Saturday, November 26, 2016

Одооноос би гоё юм бичнээ, амлая :)

Амьдралд шийдвэр гаргах бүртээ яагаад гэж боддог байх тэ? Яах гэж гэж ч юм уу? Бид анхандаа мэддэггүй байх лдаа..Гэвч эргээд харахнээ тэгэх л ёстой байждээ гээд хожмоо санадаг  юм шиг.
Би энд байгаадаа гайхаад байсын ойрд.. Яагаад том өрсөлдөөнтэй хотруу явахгүй энд ШИНЭ АНГЛИ гэж нэрлэгдэх газар байна вээ гэдэгтээ..Гэхдээ өнөөдөр би харахнээ чамд амралт хэрэгтэй байсан учраас гэж хэлье.. Тайван орчинд ганцаараа орчинд өөрийгөө ойлгох, ухаж төнхөх, далайн эргийн нар нил ягаан өнгөөр жаргаж бас өглөөдөө гэв гэнэтхэн томооо улаан өнгөөр манддагийг харах гэж. Бусад хүнд хаалга онгойлгож өгөхөд чамаас юу ч унахгүй гэдгийг мэдэх гэж бас хэн ч хэнээс ч илүү биш гэдгийг ойлгуулахын тулд өөрөө өөртөө зориулж гаргасан шийдвэр байж.
Оройдоо хаяахан латино хөгжим машины хөгжимд сонсоод хажуугийн архины мухлагын мексик эзэнд чи намайг танинашдээ гэж хэлээд пасспортгүйгээр дарс аваад 5хан байшингийн зайтай нэг гудманд амьдардаг найз дээрээ хоол буудах гэж орох гэж чи энд байгаа. Гадаа тоглож байгаа хар арьстай хүүхдүүд чамайг зөрж өнгөрөх болгонд чинь НИ-ХАО гэж мэндэлж харин хотын төвийн орон гэргүйчүүл  нь дэлгүүрээс гарч яваа чамайг хараад fucking Asians  гэж үглэхийг нь сонсоод инээх гэж чи энд байгаа. Ер чухамдаа толинд харах гэж, сониуч асуулт асуух гэж, хойдох машинлуу даллах гэж, чи чинь чи шүүдээ гэдгийг хүлээн зөвшөөрөх гэж бас хамгийн гоё мөрөөдөлдөө ойртох гэж бас БИ ЭНД ҮХМЭЭРГҮЙ БАЙНА гэж хэлээд найзыгаа татаж зогсоогоод зөвхөн гэрэл ассаны дараа л гарцаар гарах гэж...

Leave`em alone, bitches!

Цөөнхийн талд орох дуртай хүн байна уу? гэж би асуумаар байна.
Багтрах нь тэр нэг бичвэрийг хараад....
"Найз 2 байжийгаад дотно харьцаанд орчихоод хэрхэн буцаад найзаараа үлддэг байна аа. Хол яваасай. Шижиг..." гэдэг бичвэр.
Уг нь сайхан юм өө, олны нүдэнд их өртөгч маш зөв сэдэв сонгож бичжээ та. Олон ч хүн таньд лайк дарна.Тэгэх тусам та БИ ГАНЦААРАА БИШ гэдэг тамын бодолдоо улам итгэлтэй болж тэр гол дүрийн шижгийн амьтдыг чин сэтгэлээсээ үзэн яддаг болно. Далжийгаад үхсэнээ хийж хүний хөнжил рүү шагайх? Дарвалзаад үхсэнээ хийж тэрний тухай бүр ярих? Ойлгомоор байгаа хүн үнэндээ ийм мэкэ юм хийдэггүй л байхгүй юу даа.Ойлгомоор байгаа хүн ойлгодог байхгүй...  Ойлгож ядахдаа улаан хоолойгоор зарлан тусламж хүсч хичээл зүтгэл гаргаж буй чи, you basic bitches  үнэхээр ӨХӨӨРДӨМ шүү!!!! Нээх эр эмгүй уралдаж ирээл яаагаадаан..:P
Багтаамж чинь хүркү байвал дибиль минь тэр үйлдлийг нь дор хаяж 2 удаа оролдоод үзчих, ойлгох ч юм билүү ххахахахахахаахахах

