Thursday, April 27, 2017

PRIDE

Балиар өөдрөг гэдэг шиг хэтийдсэн их PRIDE  буюу нэр төртэй юм.
Бүгд л юм авч өгөх гэж хичээнэ. Эхлээд тохиролцоогоо хийнэ гэж зовооно...
Яагаачгүй хэрнээ яалгуулчихсан юм шиг санагдаад байх юм. Бүр нэг дотроос айдас хүрээд гэхиймуу "гутах" мэдрэмж энүүхэнд... "Заваан Хужаа" гэж үглэхээс цаашлахгүй.
Цэцэгээ аваад ир чаддым бол ххо

Хаанаасаа олчихсон юм бол гэмээр хувийн соёл маань өөрийг маань ч гайхшруулж  байна. Плато амьд байсан бол очиж асуумаар ххо Гэснээс Brown University -ийн гудамж болооод эргэн тойрон нь зүгээр л миний мөрөөдлийн романтик орон зай... Машид их атаархахын зэрэгцээгээр дахиад л нөгөө шартай зан нь  хөдлөнгүүтээ ном жамаар нь энд ирж чадаагүй юм чинь ирээдүйн нэгэн өдөр ирэхэд араас нь хөөж биш өмнөөс нь амдаж барьж авна даа гэдэг зангаараа дотороо багтааж, шүлсээ залгив.Флорида орох тохиол дахиж ирвэл би Rollins  гэдэг коллежийн кампуст заавал очно. Бас их романтик, өнгөлөг, орчлонд зовлон гэж хэзээ ч байгаагүй юм шиг уур амьсгал...

Мөн бас Брауны эргэн тойрон хослол өмссөн цэвэрхэн сайхан жентлемэнүүд их байх ба хайр татам нь шаргал, боргол өнгийн арьсан ботинкнууд... Жинхэнэ жентлемэн хар ботинкийг оршуулгын ёслолоор л өмсдөг гэдэг хаанахын ч юм материалист класс системийн үзэл санаа надад байсныг өнөөдөр л ойлгов.

Friday, April 21, 2017

Хүйтэн өрөөндөө л бичиж сууна

Monopoly гэдэг тоглоомоор нь зөндөө хожив. хохо


Энэ нэгэн бодлуудыг бичих эсэхээ маш удаан эргэлзэв. Хэрэгтэй үг ч юм уу, биш ч юм уу гэсээрээн байтал бараг л жил тойрох нь гэлтэй. Өөрийгөө даруу байлгахаар хичээнгүйлэн байтал хажуу хавийн хүмүүс дэлхий бол хавтгай диск хэлбэртэй гэдгээр аргумэнт дэвшүүлснийгээ нүгэлтэй их тэмүүлэлтэйгээр батлах гэж оролдон "зууралдаж" байгааг харснаас болж ер нь би ч гэсэн итгэсэн зүйлсээ эрчтэйгээр дэлгэж, хамгаалан зогсоно гэдэг буудал дээр ирэв.

