Sunday, July 31, 2016

Last days..:)

video
Тэд уулзаагүй бараг нэг жил болов...Яаааг хэвээрээ..

Надаас ухаалаг тэд аль хэдийн хэлэх үгээ хэлсэн байж...

Энэ киноны тухай эссэ бичихэд ч багадмаар юм байна. :P Эцсийн гаргалгаа нь нэг өгүүлбэр: `Хэлсэн үгэндээ багтдаг байх`

Амьдралын сонголтууд бараг бүхэлдээ бизнесийн тоглоом шахууг би мэднэ ээ. Гэхдээ DEAL  хийж чадамгүй нэг асуудал бас байна аа даа...
заза би мэдкүэээ дарсаа уулаа :P


Thursday, July 28, 2016

Найзлах уу?


Сайхан хор шаргүй найзламаар..
Иймэрдүү нэг гоё агаартай үед гэгээ тасрахтай зэрэгцэж жаахан алхмаар, савлуур дээр суунгаа дуулмаар..
Амьдрал бодмооргүй үед минь 1000 ширхэгтэй puzzle хамт эвлүүлэлцээд онигоо яриад инээмээр...
Бодит орчноос зугтаасан үед маань зүгээр л бараа сүр нь харагдасхийгээд хажууд хамт номоо хараад хэвтжаамаар...
Инээмээргүй үед минь зүгээр л хамт дэлгүүр хэсээд хүн муулмаар...
Суларсан үед минь гэнэтийн шийдвэр гаргаж тэнгэрийн гайхамшгийг ширтмээр...


Үе тэнгийн найзууд та нар минь өөр өөрсдийн амьдралтай тул яг ийм л үеүддээ их үгүйлэхиймөө чааваас...Тэнгэрээс хэчнээн үзэсгэлэнтэй бороо орж дотор угаавч баяслыг ганцаараа мэдэрч байгаадаа яг тэнцүү гунигийг бас анзаарна.

Санажийнуу, Харри Поттер толинд ээж аавыгаа харсаар донтдог хэсэг... Магад би өнөөдөр хамгийн дур булаамаараа үзэгдэж буй хорин хэдтэй `хүүхэн` байвч толинд маш удаан харлаа...Нэг л зүйл дутуу санагдаад, Магадгүй толинд өөрийнхөө дутуу хэсгийг бүтэн болгоод харах ч юм билүү гэж горьдсонуу эсвэл зүгээр л өөр тийш гөлрөх тэнхэлгүйдээ тэр чигээрээ удсан уу бүү мэд....Их удлаа. Юу ч орж ирсэнгүй...

Дундуур дүүрэн байхын жаргал гэдэг нь энэ байх даа...Өндөр өсгийтөө өөрөөсөө салгамааргүй ийм нэг өдөр өнгөрч дуусч байна хорвоо дээр...

Хэнийг нь мэдэхгүй та, тэр нэгэн сахилгагүй сүнс та миний найз болох уу?

Tuesday, July 26, 2016

Алхимич

Нэг дурласан юмандаа амиараа дурладаг зантай би. Шинийг хараад хуучныг мартдаг зан ч надад үгүй ээ. Алхимич-ийн зохиолчид гүн сэтгэлээсээ талархаж бас хайрладаг. Бүх бурууг нь уучилж, дуракуудаас өмөөрч хайрлана бүр.
Хэлж чаддаггүй ч юмуу хэлж мэддэггүй ч юмуу мэдрэмжийг минь буулгасан тул Алхимичийг хайрласан. Яг үнэндээ бас харамламаар санагдсан. Хэн бүгдэд уншигдаж битгий үнэгүйдээсэй гэж. Гэвч уншвал уншигдээ. Мэдрэмжээ авч чадвал л аштай юудаа. Миний зөрүүд дүү тэнэг мөрөөдөл, жаахан солиотойдуу гэмээр тэмүүлэлийг Алхимич л чухам буулгаж намайг инээмсэглүүлж чадсан. Инээмсэглүүлж чадсан юм шүү үнэхээр.

