Monday, December 26, 2016

My typo of magic

Хүн юм чинь хүсдэг л байлгүй
Хүүхэд шиг хөөрхөн хайрыг...

Оооё... гэхдээ сонин хэн нэгэнд шууд л дурламаар, маш өнгөлөг инээмсэглэмээр, хэлээ хазламаар, нэг л өөрөөр дэрвиймээр санагдуулдаг дуу... Холбоотой түүх байхгүй мөртлөө л...

Sunday, December 25, 2016

Дотогшлох цаг





Өвлийн инээмсэглэлүүд үзэв... Гэрээ ч санаад байгаам шиг, хотоо ч санаад байгаам шиг эсвэл зүгээр л байхгүй юмандаа л шунаад ч байгаа юм боловуу...
Ер нь энэ блог минь надад бясалгал шиг л байх юм... Бодно, төвлөрнө, нүцгэн үнэнгээ дэлгэнэ, бичнэ...Гараар бичиж яагаад ч юм чаддаггүй юм..гарын хурд бодлын хурдаас хэд дахин удаан дээрээс нь хурдалж байна гээд сараачаад биччихье гэхээр өөрөө тийм бичиг харахаар өргөсөөр хатгуулчихсан юм шиг зэвүү дургүй хүрээд байдаг тул  гар бичвэрүүд 2 мөрөөс илүү хол явдаггүй...Бичиж эхэлсэн хүн алдаа гаргахгүй байхад суралцдаг гэдэг.. Сайн л биз...Бонус юм даа..
            Зул сар өнгөрлөө... Баяр ёслолын бужигнаан, догдлолгүй өнгөрч байгаа хэрнээ сэтгэл санаа амар амгалан, амьдралын фокус чиг урагшаа байгаа тул сэтгэл хангалуун... Найзтайгаа бэлэг солилцсон шигээ, коктейль энэ тэрхэн амтлаад дөнгүүр дүү тохижолттой орон сууц хөлслөөд     чив чимээгүй хотод чив чимээгүй тэмдэглэв. Чив чимээгүй гэснээс чив чимээгүй гудамжинд бид 2ыг алхахад гарах өндөр өсгийтийн чимээ л сонсогдож байв. 
Энэ өрөөнд амьдаръя лдаа ирээдүйд гээд нэг нэгнийгээ өдөсхийгээд, өрдөсхийгээд... Эмэгтэй хүний яриаг өрнүүлэнхэн машид их эрх чөлөөтэйгээр байхад минь 3дагч эрэгтэй бидэнтэй хамт байгаа байхгүй нь ч мэдэгдэмгүй гэмээр ялгаа үгүй. Яг л томчууд шиг хамтраад хоолоо хийнэ, ширээгээ засна, төлөвлөгөө ярилцана, бас сахилгагүйтнэ...Ашиг сонжоо хараагүй, миний хэлдэгээр хор шаргүйгээр найзлах гэдэг тэр байв. Хүйтэн салхитай үед нусанхай царайлчихаад мөсөн дээр очиж хэвтээд энд иога хийж үзэхсэн гэх мөртөө шал эсрэгээрээ 3уулаа суниаж уралдав. Маргааш өглөө ажилтай гээд ердийнхөөс арай хурдхан хэмнэлээр алхах бид хариуцлагаа мэдэрсэн томчууд шиг л мэдрэгдэнэ.. 
            Барбины байшин авмаар л байна... Hermés цүнх ч бас гижигдээд л өнгөрнө лээ... Аль аль нь л би юм даа...
           Том юм уу, жижиг юм уу гэдгээ үнэхээр хэлж мэдэхгүй байгаа би эцсийн эцэстээ 1кг өд, 1кг хадаас хоёрын аль нь хүнд вэ гэдэг бодлого шиг юман дээр л ухантаад байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөв. Яг үнэндээ ялгаа үгүй байж мэднэ...

Friday, December 16, 2016

Кино

"- Чи тэгээд чухам яаж миний өгзөгийг цэвэрлэх юм дээ?
- Би чиний өгзөгийг цэвэрлэж байгаа тохиолдолд тэнд ямар ч ялгадас үлдээгүй байх болно." (Fundamentals of caring, 2016)

Танилын хүрээ гэх юмгүй надад харин алсаас ажиглаад бахархах үе хэзээд элбэг тохиолдох юм. Таашааж таашааж тамшаалж мэдрэгдэх сэтгэл хангалуун халуун агаар дээшлэн арай л нулимс болоод гардагийн даваан дээр ирээд гүйэ ингэхэд би чинь энэ таашаалынхаа хариуд өөрөөсөө юу "бэлэглэж" чадахсан билээ гээд  гэрийн даалгавар мэтээр хичээн ядаж өрц дотороо ухваас хамгийн сайн сайхныг л тэдэнд хүсэхээс өөр юмгүй, өнчин.

Юуны төлөө амьдарч буй минь чамаас өмнө байсан (Энэрэл, 2014) гэдэгчлэн "тодорхой" байсан план зурагтай,  зориудын тавилттай амьдрал дунд минь өнгөцхөн дайраад гарахдаа хяналтыг гартаа авчихаж магад гэж горьдоогүй бээз бэби. Дэлгэхийг хүссэн хөзрөөр минь л тоглож, харуулахыг хүссэн кадрыг минь л эндээс харж байгаа шүү дээ...

Охидуудыгаа санаж байна... "Ангалзаад" дарвайтлаа чанга инээх юмсан. Англиар яриад инээх нь цаанаа нүнжиггүй, түр зуурынх юм ххэ.

Харин би чиний өгзөгийг цэвэрлэж байгаа тохиолдолд тэнд ямар ч ялгадас үлдээгүй байх болно, хамтрагч минь. Надад итгээрэй. Би аль хэдийнээ итгэсэн. Зиа хөдөлье, май спирмент зажил!