Tuesday, May 30, 2017

Шахаж байгааг минь уучил, маргааш ажилтай...

Лаг гоё 2 өдөр амрах нь гэтэл ханиад хүрээд орондоо өнгөрөөв.. Миа юм даа нээрэн. Дотороо бол өвдөж, тэнэг царайлмааргүй байхад чинь махан бие маань яалтачгүй л тэрийгээд уначихав...

Тэгээд хэвтээд байж байхдаа элдвийг бодно. Хамгийн эхний шийдвэр гэвээс iPhone-ийг хараал ид.   BB-гээ санаж байна. Шивээд шивээд бичээд бичээд явахад хурд гүйцээд амар байдагсан... За яахвээ дараагийн шинэ загварыг нь заавал...

Номын хэсгээс буулгавал : "Энэ ертөнцийн хамгийн эгэл боргил, хамгийн өрөмдөм тэр ч бүү хэл хамгийн мулгуу мунхаг хүний сэтгэл хүртэл гайхаж мэлэрмээр нарийн төвөгтэй байдаг. Бид яагаад амталж үзээгүй л  бол бяслагны тухай ярихаас цааргалдаг мөртлөө хүнийг болохоор анх уулзсан даруйдаа нэг мөр шууд дүгнэж эцсийн шийдвэрээ гаргачихдаг юм бол оо?"


Царай муутай энэ бодит амьдрал дунд заримдаа итгэлийн галд нь чирэгдээд, чихэлдээд орчихоор тийм эрчимүүд мэдрэгдэх нь бий. Түүний нэг нь гэж би John Lennon & Yoko Ono 2ыг бодож явдаг юм.  Үндэслэл ихтэй буюу rational төрлийн хүмүүс болбоос тэднийг дорд үзэн, тохуурхан шүдээ чигчилж буй нь илтээс илт атал би яагаад ч юм, цаанаа нэг л тэр 2ын талд байгаад байдаг юм. Ялангуяа Bed Peace гэдэг бүтээл нь. Мэссэж нь маш энгийн. Энгийн хэрнээ ухаантнуудын хувьд бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй "айдас" нь тэр мэссэж.  Тэгээд тэр 2 хоорондоо учраагүйсэн бол тэр мэссэж хэзээ ч дэлгэгдэхгүй байсан болов уу??? Нэгийгээ эрт алдсан ч гэсэн дээ овоо дүлийгээрээ зүтгэсэн Ёоко маань одоо л нэг жаахан "бөөрөнхийтөж" эхлэх аятай "Тэр үед бид их гэнэн байж дээ. Дэлхийг өөрчилнө гэж итгэж байв..." гэсэн үгсийг тэмдэглэж... Жонн хэрвээ хамт байсан бол тэр ингэж хэлэхгүй байсан байх гэж би боддогийн. Арыг нь даах ижилтэй байна гэдэг өөр шүү  дээ... Жонн алга болоход "эсгэм чулуу элэгдэж, эргүүлт ус буцдаг" гэдгээр Ёокогийн тэнэг мөрөөдлүүд өнгөө өөрчилж, өөрийг нь ч галзууруулсан байх... Нэг л хормыг тэнэг мөрөөдөлтэйгээ өнгөрүүлнэ гэвээс бүхнээ зориулахад бэлэн байна. Угаас анхнаасаа "үүнийг хийж байгаад үхсэн ч харамсах зүйл алга" гэж хорвоо ертөнцтэй чи өөрөө тохиролцсон биш билүү...
Би л хувьдаа Ромео Жульетыг бараг л ойлгодог. Үхсэн баас, шатдаг гэвээс дүрэлзээд дууссан нь тэд байгаа биздээ. Цаг хугацаа яг одоо-д л оршоод байгаа учраас яг одоогийнхоо л мэдрэмжийг дагасан хэрэг шүүдээ тэд. Ирээдүйг үл тооцоолох энэ төрлийн үл тоомсорлол бол магад бидний давуу тал ч юм шиг..Угаас хөгийн нь дэндсэн хүн төрөлхтөний түүх. Чанарын үнэлэмж "хоосон"-д төгсөхөд чамайг би дууссанд тооцно, мөрөөдөл минь.


