Thursday, March 30, 2017

Бла бла бла

Утга учиргүйн улмаас энэ удаагийнхийг Бла Бла Бла гэж хаяглахаар шийдлээ.
Өмнө их унтдаг өөрийгөө зэмлэдэг байв, энд ирсэнийхээ дараа бол ер нь яаасан ч яаадын гэж бараг зөвтгөх болов.. Одоо яг үнэндээ олдсон цагтаа л унтаж байна хаха. Бодит амьдрал ингээд бодохоор их новшийн.. Үзэл бодол гээчээр минь доогтойхон тоглосноо зүгээр л ПҮСС гээд л тулаад иржаамдаа..
Баасан гарагийн эвтэйхэн жижигхэн болзоо.
Энд үзсэн циркийн үзүүлбэр хамгийн шилдэг нь байв. Яг нөгөө сонин сонин зүүдүүд шиг нүд баясгам тод тод өнгөтэй, хэлбэр паттернтай... Надад авьяас нь байсан бол би тайз засал, интерьор хийх гэх байв..
Хавар болоход хотоо санана ) ТвийнТауэр-ийн Бийрхаустаа ажлаа тарчихаал сууж байх гоё шүү. Гэснээс хамгийн сүүлд тэнд орсоноо саналаа. 10 жилийн дурлалт хөвгүүнтэйгээ бас ангийнхаа хэсэг охидуудтай хамт Латин бүжгийн үдэшлэг дээр таарч очсон билээ... "Дэрвийж" дурласан ой санамж маань бас тэр бүжгийн уур амьсгал, бүжгэнд уригдах сэтгэл хөдлөл гээд тэр өдөр нээрэн нэг тийм байсан шүү...)
Тэрний өмнөхөн тэнд байснаа ч санаж байна. Гадаа сууж байсан. Яг үнэндээ тийм үнэн яриа өрнөнө гэж бодоогүй байсан ч  ярьж суух үедээ яриаг амтархан сонсож сууснаа санаж байна. Алхаад харьсныгаа бас тэнд байсныгаа ч санаж байна...
Ажлаа тараад бас ТОМнТОМС орох гоё...тухтайхан дуу сонсоод, ЭГЧ ЭЭ гэж дуудуулах бас сонин, амгалан байдагсан..
Бүүр завтай байсан бол цэцэрлэгт хүрээлэн орох гоё. Дугуй унахад салхи сэвэлзэж мэдрэгдэх нь гоё. Хиншүү үнэртэж өлсөх нь гоё.. Зурагаа даруулах нь бас гоё..
Өсвөр насныхны болзоог харах гоё... Дасгал хийж буй хөвгүүдийн яриаг сонсох гоё, бас энд өөр юу дутуу байна гээд бизнес бодох гоё...
Ачмаатайгаа уулзааад англи монгол хольж ярих гоё.. Ямар инээдтэй жоохон байснаа шоолох гоё. Одоо гэхдээ лайтай хүнтэй суу гээд байхын гээд гоморхох гоё... Ажил ихтэй ядаргаатай байна гэж үнэнгээсээ биш хэлдэг ч үнэндээ ажилдаа улайрсан, амтархан байгаагаа мэдрэх гоё..
Мөнгөтэй болоод Их дэлгүүр орох гоё.  Өөрийнхөө мөнгөөр юм авах гоё. Бас хогшил авсан ч би би хэвээрээ л байгаагаа зам гарангаа бодож алхаад чихэвчээ зүүх гоё.
Машинтай болвол машиндаа тавих хөгжимний листээ төлөвлөх гоё.
 Би БАЙНА ӨӨ. ЦОЛМОН

Tuesday, March 28, 2017

тангараглая

Цэл залуу насанд минь ахадсан бодлогоширол, өөрийг минь өдөр өдрөөр өвчлүүлсээр буй зөнч мэдрэмтгий сэтгэлээ барин тангараглая ! 
Миний сонирхол бол ... утга учрын тухай эцэсгүй бодлууд... Л.Ө

Monday, March 6, 2017

Одоо би маш чимээгүй амьдрах хэрэгтэй

Хэтэрхий ихийг хуваалцчихав уу гэж айж л байна.. Гэхдээ харамсаж байна уу гэвээс бас үгүй юм...
Хаанаас эхлэхээ мэдэхгүй л байна. Гэснээс нээрэн би 12 жил уулзаагүй найзтайгаа нэг шөнийн дотор эргэн танилцах даалгаварт өөрийгөө унагаатахав. Үр дүн нь магад түүний минь хэлдэгээр "цаг нь болоогүй" эсвэл зүгээр л "бодит биш юм шиг" гэж тодорхойлмоор л мэдрэмж төрүүлээд, ашгүй гэж баясмаар хурдхан дуусав... Хачин мэдрэмж.  Тав тухгүй, эв хавгүй, удаан баймааргүй.

Айдагаа авдартаа хийсэн минийй 7 хоногийн аялал.
Саяхандөө шинэ жилийн үеэр л би улаан мөнгөгүй алхаж байв. Автобус 2 доллар. Гэхдээ надад тэр нь байхгүй. Гэрээс ажилруу алхахад 53минут. Өглөө бол нар мандах процессийг бүтэн ажиглаж, орой бол нар жаргаж процессийг бүрэн ажиглаж болохуйц хангалттай хугацаа. Ном сонсонгоо алхана.Хооосн байгаадаа биш харин номоо сонсоод дотор дүүрсэн дээ нулимс ялгарах гээд... Хүний амьдрал өдөр өдрөөр явдаг бол би харин зэрэг 2 параллел ертөнцөд амьраад байгаа юм шиг мэдрэмж. Мөрөөдөлөө бодож эхлэхэд нэг шинэ өглөө эхэлж бас ажилдаа явах үед бас нэг өглөө эхлээд байгаа юм шиг..