1. Хайр дурлалаас ЭГО-г авч хаях нь.
Би уг нь их socialist хандлагатай хүн. Гэхдээ зарим зарим нөхцөлдүүлэг (ялангуяа зэвүү хүргэсэн эрчүүдийг харахнээ) үүсээд ирвэл машид улангассан FEMINIST болж ирнэ. Гоёхон инээдэг хэрнээ нүд цавчихгүйгээр I DO NOT LIKE THIS гээд шууд холбоог дуусгах нь бүдүүлэг байна гэв. Тэр нөхдүүд эмэгтэй хүнийг submissive хандлагатай буюу хариулганд амархан ордог, өөрсдийнх нь хараа тэлж хүрэх газарт л "бэлчиж" амьдраад өгсөн мөнгөөр нь зогоож,  дуулгавартай тэжээлгэгч байлгах туйлын хүслээсээ болж мөн ч олон харчуул жинхэнэ мөн чанар бүхий сайхан эмэгтэйчүүдийг өөрсдөө алдсан гэхэд болмоор. Хувь тавилангаасаа хамгийн үнэнч, хамгийн дээд зэрэглэлийг зөвхөн ЭГО-ноосоо болоод арчиж хаяж байгаа нь тэр. Атгах тусам нь асгардаг элс гэгч нь хүн юм. 
Би энгийн амьдралд хайртай. Хэдий амбиц ихтэй ч гэсэн энгийн сайхнаас ичиж зовж, хажуудахаа нударч байсан удаагүй. Тэрхүү амар амгаланг минь харин башираар баривчалж түүнээс илүүрүү тэмүүлэх цэг дээр минь тулж ирэхдээ зөвхөн айсандаа үнэхээр зөвхөн айсандаа шүү тэр муухайгаа надруу шидэж "ичээх" гэж оролдож байсан циркийн үзүүлбэрүүд байж л байдаг. Одоо бодохнээ би шивнэсэн байсан. Зүгээр л хамтрагч минь байгаад хажууд байгаач гэж л.
Хамгийн сайхан хайрын түүх юу вэ? Би бол ЭГО-г хаясан хайрууд гэнэ. Форрест Гаамп. Үл таних эмэгтэй. Дэгжин нүдэн. Эцсийн зорилго нь зүгээр хайрлах.
Хамгийн аймар хайрын түүх юу вэ? ЭГО орсон хайр. Ла ла ланд. Тэр киноны нэг л харилцсан өгүүлбэр аймшигтай муухайгаар толгойд орсон нь : 
"Mia: Since when do you care about being liked?
Sebastian: Maybe you just liked me when I was a on my a** because it made you feel better about yourself." 
Товчоор бол хариулганд орох үхэр биш гэдэг нь мэдрэгдээд ирэх үед айдаг айдас буюу мангас шиг ЭГО. Хайртай байсан уу? Байсан. Тэгээд хайр нь хаашаа явчдын бүү мэд хха. Эцэст нь эмэгтэй хүний хамгийн гунигт тоглоомоор тоглоод дуусна. Бүхэл мэт гэр бүл. Гэхдээ тэр үргэлжид " хэрвээ түүнтэй байсан бол" гэдгээ бодсоор л байна... Мөнхийн сэдэв. Мөнхийн алдаа. Үүнээс бодохлээр эртнээс эхлээд түүхэнд тод байдаг философичид ганц биеэр хорвоог дуусгасан, эсвэл нэг заваарсан хувийн амьдралтай байдаг нь бодол санааны хүсэмжит нөхцөл хийгээд бодит амьдралын царай муут шинж зэрэгт орон гаран, хөл алдан байснаас болдог байсан нь ойлгомжтой юм шиг.  
Би ингэж итгэж байна. Тэгээд бас би бодохнээ 2 новшийн баачканууд нэг нэгийгээ хараад нээг их итгэл төрөхийн зэрэгцээ нэгийгээ бүхлээр нь хүлээн зөвшөөрөөд ирэхлээрээ хамтдаа юунд итгэдэг вэ гэдгээ өөр нэгэнд ойлгуулан зааж өгч "атга оч"-г дамжуулахаар шинэ амь бүтээхийг гэр бүл гэдэг юм болов уу гэж философидов.
10 жилд бидний хэлдэг байсан үг санаанд орно. Төөгөө чинь новш шдээ. Тийм болхоор нь хайртай байхгүй юу гэдэг үеүд. Би ч бас новш гэдгээ мэддэг байлаа.Өнөө үед бол би bitch болох байлаа. Хонгорхон мээн гэхдээ basic bitch байсангүй.


Балай дууны мөрүүд- Хэрвээ би гунигланхан уйлах юм бол хамгийн жаргалтай дууг надад зориулж дуулах боловуу чи? Хэрвээ би баяртайгаар инээх юм бол хамгийн том баяртай жаргал нь болж ирэх болов уу чи?
Ийм хайр бодохоороо би анхны болзоогоо санадаг... 2008 оны 7 сарын 24 байсан юм даг. Юу өмсөхөө мэдэхгүй чемодантай хувцас найзындаа авч очсоноо нэгийг нь сонгоод маргааш нь уулзахаар явахдаа найзуудыгаа дагуулж яваад эдр... Найзуудын үүрэг бол холоос харах.хха 



