Monday, October 31, 2016

Сүнслэг

Зиа нөгөөх чинь уншсан номын мөрөөр харайлгаад болохоо байлаа.. Нэгэнт л толгойд төсөөлөгдөөд үлдсэн зураглалыг ул мөргүй арчиж хаяж болдоггүйгээс хойш бодит гэгдэгч амьдрал чи, өдөр тутмын аар саархан алхалтууд та нар бүгдээрээ хүмүн миний өмнө жижигдэж бас чамлагдаж харагдаж байна за ххо. Нэгэнт сайхныг төсөөлчихсөн учраас жинхэнэ оршигч харанхуй бүхэн минь баяртайдаа баяртай. Би дүлийгээрээ, бас хүүхдээрээ үлдэхээр сэтгэл шулуудагч... Гайхамшигт итгэгч хэн нэгнийг олно гэдэг гайхамшигдаа бас итгэчихсээн яджаахад...Гэхдээ бас миний л мэдэх гайхамшигт итгэгчид нэмэгдээд байгаа шүү найзуудын хүрээн дунд...

Оюун санааны цэнгэл эдлэхээр хамгийн тансагийг, хамгийн дээд зэрэглэлийг сонгосон би 120 наслахаар шийдлээ эдр  ооё дураараа..Гэхдээ яагаад дураараа байж болохгүй хорвоо гэж? хорвоо гэж дээ энэ чинь хүн шавсан л гадаргуу биздээ...Хүний гараар бүтсэн өнөөх өрсөлдөөнүүд, цензурууд, хүлээлтүүдээс үхсэнээ хийгээд эмээж суухав...120 наслах надад яарах зүйл юу ч алга...

Эндэхийн их дэлгүүрээс гараад алхангаа бодов... Гүэ ийм нэг өдөр яагаад тохиолддог байна аа..Ганцаараа...Дотроо бурханд гомдох ч шиг...Яг ингээд байжааг минь хэн нэгэн мэдээд л хажууд гараад ирчихдэг гайхамшиг байдаг ч болоосой...Зарим телевизийн нэвтрүүлэг үзээд чанга инээхдээ ч бас энэ бодолыг бодно... Тэгснээ гээв гэнэт гүй би чинь нээрээ бодол санааг чинь хэн нэгэн уншдаг байваас гутамшигтай юм гээд дээр нэг бодож байгаагүйсэн билүү одоо болохлээр уншдаг ч болоосой гэчихсэн хүсэмжит дүрээ тодорхойлчихсон явж байдаг... Бодолдоо бүдэрнэ гэх нь энэ биз...

Энэ бүгдээс харваас өөрийнхөө тухай ч сайн мэдэхгүй байгаа би, өөрийн гэсэн үзэл бодолгүй надаас үг сонсоод ч дэмий :) Аан харийн бүр дорвитой сайн үг хүлээвэл тэрүүн шиг дэмий байхгүй :)

Би хэнээс ч илүү биш. Хэн нэгэн ч надаас илүү биш. Энэ бүхэн угаасаа ч өрсөлдөөн  биш...Магад зурагаараа...Магад би ч зуралцсан юм билүү..Магад зурагаа өөрчлөх чинь л энэ насны чинь даалгавар юм билүү...Магад миний амьдрал тэнэг бөгөөд хөгийн байваас бурхан болоод чөтгөрт амьдралаараа онигоо ярьж өгч байгаадаа би таатай бөгөөд тансаг байна. Би тансагаараа л дуусна.

НҮЦГЭН ШӨНӨ (Х.Болор-Эрдэнэ) бичвэрийг дахин нэг уншихыг санал болгоё.

Онцлох: Мацаг, Шүгдэн, Поогоо,

Saturday, October 22, 2016

Бодоход сайхан өдөр байна

Дахин нэг лэвэл ахив гэж саналаа. 
Яруу алдар,  чадал хүчийг гайхан биширч ханалаа... Одоо өөрөөрөө сажилмаар байна. Одоо би гэдэг хүн "ёстой алаад өгнө, үзүүлээд өгнө" гэж холын буудлыг харж адгадаг биш амар амгалангаар дотор жижиг хоолойндоо итгэн "нэг л мэдэхэд очно, яг урдахаа л дуусгаадах..Одоо дахиад нэг.." гэдэг хүн болов...Тэр бүгд дотор чинь бий дээ... Дизайныг нь өөрөө шийдэх...

Бичдэг тэднийгээ үнэн голоосоо хайрлах..Хайр минь хальж рэпперүүд дээр ч бууж байх шиг... Чухамдаа энэ гадарга дээрхи бүх зүйл л хайр хүргээд байх юм.