Тэгээд бас би надад нэг л элемент нь таалагдсан бол тэр зүйл бүхэлдээ таалагдсан. Halo effect өндөртэй, Endowment syndrome гэдгийн төгс жишээ би.

90% of the success is just showing up гэдэг үгийг санаж байна уу.. Яг тйим шүү дээ..Солиороод өөрийгөө бэлдэж, чансаагаа өсгөж байна гэж суухын оронд магад л зүгээр л зөв цагтаа, зөв газраа ядаж AVAILABLE гээд ногоон гэрэл асаагаад зогсож байгаасай билээ.

I`m just COOL AF...

Lemme start this with my all-time favorite quote:


Been addicted to those social experiment videos on youtube and really just wondered how almost all people think they are above average. I mean, if everyone is above average, where the hell is that f****** average line exists???? For some reason, everyone thinks they are better than someone else and that bothers me to the extent i can`t even be nice, decent person...hha I just want to beat the hell out of them and tell them the TRUTH of how weak they are actually by not trying their best just because they are comparing themselves to the less blessed community.

Also been doing almost the same shit everyday and just realized i am living the story of 90`s movie- Run, LoLa, Run!- which tells the alternative stories of how just one day of Lola`s  life could have gone depending on one little choice. Or you can just think of it as the movie- The Butterfly Effect which also shows the different consequences coming from the different choices in simple, one-day life.

I have my summer plan of  5 workdays and 2 'ME-days' . As simple as it sounds, this is ultimately the best plan i have ever had. Do not even try to mess with this kinda plan, people... :P

Also, I believe that talking crap about people is just another way of praising yourself and i really wish to free myself from that cheap version of EGO-ism. With that being said, I`ll stop my judgemental self right here, right now ;)

Before I go, just wanna say: SHOUT OUT TO EVERYONE WHO IS TRYING THEIR BEST! Love you guys to death.

If I was given a choice to go anywhere in this world, I would have chosen right this exact moment above everything else.

Specials: Padro;  Red Bull/Orange Edition; Dropshipping site/Urts; Translation/The richer sex


Wednesday, May 24, 2017

5.23

Бараг л яг жилийн өмнө Американо-гоон бариад алхсан тухайгаа бичсэнээ санаж байна.. Энэ жил бас л шөнийг эвхэлгүй өөртөө хань татаж өнгөрөөв...
Танилын утсаар үеэл дүүтэйгээ ярив. Санаж үхэх гээд байгаа юм шиг, явуулсан захиа нь санагдаад л хэцүүдээд байсан юм... Тэгсэн харин "Хүүүеээ та ямар хачин дугаартай юм бэ?, хүүе ингэхэд та хэзээ ирэхийн бэ?" эдр гэснээ "заазаа би Номиотой тогложийнэ аа, завгүй байна" гэж авдаг байнашд хха... Хүн энд санаад үхэх гэж байхад мэдэж байгаа ч юм алга... Би дотороо "Okay. At least she is happy. That`s all" гээд дууслаа. Бүгдэд ийм өгөөмөр байж сурахсан...
Малена киноны тухай энээ тэрээ бодож нтр байснаа 3  өнгөрөөд гэртээ оров. Угаалгын өрөөнд ороод толинд харангуутаа өөрөөсөө айв. Өөрөөсөө ч гэж нүднээсээ айв. Хүүхэн хараа маш том, бор шаргал тойрог нь бараг гэрэлтээд байгаамуу гэмээр жинхэнэ "ЦОО" хатгах харц...Цочсон гэж... Нүүрний бусад хэсэг бараг тэнд алга аа... Ердөө л хоёр нүд.. Баруун, зүүн аль руу нь ч харсан чанар ижил...Гадаа гараад бараг л бүтэн сар гарч уу үгүй юу шалгав, битүүхэндээ ямар нэгэн нууцлаг, ер бусын хариулт хүлээгээд байгаамуу хаашаа юм хха. Инээдтэй шүү чи нээрээ. Тэгээл сүүлд нь энэ бүхэнд Сугар гараг буруутай эдр гээл тайлбарлах гээд байгаам бишүү хха...
Буруу санаагүй бол 9 сарын өмнө гэрээсээ гарч...3 бүтэн улирлыг өнгөрөөчих шив.. Сайхан намуухан байна. Амьдрал биш дээ, ердөө л энэ шөнийн уур амьсгал их намуухан байлаа...
Хайрын дуунуудыг одоо л буцаад ойлгож сонсдог болж байна... 2 жилийн дараа...Not Bad. hha
Дараа өдрийн Иога маань ч гоё оров... Бүх  юм үнэн күүл... Хоол хийдэггүйн дээрээсээ идэх маань ч их багасааад...Өөртөө өгөх цаг ихтэй болж байна... Зун угаасаа ингэдиймдөө.. )