Олны хараанд цэвэрхэнээр харагдах гэсэн, зөв юм шиг амьдралаараа гайхуулдаг ч яг учигдаа яагаад гэдэгт хариулж чадахгүй пальдага. Тайван орхи лдоо тэр хүмүүсийг. Хүртэх ёстойгоо хүртэнэ шдээ өөрсдөө.Өөрөө өөрсдийгөө нүгэлээ чирээл явна шдээ.Хүсээд байвал бүгдийн чинь нүглийг ч аваад явна шдээ.
Хүн төрөлхтөн бүтэлгүйтэл гээчийг хагацал зовлон, өрөнд унах зэргээр харж тэрийг үзсэнээ амьдрал үзсэн гэж барагцаалдагийг би ойлгодоггүй. Мэдээж (мэдээж шүү!) маш хэцүү хувилбар гэхдээ юу гээч? Өөрийнхөө санаж байгаагүй өндөрөөс унах гэдэг л бүтэлгүйтэл байх. Санаатай болон санамсаргүйгээр, мэргэжлийн болоод ёс суртахууны хувьд өөрийнхөө өмнө.
Өөрийнхөө өмнө бүдэрчихсэн зүрх сэтгэлүүд амьсгаа нь давхцаж, нүд нь харанхуйлахдаа өөрөөс нь өөр буруутгачихаж болох горьдлого тээх юу ч үгүй тул ганцхан тэр үйлдэлээ зүүд байсан байгаасаа гэж үлдсэн насаараа хүсэж цаг хугацаа гэдгийн бодит чанарын өмнө өрөвдөлтэй хоригдонгоо үргэлжлүүлэх ёстой гэдэг итгэлээ л урдаа барьж цааш гэлдрэхийн дэргэд олонтой нийлж амаа ангалзуулах бол ерелаш шдээ... Өөрийн биеэ зүхэхийн ихээр зүхэж тэгэх тусмаа хайрлахын ихээр хайрлаж сурах. Чухам хайрлаж сурсандаа цаашаа тэдэнд юу ч саад болохгүй... Та нар тэр доороо үлдээстээ. Мань гарууд өөр лэвэл дээр, оюун санааны өөр орон зайд оччихсон рубик эвлүүлээд суужаа..

МАЛЕНА яг ингэдэг тэ..Пальдагууд амны зугаа болгосоор байгаад амьдралыг нь там болгодог. Гэхдээ гоё нь тамын дараа ч байж л байдаг мөн чанар тэ... Мөн чанар болоод түүнийг илрүүлэгч өршөөл нарын өмнө бөхийе.
Гунигт янхануудаа эргэн дурсахуй- Г.Г.Меркуц

Сонин үе юм

Тэд үнэхээр л юунд ч юм улангасч байна. Эсвэл байгаа бололтой. Би бол өөрийгөө сайн мэдэхгүй байна.ххэ Итгэлээ бол алдаагүй.Алдана гэсэн хувилбар ч байхгүй.
Эндэхийнхан нөхөр хайж байна. Ногоон кардны төлөө ажиллаад эхэллээ.Сүмээс хайжийнэ, Тиндерээс хайжийнэ, бэлтгэлийн заалнаас хайжийнэ... Ийшээ улангасах тусам нь би эмзэг сэдэв дээр нь шоудаж энд гайгүйхэн ажлын байрны  санал олонгуутаа хаяж Монголруугаа явж улсаа хөгжүүлнэ эдр гэмээр санагдаад хха Хөлдүү мөртлөө эсэргүү зан гаргамаар бүр. 

Би нэг юунд гэдгээ мэдэхгүй үнэнч амьтан. Ардаа юмтай юм шиг л томоотой байна.Эсвэл дээрийн тэр хийсэн үйлдэлдээ гэмшээд л суугаад байна. Сонирхол татахаа ч байж. 10минут л сонин санагдасхийгээд тэгээл буцаал гол ажилдаа..хха Тэр нь жаахан унших, дуртай дуу олох, ертөнцөөс тасарталаа ном харах, ходоодоо эмчлэх, ажиглах.Хичээл нь амархан л юм..Гэвч л бас жаахан сахилга бат хэрэгтэй юмдаг уу даа.Бас нэг давьтаргүй санаа ороод ирсэн.Нүүдэг юм билүү, нэг өөр энергитэй газар луу...Энэ төлөвлөгөө гэхдээ наанадаж жилийн дараа л хэрэгжих биз миний он  тооллоор бол.
Үлдэх шалтгаангүй байх нь явах хамгийн сайн шалтгаан тэ? Цагийг худлаад үрэлгүйгээр байна гэж өөрийгөө өмгөөлөв.
Календарь нь мөнгө мөнгө гэж эргэдийн болохоор мөнгө л стресстүүлэх хандлагатай. Гэлээ гэлээ гэхэд л их гөлөөн болжээ. Аура гэмтэх шинжгүй гайгүй хха Нууж хаах юмгүй ч гэсэн асуухаас нааш дугардаггүй хэв маягтай.
Замын хүзүү урт даа урт. Хэнтэй хаана таарах бол гэхээс л сэтгэл догдлоод байх юм ххэ 
Би аягүй л бол зовж зовж төгсөнгүүтээ стевардесс болно гээд дипломоо далд хийнэ, эсвэл дэлхийгээр аялна гээд 1,000,000 төгрөг зээлнэ байх хха. Хөөрхөн автуусдаал замдаа аяга угаагаал аялчихмаар санагдаад болдоггүй ххэ.
Сонин үе юм, соён гэгээрлийн өмнөх юм болов уу...шал эсрэг юм болов уу...