Дардан шулуун өөрөөр хэлвэл "угийн ойлгомжтой" ирээдүйтэй төмөр эмэгтэйг хүсдэг байсан би маргааш болох зүйлд байтугай минутын дараа тохиолдох зүйлд ч бэлэн биш ч юм шиг.Тийм байгаад ч ер нь яах юм гэж бас хэнэггүй бодол орж ирэв...

<<...Яаавал аав нь чам шиг
Жирийн цас будрахад
Гүн ухаантан мэт гайхширах вэ... >> гэдгийн охин шиг л зүгээр л амгалан тайван, аз жаргалтайгаар толгойныхоо яг энэ буланд амьдрангаа Amelie хийдэг шиг "гайхамшиг"-ийг хүмүүст явуулж байх юмсан...

Хариулттай хүн биш шүү би. Одоогоор биш байна....

Wednesday, October 12, 2016

Mind puzzle


Од харагддаггүй тэнгэртэй, утаа үнэртдэггүй намартайд нь гомдож байна...

Хүйтэн өрөөндөө орноосоо босох уу, яах уу? Өнөөдөр би чинь хэнд хэрэгтэй билээдээ гээд байж байтал тэр минь залгав. Зүгээр л үнэнээ хууч хөөрсний төлөө "гоё шүү миний найз" гээд нойрмог, залхуу минйй хаанаас ч юу олж хараад тэгдийн  "эрч хүч" авчлаа гэх тэр хүн миний хүн...

Жилийн өмнө бид хамтдаа утаа униар ханхлуулсан бүтэлгүй "ажилчид" явж байв...Бүтэлгүйдээ дасан дасан дурласаар нэг жил болж... Хүлээлтээр биш эмоциороо амьдарсаар нэгэн жил...Чөлөөний үр дүн илүү тааламжтай байна.

Би маркетингчин. Дүлий маркетингчин. Гэхдээ тоо бодож мэддэг, дээд зэрэглэлийн ёс зүйд дуртай эрх муужгай шиг маркетингчин.Тоглоомонд дуртай маркетингчин. Хожигдох ч дуртай. Алив намайг хожооч. Үггүй болтол минь хожоорой.Сайхан даа...

Нээрэн би чинь эдгэх гэж жил гаран болсон шүү...Жил гарангийн дараа анх би уйлж билээ..Бороотой өдөр байсандаа..40 мянгатаар явж байгаад орж ирээд л пүссссс гэээд л эхэлсэн өдөр...

Өнөөдөр би өөр газар очиж иог хийхээр шийдлээ.хха амьдралдаа хийжаа аягүй том алхам хха Олон хүмүүстэй хамт хийж үзье гэж шийдлээ...


Tuesday, October 11, 2016

Би агуулга л ярих гэсэн юм..

Жаахан маргаан гарав. Энүүгээр , тэрүүгээр..


Сонсохыг хүссэн гоёхон болгоныг чинь "хэлдэг" худалч нэгэн таарахвий гэдэг үг толгойнд минь жинтэй буулаа...
Агуулгагүй жимбэгэр, ажихад хамгийн цэвэрч нэгэн байхаас илүүтэй би агуулгатай тайчигч эмэгтэйн дүрийг илүүд үзэх байсан. Байсан ч гэж дээ, илүүд үзэх болсон...

Юм бүхэнд утга нялзаахаа больсон, юм бүхэнд хичээхээ больсон. Магад би эдгэж дуусаагүйдээ ийм нэг хөндлөн гулд яваа юм биз, эсвэл би төгс эдгэсэндээ иймэрдүү нэг хээгүй яваа юм биз.
Хяналтад багтахгүй эрх чөлөөг би өөрөөсөө мэдэрдэг болсон.
Өөртөө ямар их шалгуур тавьж, хүний аманд багтчихвий гэж "хичээн ядаж" байснаа бодохоор одоо өрөвдөх.. Тэгэх л ёстой байсан юм байж дээ, тэгж байж л ойгох байж... Мэдэхгүй зүйлсдээ суралцахад хэзээд бэлэн ч мэдэхгүй гэдгээ нууж санаа зовоод байдаггүй энгийн л нэг том хүн болж байна... Гүйцэтгэл, амжилтаар чинь биш эзлэхүүн, сүнсээр чинь таньж хань татдаг болж....

Дахиад хэлье би, би агуулгатай тайчигчийн дүрийг дээр үзнэм.

Өөрийнхөө гараар бичлээ би. Сэжиггүй үнэн энэ л байна. Чөлөө.

Хор, шараа л авч үлдэж дээ жаахан охиноосоо би...