WHO YOU ARE IS WHO YOU ARE and WHAT YOU DO IS WHAT YOU DO.

Тэр өдрүүд (тэр минутууд гэмээр ч юм уу) гайхам амар жимэр, гайхмаар ганган... Яагаад гэвэл би бүрэн төгөлдөр эрх чөлөөгөө л амсаж байв. Яг миний хүссэн өдрүүд... Be careful what you wish for when you are 16!!! Өдөр бүр олон цаг хөл дээрээ зогсож, 15 минутын цайны цагтай, оймсоо нортол цэвэрлэгээ хийчихээд хачин царай муутай амьтан гэрлүүгээ.. Хөл даарна... Аргагүй шдээ усны хамгаалалттай гэж сурталчилсан гуталны маань ул цоорчихоод доороос цас, дотроос нь нойтон оймс зэрэг хамжиж ажлаа хийж байгаам чинь. Яг тэр өдрүүдийн нэгэнд ЧИ надтай ярьсан даа... Чи л лав утасны нөгөө үзүүрт би ТИЙМ царайтай байгааг төсөөлөө ч үгүй биз... Намайг зүгээр мэт мэдэрч ярьсанд чинь баярлалаа. Намайг мөн ч их баярлуулж байгаа даа, чи ххэ
Зовлон үзмээр байна гэсэн хүслээ энд ирж биелүүлж байгаадаа сэтгэл харин ч хангалуун гэмээр. Улаан мөнгөгүй жижкэн эмэгтэй би хэнээс ч дор биш бүр харин ч бараг илүү гарчихсан шиг мэдрэгдээд л... 
Тэр үед хэлчихэж, биччихэж болох байсан ч гэлээ хүсээгүй байхад минь намайг өрөвдчихвий гээд хүнд хэлсэнгүй. Ээж залгана, "-яаж байна?" гэнэ... "-Зүүүүүв зүгээр". "намайг залгаж зовлон тоочихгүй, чимээгүйхэн л байвал сайн явж байна аа л гэж ойлго" гээд ээждээ жаахан хэгжүүхэн үг хэлчихнэ...
Одоо бичиж байгаа минь түүнээс ангижирчихсан болохоороо тэр. Нэг үгээр бол "аргаа олчихсон"
Одоогоор 3 сар ажилласан ба түрээсээ төлөөд, хэрэгцээгээ аваад, ажил дээрээ хооллоод, сургуулийн автобусаар зорчсоны эцэст TOEFL, GMAT, application fee зэрэг төсвүүдийг бүрдүүлж чадаад мөн бас 7 хоног нар үзэх эрхээр өөрийгөө шагначихав. Өнөөдөр 6 дахь өдөр ба маргаашнаас эргээд л улаан мөнгөгүй амьдрал эхэлнэ..Тэгсэн ч маргаашнаас эхлээд 7 хоногийн турш би зөвхөн бичнэ. (Ажиллахгүй)  Яаагаад гэж үү? Яадгийм. Дахиад л дүлий мэлхий.  Хүний гараар бүтсэн тоглоомоос огтхон ч айхгүй байна хэлсэн дээ. Яг одоо урд минь дэлгээтэй байгаа  гомын 34,35р талууд хүртэл миний зоригийн (зориг ч юм уу, тэнэглэл ч юм уу хэн мэдэхэв дээ) гэрч болоод надад уншигдах гээд л байж байна.

Энэ 7 хоногт хэт ИЛТ амьдарчихсан тул ирэх өдрүүдэд нам гүм байна аа. Ердөө л бичнэ. 3 сар юу бодов, юунаас айв, юуг хайрлав, юунд татагдав...Эндэхийг мэдэхгүй хэд нь шалдан нүцгэн зураг хийж, идэж ууснаа гайхуулж яваа "эрхийн балай" гэж бодно доо. Бодог яадгийм. Та нар буруу бодох тусмаа миний ЭГО-г цатгана шд..Гэхдээ ЭГО-гоо хяналтандаа барих тал дээр би ажиллаж л байна..

Нээрэн Хэн ээ, чи яажаамбээ..ххэ Би бодохдоо чамайг жинкэн чардайж байгаад ард нь гарах байх гэсэн чинь сүнсээ гартал айсан бололтой л байх юм... Бүтэлгүйтэж амжихаасаа ч өмнө айчихаар чинь Б төлөвлөгөө гэдэг юмыг бэлдчихдэг байхгүй юу. Амархан замыг битгий сонго лдоо... Гэхдээ чиний л зөн сонин мэднэ байх лдаа нээрэн ) 

Намайг инээлгээч.. Далайн эрэг дээр тэр бодол л төрнө билээ...

...Чи чадна гэж тэр л хэлдэг
Чадахгүй байсанч инээгээд л тэвэрдэг...(NMN, 2014)


Маш замбараагүй бичвэр байгааз. Аргагүй шд. Худалдааны зорилготой биш юм чинь ххо