Онцлох-Сократ, 

Saturday, November 19, 2016

Надад асуулт байна

Эмэгтэй хүн. Бүгд гайхцгаая... Яаж?Яагаад?
Тэдний үйлдэл бүр өөртөө ашигтай ч юм шиг бас үйлдэл бүр нь бусдад ч чамлахааргүй сэдэл өгдөг ч юм шиг. Хэнийг буцалгаж, хэнийг дэврээхээ мэддэг ч юм шиг... Хэнтэй байж болох биш хэнгүйгээр байж чадахгүй вэ гэдгээ хайж амьдрах ч шиг, заримдаа бүр хөгийн амиа хичээгч байх шиг... 
Яг аль цэгт ирэхээрээ хүмүүс үлдсэн амьдралаа хуваах шийд гаргана вэ?
Яг аль цэгт мөн болоод биш гэдгийг мэдэрдэг вэ? 
Яг юу оюун санаанд нь үлдсэн болоод юуг цогцлоох гэж шулуудаад байна? 
Бүх амьдралыг нь хэн нэгэн ажиглаад байгаа мэт байдаг уу? Хэний ч мэдэхгүй нууц гэж бий юу? Зөвхөн чи л мэддэг нууц гэж бий юу?
Цэв цэвэрхэн, энгийн амьдрал боломжтой юу?
Хэрэгцээ бүрт тохирсон партнер байх ёстой юу?
Энэ бүхэн тоглоом уу? 
 

Sunday, November 13, 2016

Арай хурдан өнгөрөөд байна уу???

Хха жил жилиийн энэ цаг үед би байж яддаг бололтой.. Цаг агаар, улирлын өөрчлөлтөөс болоод ч тэр юм уу амьдрал нэг л гундах гээд байгаам шиг санагдаад засч авахгүй л бол Дэ Энд болчих гээд тиймээс шинэ чиглэл олох гэж шөнийг мөрөөдөж, өдрийг содон сайхныг шиншлэхэд зориулж юунд ч юм улангасч байснаа нэг хөөрхөн сэтгэл хангалуун байхуйц санааг олж дараа жилийн өдийг хүртэл уйдаад үхчихгүйхэн шиг амь зогоох "зорилт" олж авдаг...
Өглөө сэрээд л "ӨӨ ойголжтой, Цолмоон чи уйдчиж.. За дээшээ нэг өндийж хараад чамаас дээших хүмүүс юу хйиж байна сураг сонсоод дараагийн ажилдаа...!!!"
Яагаад ч юм санаанд багтчихлаа гэж ярих үе байдаг даа..тэр үе дахиад... Учкад хэлцөөн санаагаа.. Мөрөөрөө далжийж чадахгүй байнга багаа дагуулаастай хөгийн гар аа энэ би.
Шалаа угаана уу юугаа хийнэ үү тархины том хананд проектор тусгасан мэт л хөдөлгөөнтэйгээр үзэгдсээр байх энэ насны мөрөөдөл минь тоглогдсоор ажгуу.  Тоглогдох гэснээс би нэг хүнээс ам асуув. "Хамгийн бохир  тоглоомонд минь хүртэл хамт оролцох зориг байх уу?"
Сайн, муу гэхээс залхав. Ердөө л хүн шүү дээ. Хүнийг хүн байсных нь төлөө ад үдэж, ангилах хэрэг байгаа ч юм уу... Харийн мулгууг бол тэвчишгүй шүү...

Би ангийнхаа найзад хэлцөөн.. :P Шангри-ла минийх болно гээд ххэ "Би чамд итгэжийнэ"  гэжийлээ...