Дурлал, дарс, журмын нөхөдгүйгээр залуу насыг яаж төсөөлөх вэ...

Яруу найраг бол бурхан бидэнд хайртайн баталгаа юм. ххо арай л жоохон tacky өгүүлбэр биччихсэн үү гайгүй юу хха

Өчигдөр тэгээд гайхлаа... Эмэгтэй хүнд хайрлуулах ямар сайхан тансаг байдаг бол оо гээд... Дуу аялангаа чам руу харц шидэхэд, 2 өдрийн өмнө хуссан сахлыг чинь илбэж тоглоход, жижигдэн жижигдэн тэвэртээ багтаах гэж оролдож байхад, тийм нэг хонгорхон хоолойгоор дуудлаганд чинь хариулахад юу мэдэрдэг бол...Тэгээд бас  юу хийхийг чинь заагаад аашлахад; таалагдахгүй байна гээд хувцсыг чинь солиулахад; ажлыг чинь үнэнгээсээ шүүмжлээд илүүг шаардахад; Be the bigger man гээд гошин баагийнуудаас холдуулахад; гуйлтанд чинь ҮГҮЙ гэж хариулаад ДААМ аяглахад...



Thursday, May 18, 2017

Нар гарсааан

Нар гарсан. Улирал эхэлсэн.ххо  Дээр нь хичээл амарсан тул бүр ч сайхан фокуслана одоо. Битгий догдол доо, бүтээн байгуулалт одоогоор гарахгүй. Би аминчхан юм болохоороо өөрийгөө л хөгжүүлж бас хөгжөөх гэж улайрч явна.

Ердөө эцсийн эцэстээ 2л анги байгаа байхгүй юу. Хийсэн эсвэл хийгээгүй. Хичнээн удаан бодсон тэмүүлсэн, шуналтсан чинь хамаа алга. Хийсэн бол догь байна, хийгээгүй бол соори. Хийчээд хүртвэл бүр догь, хүртэх тухай л бодсоороон байгаад ажиллахаа мартвал тэгээд дуусаа... ЭГО-гоо хяна.  Би яагаад л 30 наснаас хойш амьдрал байхгүй юм шиг адгаад байдагаа ойлгохгүй юм.Тэр үед өөр зүйл эхлэх ёстойн болуу..ххо Сэтгэл зүй болон шийдвэр гаргалт, тархины тухай сонирхож яваад нэг сонин кино үзчихэв - The Exam. That`s it.  Зав ихэдвэл үзээрэй. Надад нэг удаа л үзэхэд таалагдсан.