Тиймхэн гоёхон цагаахан, гэдэс өвтгөсөн дурлалууд энэ хорвоод байхгүй бйасан бол амьдраад ч юу гэхэв дээ тэ? Бас хамгийн гоё дурлал гэвэл санаандгүй дурлал ххэ Найздаа туслаж байна гэж бодоод шал хэнэггүй явж байснаа утаа униар гартал аймр дурлаж билээ 15 онд. Тэр гэхдээ хиншүү үнэртүүлээл дууссан даа ххо
2. Дурлалт Гавана
21тэй охин. 22той охин гэхээр миний санаанд эвтэйхэн буугаад байлаа. 23 хүрэх гэж байгаагаа мэдэнгүүтээ anxiety attack эхлэв. Гэнэн хонгор байж болох, түүнийгээ зөвтгөж болох нас минь дуусч байгаам шиг ххэ Одооноос л нөгөө "Би том болоод..." гэдэг байсан өгүүлбэрүүдийн биелэл эхэлсэн байх ёстой шиг шаардаад эхлэв.  Тэгээд нэг их романтик юм болохлээрээ хүүхэд насныхаа мөрөөдлүүдийн нэгээс нь эхэлье гээд гадаад руу аялах тухай бодож эхлэв. Эндээс виза хөөцөлдөхөөсөө жийрхээд Монголчууд визгүй зорчиж болох улсууд дундаас харсан чинь Куба байж байна. Бодоод өнгөрөв.
Хэд хоногийн дараахан CHANEL- ийн CRUISE collection 2016/17 загварын идэвхижүүлэлтийн видео үзэж байтал нээх гоё өнгөтэй, дулаахан гоё уур амьсгалтай нь харвас илт, орижиналаараа нил эрч хүч үнэртсэн гэмээр бүжиг хуур болсон гудамжны хуучин загвартай байшингууд сэтгэл татсан нь Гавана хот байв. Цэнгэлийн орон.
Эрнест Хэмингуэйн 2 номыг зэрэг барьж аваад түүний Идеалист үзлийг нь бараг бишрээд илүү судалвал Кубад 20 гаруй жил амьдарсан гэж музей нь бийг мэдээд бүр яг тас шийдэв, тэндээс намайг яг л дуудаад байна нтр гээд мелодрамдав би.
Fast & Furious шинэ ангийг нь  үзэхдээ хожигдож орсон ч яг нэг өнгөлөг гудманд уралдаж байгааг нь харж амжаад гэнэт дотроо "Хөөх Гавана байна" гэж бодов. Өмнө нь очиж байсан шиг нээх танимхайрав. Үнэхээр Гавана, Куба гэсэн бичиг дэлгэцэн дээр гараад ирлээ. Би мэдээж дэрвээд дэрвээд явчихсан нь ойлгомжтой...

Wednesday, April 12, 2017

Удахгүй би Солонгосоор мэндчилнэ ххо

Шинэ ажил гарт ороод хүнээс сурсан дээрээ нэмээд өөрийнхөө техникийг нтр хөгжүүлэсхийгээд ирэхлээр нэг тийм гоё адреналин хөөрөөстэй цаг үе ирдэг дээ, тэнд явж байна. Сүүлийн 3 хоног л овоо дулаарах шинжтэй, нар гарав. Оюутан бидний нар хараад хөгжихийг яана. Гадаа иднэ, ууна, сууна, уншина, тоглоно, бүжиглэнэ... Гэснээс хичээлээ завсарлаад гараад ирэхэд модны доор зүлгэн дээр номоо уншаад л байж байна гэж яриад байсан нөгөөх маань хаачлаа?? хха
Учка, Оюунаа 2той жаал юм ярив. Учка нь над шиг Идеалист баачка бөгөөд найзынх нь хэлсэн юмнууд биелээд байдаг шүү л гэнэ, зэрэг Монголдоо очоод ёстой шижгинэтэл ажиллая аа л гэнэ )
Харин Оюунаа арай ондоо. Ярьсан өдөр бүрт тэр нэг сэдвийг хөндөхгүй байх нь их цөөхөн. хха Заримдаа тэр нь аятайхан ч юм шиг хха

Бичтэл цочроосон нь юу гэвэл миний зүүд. Буудалцаан зүүдлэв. Уйлаал сэрсэн. Новш гэж гэмээр мэдрэмж. Ердөөсөө бодит амьдрал сонин биш зүүдрүүгээ буцаад аавынхаа дэргэд зогсож баймаар мэдрэмж. Би тэнд л хэрэгтэй байгаа юм шиг санагдаад болдоггүй. Зарим заримдаа над шиг тэнэг амбицтай баачкаад хүртэл нойрны ертөнц амьдийн өдрүүдээс илүү уянгалсан, мэдрүүлсэн байх нь цөөхөн биш юм.

Лайтай би кино үзмээргүй зүгээр алхмаар байх чинь. Би хоол идмээргүй зүгээр хөзөр тогломоор байх чинь. Би кофе авахуулмааргүй зүгээр дуу сонсмоор байх чинь...

Буцаж очоод хамгийн түрүүнд тусдаа гармаар байна, бас нутаг явж хэнд ч мэдэгдэлгүй ууланд гараад л алхмаар байна, үүр цүүрээр морь унаад нар гарахыг харангаа номоо уншмаар байна. Дорнод явж газар худалдаж авмаар байна, бас асрамжийн газар очмоор байна.
Эргэж хотод ирээд оффис авмаар байна, тэгээд юунаас ч хамаагүй эхлээд л хиймээр байна ххэ корпорацийн амьдралд орохуу яахуу гэдгээ шийдэж чадахгүй юм.