"Барын сүүл явснаас батганы толгой яв гэдэг шиг л..." гэж надад хэллүү..??? Хохо хонгорхон миньдээ чи минь бар заяатайгаа мэдсэн л бол бараараа дуус лдөө...Тэрйиг сонсоол сонирхол буураа.. би аймр далжгар байгааздээ..
Энэ блогт л би онгироо, эрэмгий дэврүүн, халдашгүй, дийлдэшгүй оптимист байхгүй юм бол амьдрал дээр өөрийгөө голж ичих тохиол хангалттай байна шүү дээ. Энд л "томрохгүй" болбоос миний ЭГО мөхөх буй за.хха Зарим цаг үед номхон дорой байвч яг өөрийнхөө өмнө ирэхдээ дүүрэн зоримог байгаарай..Баланс шүү дээ.../Эс тэгвээс, нэг туйл руу хазайваас сэтгэцийн эмгэг болмой/
Бүр БИ ЧАМД ХАЙРТАЙ гээд толинд хараад хэл.
Өвөл үнэртэж байна...



Tuesday, November 8, 2016

Тэгээл харин хүлээхээ л больчооч дээ ххэ

Яагаад ийм хөнгөхөөн юман дээрээ бүдрээд байна вэ...) Хүлээхээ л бас горьдохоо л больвол болоо бусуу...Найдвар бол байх хэрнээ учиг дээрээ үнэн мужик ямар ч үр дүнд бэлэн гөлийгөөд зогсжээдэг байх ёстойм бишүү насанд хүрэгч гэдэг нь...

"-Би ер нь чамтай харьцахаа болилоо
-За, ойголоо.
-Яагаад гэж асуухгүй юм уу?
-Яахын бэ.. Шийдвэрийг чинь хүндэлж байна." гэдэг шиг л тийм мужик тээ..хха Догь байдалд нь гадны хүчин зүйл ерөөсөө нөлөөлдөггүй насс...


Дүү нараа их санаж байна. Жижкэнүүдийг нэг барьж аваад үнсэх юмсан.. базаад чимхээд бүр нэг ) Энд одоо хэнийхээ хүүхдээр тэгж тоглохов дээ тэ ххэ
Жоохныгоо дагуулаад л дэлгүүр явах заримдаа гоё... Яг нэг тийм энэ минийх байвал гоёо гэсэн нүдээр харж байгаа юмыг нь аваад өгчихвөл, тэр зүйлээ хайрлахад сургах нь... Ганган чамин эд зүйлс байдаг шиг гайхамшиг ч бас байж болох л юм гэдгийг ухаанд нь жаахан жаахнаар суулгаад өгөх...  Манай жоохон анх номын дэлгүүрт 2 3 ном харчихаад -Авмаар байгаа юм уу? гэсэн чинь -Анай хэд гэжжаагаан? гээд байдаг... Бодвол аав ээж нь заримдаа мөнгө хүрэхгүй байна гэдэг хариулт их сонсгодогоос тэр биз...Мөнгө хэцүүлдээ..Гэхдээ би жоохнууддаа мөнгө бол шийдвэрлэгч хүч юм гэдэг сэтгэгдэл цээжлүүлчихгүй юмсан гэж хичээх хүн юм байна лээ... Дурсамж үлдээх. Ярилцдаг болгох... Агуулгыг ойлгуулах..

Үнэнээс үнэн худал гэж байх... Тэр бол агуулга.
Түүнтэй адил худлаас худал үнэн ч гэж бас байх..Тэр нь гайхамшиг.



Saturday, November 5, 2016

Алкохолгүй ярилцлага.

Доторхи болон гадаад хүн минь нэг болох үед хүмүүс надаас холдох.... Бодох хэрэг гарав... Бодолтойгоо л байхад жаргах мэт...Хариултгүй хэрнээ л бодсоороон байх өрөвдөлтэй ч гэмээр хүн төрөлхтөн бол доо бид.

Нэгт- Юуг юугаар сольж авах гэж байгаагаа маш сайн ойлгох..
Хоёрт- Би бол эрх чөлөө. Арчаагүй тэнэг, аймшигтай шулуун, Хэт хайрлагч, Хэт холдогч, тэд бүгд би.

Буух цэгээ мэддэг шиг тул туучаад гарах..Эцэстээ чи өөрийгөө авч үлдсэндээ сэтгэл ханах уу? Мэдэх юм алга..