1. Шийдэх+ зураг харах
2. Сахилга бат+ хөдөлмөр+сэтгэлийн тэнхээ
3. Be humble+ атга очыг дамжуулах


Би хамт амьдаржаа хүнийгээ ч орой ирэхэд нь хоол хийчихээд байх ёстой гэж боддоггүй. Би завгүй байсан бол тэгээд яахын, эсвэл зүгээр л хиймээргүй л байсан бол яахын...Би эмэгтэй нь юм чинь гээл юмны урдуур ороод байх зуршилгүй, урамгүй хамтрагч. Асуултанд хариулмааргүй байвал би хариулку, би хүсээгүй амлалтаа өгөхгүй бас чамайг худлаа хөөргөхгүй...Бас тэр цэгт хүрэх чухал хүн биш л бол тайлбар тавихгүй минь ойлгомжтой...Хүйтэн хөндий гэнэ лээ....Ганцхан хйиж чадах юм маань гэвэл тэр үед л дэргэд чинь байж, нүдрүү чинь харна. Хамгийн сайн хйидэг ажилбар минь, амлаж чадах минь л тэр. Аан бас заримдаа гадаа нартай өдөр байж таарвал би их гайгүй, хөгжилтэй талдаа...хха Ажлыг минь л хийлгээд өгөөрэй харин хха

Tuesday, May 16, 2017

Уртаааа үргэлжилсэн гудамжруу харах дуртай

Яагаад гэвэл яг л тийм гудманд би гарч зогсоод л ээжийгээ ажлаасаа ирэхийг хүлээгээд, зам харуулдаад зогсдог байв. Ханын материалын Тоосгоны 16Б гудамж маань намайг "филолософич" болгоодохсон газар шүү. ххэ  Гэртээ ганцаараа их үлддэг байв. Хашааны хаалга нүдэхлээр нь би хүний хүслэн болсон юм болохлээрээ очоод уулзана. Есүсийн тухай үлгэрийн ном шиг цувралууд их өгдөг байж билээ.  "Аан Бурхан сүүлд нь шүүдэг юм бол би ёстой үнэн зэвүүн бардам амьдарчихъя" гэж анх бодож байсан... Яваандаа тэр бодол маань зүгээр л өөрийнхөө өмнө бардам амьдаръя гэдэг үзэл болж хөгжсөн...
Гэснээс тэр үед аль хэдийн үсэг холбоод, уншаад сурсан байв. Анхны амжилттай уншсан бичвэр маань Арслангийн ордны зурхай. Тэрнээс өмнө Нагац эгч маань надад зурхай уншиж өгөх нэрийдлээр намайг шоглоод, үргэлж л "хамгийн хайртай боргоцойн зүүмэлтэй сүлжмэл ноосон цамцаа үеэлдээ өг, чамд зохихгүй хувцас байна" гэж бичжээ гэдэг байж билээ. Нөгөө Цолмон нь ер нь бол шарандаа, эгчийн бурууг батлах агуу их тэмүүлэлтэйгээр ӨӨРӨӨ уншиж сурахаар шийдээд оройн хоолны дараа гэхэд MISSION ACCOMPLISHED...Түүх ийм ажгуу эдр.


Ажлаа тараад гэртээ  маргааш идэх талхаа бариад бас магадгүй гэрт үлдсэн хэддээ ам хөдөлгөх юм аваад орох тэр мэдрэмж нэг тийм сонин.. Миний ээж яг ингэж мэдэрч байсан байхдаа гээд одоо л нэг тэднийгээ ойлгомор болж эхэлж байна...

