөн...
Гэснээс тэр үед аль хэдийн үсэг холбоод, уншаад сурсан байв. Анхны амжилттай уншсан бичвэр маань Арслангийн ордны зурхай. Тэрнээс өмнө Нагац эгч маань надад зурхай уншиж өгөх нэрийдлээр намайг шоглоод, үргэлж л "хамгийн хайртай боргоцойн зүүмэлтэй сүлжмэл ноосон цамцаа үеэлдээ өг, чамд зохихгүй хувцас байна" гэж бичжээ гэдэг байж билээ. Нөгөө Цолмон нь ер нь бол шарандаа, эгчийн бурууг батлах агуу их тэмүүлэлтэйгээр ӨӨРӨӨ уншиж сурахаар шийдээд оройн хоолны дараа гэхэд MISSION ACCOMPLISHED...Түүх ийм ажгуу эдр.


Ажлаа тараад гэртээ  маргааш идэх талхаа бариад бас магадгүй гэрт үлдсэн хэддээ ам хөдөлгөх юм аваад орох тэр мэдрэмж нэг тийм сонин.. Миний ээж яг ингэж мэдэрч байсан байхдаа гээд одоо л нэг тэднийгээ ойлгомор болж эхэлж байна...

Ганцаар хийдэг болзоо минь бүр ахисан түвшинд очдог боллоо.. ххэ  Анхандаа ганц музей нтрхэн үзсэн шиг байсан бол өнгөрсөн Бямба гарагийн болзоо харин өглөөний кофеноос эхлээд Алхимичийг аудиогоор сонсонгоо Pool тоглож, Сакура цэцгийн хүрээлэнд очиж бас далайн эрэг дээр өдрийн хоол идэж нтр өнгөрөв. Өөрийнхөө л биеийг хачин их энхрийлж сурч байх шиг ххэ. Ээж ойрхон байсан бол хамт дарсаа уугаад гоё байхгүй юу :) Саяхан утсаар ярьсан чинь " Чи байхгүй бас аав чинь гэртээ байхгүй болохлээр шүүгээн дэх архи, дарснууд хэвэндээ л байгаад л байна" гэж байсан )

Гадна хүн маань дотор хүнтэйгээ нэгдэхэд хүмүүс надаас холдоно... Дахиад л би бодлоо хэлж орхив... Над шиг хүмүүс цөөхөн байгаасай гэж найдъя гэнэ... Угаасаа НАЙД! Өөрөөр яамаар байсан ч чи яаж ч чадахгүй. Алдсан байж болзошгүй бол маш хурдан буруугаа хүлээгээд, бас өөрийгөө өрөвдөхөө хурдан зогсоогоод ахицруу явах хэрэгтэй...Яагаад гэвэл MAKTUB! аймр цор цор хийнэ өөё би..:P Үхтэл мад тавьж байж намайг зажлаарай.

Анхны болзоон тухай бичсэн дээ, тэрний эзэн гэнэт өнөөдөр гарч ирэв. Friend Request ирж нтр...  Сантиаго-ийн бодол салхиар дамжин Фатима дээр очиж "ярьдаг" шиг миний сөхсөн дурсамж 9 жилийн дараа ч гэсэн ертөнцийн хэлээр дамжин тэр хүнд очиж "хэл өгсөн" гэмээр...

Сайхан нартай өдөр байна. Хүмүүс нозоорч унтамхайрдаг бол миний хувьд жилд дэндүү цөөхөн тохиох энэ өдрүүд харин жинхэнэ энергийн оргилууд байдаг буй за... Өнөөдөр хэтэрхий их юм бодчихсондоо тэр юм боловуу энэ тэнүүгээр, хаа нэг өөр газар аяллаар явж байгаад ирсэн юм шиг  мэдрэмж төрөөд байх юм ххэ

Хүртэх ёстойгоосоо багыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Бас гэхдээ цаг нь болоогүй зүйлд шүлсээ гоожуулж адгах хэрэггүй... Зарим хүмүүс энэ дүрмээр тоглодоггүй бөгөөд тэр тохиолдолд тулалдах хэрэг гарна.... Тулаанаас зайлсхийх хэрэгтэй ч гэсэн нэгэнт тулаанд орсон бол ялах тухайд л төвлөрсөн нь дээр биз...
Би энд ингээд аймр өөрийгөө мэдэрцэн bitch шиг санагджаа биз? гэхдээ цаачин аймр гэмшээд бас үнэн үгийг аймр бодож тунгаадаг шд.. Яаж их гэмшдэгийг минв та нар мэдэхгүй дээ.. Гэхдээ гоёээнааа...



No comments:

Post a Comment