Wednesday, May 24, 2017

5.23

Бараг л яг жилийн өмнө Американо-гоон бариад алхсан тухайгаа бичсэнээ санаж байна.. Энэ жил бас л шөнийг эвхэлгүй өөртөө хань татаж өнгөрөөв...
Танилын утсаар үеэл дүүтэйгээ ярив. Санаж үхэх гээд байгаа юм шиг, явуулсан захиа нь санагдаад л хэцүүдээд байсан юм... Тэгсэн харин "Хүүүеээ та ямар хачин дугаартай юм бэ?, хүүе ингэхэд та хэзээ ирэхийн бэ?" эдр гэснээ "заазаа би Номиотой тогложийнэ аа, завгүй байна" гэж авдаг байнашд хха... Хүн энд санаад үхэх гэж байхад мэдэж байгаа ч юм алга... Би дотороо "Okay. At least she is happy. That`s all" гээд дууслаа. Бүгдэд ийм өгөөмөр байж сурахсан...
Малена киноны тухай энээ тэрээ бодож нтр байснаа 3  өнгөрөөд гэртээ оров. Угаалгын өрөөнд ороод толинд харангуутаа өөрөөсөө айв. Өөрөөсөө ч гэж нүднээсээ айв. Хүүхэн хараа маш том, бор шаргал тойрог нь бараг гэрэлтээд байгаамуу гэмээр жинхэнэ "ЦОО" хатгах харц...Цочсон гэж... Нүүрний бусад хэсэг бараг тэнд алга аа... Ердөө л хоёр нүд.. Баруун, зүүн аль руу нь ч харсан чанар ижил...Гадаа гараад бараг л бүтэн сар гарч уу үгүй юу шалгав, битүүхэндээ ямар нэгэн нууцлаг, ер бусын хариулт хүлээгээд байгаамуу хаашаа юм хха. Инээдтэй шүү чи нээрээ. Тэгээл сүүлд нь энэ бүхэнд Сугар гараг буруутай эдр гээл тайлбарлах гээд байгаам бишүү хха...
Буруу санаагүй бол 9 сарын өмнө гэрээсээ гарч...3 бүтэн улирлыг өнгөрөөчих шив.. Сайхан намуухан байна. Амьдрал биш дээ, ердөө л энэ шөнийн уур амьсгал их намуухан байлаа...
Хайрын дуунуудыг одоо л буцаад ойлгож сонсдог болж байна... 2 жилийн дараа...Not Bad. hha
Дараа өдрийн Иога маань ч гоё оров... Бүх  юм үнэн күүл... Хоол хийдэггүйн дээрээсээ идэх маань ч их багасааад...Өөртөө өгөх цаг ихтэй болж байна... Зун угаасаа ингэдиймдөө.. )

Дурлал, дарс, журмын нөхөдгүйгээр залуу насыг яаж төсөөлөх вэ...

Яруу найраг бол бурхан бидэнд хайртайн баталгаа юм. ххо арай л жоохон tacky өгүүлбэр биччихсэн үү гайгүй юу хха

Өчигдөр тэгээд гайхлаа... Эмэгтэй хүнд хайрлуулах ямар сайхан тансаг байдаг бол оо гээд... Дуу аялангаа чам руу харц шидэхэд, 2 өдрийн өмнө хуссан сахлыг чинь илбэж тоглоход, жижигдэн жижигдэн тэвэртээ багтаах гэж оролдож байхад, тийм нэг хонгорхон хоолойгоор дуудлаганд чинь хариулахад юу мэдэрдэг бол...Тэгээд бас  юу хийхийг чинь заагаад аашлахад; таалагдахгүй байна гээд хувцсыг чинь солиулахад; ажлыг чинь үнэнгээсээ шүүмжлээд илүүг шаардахад; Be the bigger man гээд гошин баагийнуудаас холдуулахад; гуйлтанд чинь ҮГҮЙ гэж хариулаад ДААМ аяглахад...



No comments:

Post a Comment