Ганцаар хийдэг болзоо минь бүр ахисан түвшинд очдог боллоо.. ххэ  Анхандаа ганц музей нтрхэн үзсэн шиг байсан бол өнгөрсөн Бямба гарагийн болзоо харин өглөөний кофеноос эхлээд Алхимичийг аудиогоор сонсонгоо Pool тоглож, Сакура цэцгийн хүрээлэнд очиж бас далайн эрэг дээр өдрийн хоол идэж нтр өнгөрөв. Өөрийнхөө л биеийг хачин их энхрийлж сурч байх шиг ххэ. Ээж ойрхон байсан бол хамт дарсаа уугаад гоё байхгүй юу :) Саяхан утсаар ярьсан чинь " Чи байхгүй бас аав чинь гэртээ байхгүй болохлээр шүүгээн дэх архи, дарснууд хэвэндээ л байгаад л байна" гэж байсан )

Гадна хүн маань дотор хүнтэйгээ нэгдэхэд хүмүүс надаас холдоно... Дахиад л би бодлоо хэлж орхив... Над шиг хүмүүс цөөхөн байгаасай гэж найдъя гэнэ... Угаасаа НАЙД! Өөрөөр яамаар байсан ч чи яаж ч чадахгүй. Алдсан байж болзошгүй бол маш хурдан буруугаа хүлээгээд, бас өөрийгөө өрөвдөхөө хурдан зогсоогоод ахицруу явах хэрэгтэй...Яагаад гэвэл MAKTUB! аймр цор цор хийнэ өөё би..:P Үхтэл мад тавьж байж намайг зажлаарай.

Анхны болзоон тухай бичсэн дээ, тэрний эзэн гэнэт өнөөдөр гарч ирэв. Friend Request ирж нтр...  Сантиаго-ийн бодол салхиар дамжин Фатима дээр очиж "ярьдаг" шиг миний сөхсөн дурсамж 9 жилийн дараа ч гэсэн ертөнцийн хэлээр дамжин тэр хүнд очиж "хэл өгсөн" гэмээр...

Сайхан нартай өдөр байна. Хүмүүс нозоорч унтамхайрдаг бол миний хувьд жилд дэндүү цөөхөн тохиох энэ өдрүүд харин жинхэнэ энергийн оргилууд байдаг буй за... Өнөөдөр хэтэрхий их юм бодчихсондоо тэр юм боловуу энэ тэнүүгээр, хаа нэг өөр газар аяллаар явж байгаад ирсэн юм шиг  мэдрэмж төрөөд байх юм ххэ

Хүртэх ёстойгоосоо багыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Бас гэхдээ цаг нь болоогүй зүйлд шүлсээ гоожуулж адгах хэрэггүй... Зарим хүмүүс энэ дүрмээр тоглодоггүй бөгөөд тэр тохиолдолд тулалдах хэрэг гарна.... Тулаанаас зайлсхийх хэрэгтэй ч гэсэн нэгэнт тулаанд орсон бол ялах тухайд л төвлөрсөн нь дээр биз...
Би энд ингээд аймр өөрийгөө мэдэрцэн bitch шиг санагджаа биз? гэхдээ цаачин аймр гэмшээд бас үнэн үгийг аймр бодож тунгаадаг шд.. Яаж их гэмшдэгийг минв та нар мэдэхгүй дээ.. Гэхдээ гоёээнааа...



Friday, May 5, 2017

Хөл өвдөв

Тэгээд санав. Тэр үед яагаад дандаа хадаасан дээр гишгэдэг байсан юм бол... Яагаад тэр үед тийм их хадаас газраар хэвтэж байдаг байсан юм бол...
Сүүлийн үеийн сонин гэвэл 4 дэх өдрийн presentation маань байв. Стартап манлайлал сэдвээр 11 слайдтай бид 2 цагийн discussion үүсгэж чадав. Хамгийн сайхан хэсэг нь хүлээн зөвшөөрөгдөх. Ялангуяа Ази тэгээд байж байгаа нь гэж хүүхдээрээ эмэгтэй би энэ сэдвээр MBA түвшний  ангид тэр профессортай аргумент хөгжүүлж чадсандаа адреналин буцлахаас гадна баг дотроо хүлээн зөвшөөрөгдөж 3 эрэгтэйтай гар барив. Нэг ажил дуусав.

