Sunday, September 25, 2016

Me, myself and I

Жинкнээсээ ганцаараа байж сурдаг, бүр дасаад амьдралын хэв маяг болчихдог нь батлагдлаа. Ёстой  үнэн догь юм гээч ххэ



Энэ нэгэн Франц киног орой бүр унтахынхаа өмнө үзсээр 4 шөнө таслаж үзэж дуусгав. Тэгснээ лаг инээдтэй нь кинондоо биш за юу... Дуусдаг шөнөө би зүүдэлжаан... Францаар зүүдэлжийшд хха Нээх зүүдэндээ Францаар харилцаж, тэрийгээ ойлгож нтр...  

Гэснээс нэг сонин мэдрэмж эндэхийн ресторанд харсан хосуудын тухай дурсамж ороод ирлээ...

Нэрийг нь ч санакумөө их л аятайхан өндөр ширээ, сандалтай (Бар-ных шиг) байсандаг. Бас ширээн дээр хямдхандуу гэхдээ үнэргүй лаа байсан санагдана. Найз бид 2 дөнгөж өрөө өрөөндөө нүүж ороод ид цэвэрлэгээ болон тохижилтын талаар толгой ажиллаж байсан үе тул болдог бол эдний гэрлийн абжурыг нь угаагаад цэвэрлэчих юмсан тэгвэл л төгс орчин боллоо боллоо гээд ярьж суув. Цонх нь их уужуухан тул гаднах гудамжаар яваа хүмүүсийг бүтэн биеэр нь харж болохуйц юм. 2 залуухан хос эндэхрүү л орж ирэх гэж байгаа бололтой... Хос ч гэж болзож буй 2 юмуу даа. Жаахан зайтайдуу зэрэгцэж алхсаараан байгаад орж ирэв. Өндөр ширээ урт ширээ байж таараад нөгөө 2 маань хажууд суух болов оо.  Энэ оронд АЗИ хос харсандаа яагаад ч юм баярлаад нэг тийм жижкээн итгэл ч гэмээр юмуу юм дотор төрөөд ирэв. Эрэгтэйн үнэр дажгүй. Мэдээж нэлээн бэлдэж. Цагаан цамц, саарал өмд. Энгийн мэт боловч эхэн үеийн болзоонд сонгодог загвар. Бодвол  энд ингэж сандарч суугаа бас арилгасан сонгино шиг болтлоо бэлтгэж ирснийг нь найзууд нь мэдэхгүй, мэдсэн бол нийлж шоолох байсан биз  :)
Эмэгтэйн дэлгэрэнгүйг би  юу гэж ярихав...Ярьчихвал та нар мэдчийшд... :P Бид чинь нууцтай улс хха

Юутай ч нандин сайхан үелзэлийг мэдэрсийм чинь....


GOODLUCK.....

Tuesday, September 20, 2016

Магад тэгээд чи таачихав уу даа???

Хүнд нэг малгай томдох гэж байдаг да тэ...
Морины нуруун дээр бусдын өвөрт сундлуулаад явж байгаагаа мэдэн байгаа би эрийн сайндаа иймэрдүү хазайлттай яваа шиг додигор алхав. Мэддэгүй зүйлээ мэддэг шиг ярихыг үзэж чаддаггүй гэвүү чи? тэгвэл хохь чинь ээ, бялзуухай минь. FAKE IT UNTIL YOU MAKE IT. 
Миний эзлэхүүн үнэхээр бага. Үнэнийг мэдвэл би ч ичнэ, тэд ч ичнэ. Гэхдээ бас үнэнийг мэдвэл би ч айна, чи ч айна. 
Бодит хэмжигдэхүүний дүнг тоолвол хахах мэт цочих тул шугамыг тэрүүхнээр татаж тогтоожээ... 


Тэр хүнээс "За хичээл хэр байна?" гэж асуулгасан төдийдөө л томдсон малгайтай пацаны байгаагаа санав. "Hha show me then!" гэж бас өрдөв.

Монгол хэлээ санаж байна. Орчуулгын биш угийн Монгол зохиол, яруу найраг сонсохсон. Үнэн үгээр дагзруугаа тавиулахсан...