Аюурзанын шинэ номыг захичихаад  сэтгэл догдлоостой ба стэнд ап комеди-д нэлээн оров. Энэ хаврыг мартуулалгүй сануулж байг гэж цэцгэн хатгамал бүхий цагаан ЗАРА пудволкийг өлгүүртээ нэмэрлэв. Хогшил цуглуулагч сэтгэхүйд ёозгүй, дургүй хэрнээ хэзээ хэнтэй уулзахдаа яг юу өмссөнөө маш сайн санадаг, ер нь тэгээд тэр бүрэн хувцаслалтыг дахиж хэзээ ч яг тэр янзаар нь давтаж өмсдөггүй сонин зан  миний санахаар лав 9-р ангиас маань хойш байна.

За тэр ч яахав. Гэхдээ нэг үгийг Цолмонд дахиад сануулмаар байна- ALWAYS.  
Бас нэгэн үзлээ хатуу хэлэхэд: "Nothing pisses me off more than someone who is complaining."  Шалтиг тоочдог шижгийн өчүүхэн занд дургүйг минь... 

Өөрийнх нь тухай асууж эхлэхэд надруу ухаантанруу харах мэт харах "амархан" зантай бизнесмэнүүд. Яг нөгөө хаяагүй тэнэг амьтан чамайг магтаж эхлэхэд чи түүний тэнэг эсэхэд нь эргэлзэж эхэлнэ гэдэг шиг... Хэзээд шоуны морь, циркийн тоглогч л байх туйлын апетиттай юм. Харизма ч гэх шиг гачин хямдхандуу давуу талтай...Лаг амжилтанд харин харизма биш сахилга бат, Ганган резүме биш ЭГОгүй философи үр нөлөөтэй гэж би одоогоор ойлгосон байна...

Дараагийн 7 жилд хийх ажлууд овоороод зовоож байна.хха Намайг тоож ажилд авах, надад мөнгө төлөх хүн олдохгүй байхаадаа энэ янзаараа, Би гээч нь нэг тийм арзалзуур болж хөгжиж байна.7 жилийн дотор би New York-ийн хөрөнгийн биржийн нэг өдрийн нээлтэд оролцмоор байна. Уолл Стрийт миний тоглоом бишээ... Улиг болсон санагдаад байдгийн. Бухны өөдөөс даашинзтайгаа дэрвээд зогсож буй охины хөшөө шиг нь л би санхүүгийн тоглоомийг өөдөөс нь сөрж тогломоор байдгийн хха. Яаж гэдгээ өөрөө мэдкү. Төлөвлөгөө байхгүй. IMPROVISE... 

Өөр шигээ мөрөөдөгчдөд зориулаад ерөөсөө ДИННН гээд санаа өгсөн бүх бизнеслэг бодлуудаа чихэж байхаар тусдаа блогийг өөр платформ дээр нээнэ ээ. Философи болон сэтгэл судлалын зарим сэдвүүдийг бас хөндөнө. Ердөөсөө л миний удирдагч эсвэл хамтрагч дор хаяж  юу мэдэж байх хэрэгтэй вэ гэдэг сэдвүүдийг хамарна..Тэгээд мэдээж та нар надаас мундаг юм чинь надтай жаахан цор цор хийгээд, бас хариулт нэмэрлээд яввал би инээгээд гоё байна байх аа. :) 

Ирээдүй л миний талаар мэдээгүй байгаа болохоос би бол ирээдүйгээ мэдээд л байна гэдэг онгироо хүүхэн. 

Wednesday, May 3, 2017

Хөөрхөн төрүүлцэн тэнэг ээж, тэнэг ээж ххо

Ийм нэг тексттэй хошин шог санагдаад гэнэт ххэ. Яагаад гэхээр миний амьдралын замд намайг маш сайхан, үнэхээр сайхан хүмүүстэй учруулсан байх юм....Үг олдохгүй байна. Юу вэ гэвэл зүгээр л агуу уужим хүний сэтгэл зүрх гэж байх юм аа...Би харах заяатай төрсөн юм аа.