Paulo Coelho  гэгч ертөнцийг их дотноор хүлээж авсан. Түүний номыг шүүмжлэхээр нь миний дотор муухайрдаг гэж..ххэ өмөөрч байгаа нь тэр байхгүй юу ;) Adultery-ийг маш их шүүмжилсэн байна лээ. MUGGLE  юмнууд зүэр... номны гол баатрын шинж чанарт анхаараад нөхрөө араар тавьдаг тэнэг хүүхэн, цагийн гарз болсон зохиол гээд л явж өгжийнөө өгжийнэ.. Мөн чанарыг хар л даа. Зүгээр л нэгэн хар нүхний жишээ шдээ. Юу ч буруу хийгээгүй хэрнээ юу ч зөв мэт санагддаггүйн л жишээ.Өөрийгөө түрхэн зуур алдсаны жишээ. Шүхрээр буух буюу нисэх үедээ, уудам уужмыг мэдрэх тэр үедээ өөрийгөө эргүүлэн олж буйн жишээ. Зарим нэг хүмүүс газарт амьрахаар заяагдаагүйн жишээ. Нисч сурсан зүрх сэтгэлүүд газраас уйддагийн жишээ. Олны чигийг дагавал оргилд нь хүрчихээр чадалтай ч гэлээ өөрийнхөө л тоглоомоор явах хүсэлтэй эмэгтэйн жишээ. Энгийн амьдралд шигдсэн эгэлгүйн жишээ.

Бичвэр ойлголгүй цагаа үрлээ гэх хүмүүсийг сонсохоор зөвийг батламаар санагдаад шар хөдлөх. Шартай хүн шүү би, шартай. Чадахгүй гэснийг чинь хийчэхээд өмнө чинь аваачиж тавьчихангуутаа заза киногоо үзье гээд явах л этгээд.

Шөнө болчингуут нь би хүрээд ирлээ :)

I like the 3AM version of people. Honest, vulnerable, and genuine.

Би гэж бусдын нүдээр бол залхуу маягийн баачка 1Q84  уншиж байгаад л дандаа унтчихын.ххэ 100 гаруйхан хуудас уншихдаа энэ байдал бараг 5 удаа давтагдав..жаахан уншиж байгаад л тас..тэгж их бодол хөнгөрч, бие тавираад байгаа юм байлгүй дээ хха.

Энэ нэг найз үнэхээр миний зэвүүг хүргэж дуусах нь.хха  Өмнөөс чинь үнэхээр их хүссэн учраас би  урилгыг чинь аваад, хуулгыг чинь хийгээд, элчинд бэлтгээд аваад явъя л гэсэн юмсан. Үнэхээр би чиний төлөө нойргүй сууж чадах байсан. Банкны баачкаагаас ичихгүй гуйж чадах байсан.Гуйгаад бүтэхгүй бол өөрөө хийчих байсан. Яг ийм үед хажууд түшиг хэрэгтэй байдаг тул би чажууд чинь хамт алхөөл хөөцөлдөөд явах л байсан.
Гэжаахад `ЗА.Би яг үнэхээр чам дээр л оччихвол амьдрал болох гээд байна` гэж орой нь салчихаад өглөө нь `яршиг яршиг` гэж утасаа авдаг гэнээ.
Ёооо хорвоо вэ. Тэгвэл тэгээд яршиг шдээ. Ирээдүй чинь яг л чам шиг чамд `яршиг яршиг` гэж л хариуг нь барьна, хараарай.  Хиншүү хярвас гартал урам хугалчихаад өнөөдөр дахиад `Цоомоо? Найз нь яахуу?` гэнээ... Үгүй дээ, хонгор минь! Сайн сайхныг хүсье!

Яг өөр шигээ найзтай болох юмсан.Хха Сэтгэл дутуу тохиолдлууд  нээрээ урам хугалах юмаа дандаа...

Өнөөдөр ингээд шөнөжин сэрүүн байх нь ойлгомжтой. Ямар таатай цаг гээч...Маш их хүч. Өөрийнхөө ямар том хэрнээ ямар жижигхэн юмбэ гэдгийг ойлгох дэлхийн цаг. Шөнө бодох дуртай би... `The men who built America`  нэг бүтэн үзэхэд гэмгүй санагдсан тул эхлүүллээ өнөө шөнө.

Thursday, July 21, 2016

Хөндлөн гулд..

Just out of shower and i have to declare that i smell like man :P Didn`t know we ran out of shower gel for women and just used dad`s :P

Мэдээ үзэх гэж оролдсоноо болилоо.Чин зориг хүрсэнгүй ххэ Өвс нтр гээл юм ярьцгаагаад байна. Засгийн газар томилогдож байна, Монгол банкны дарга... Байнгын хороо... But who am i to know?? o_O :P

Oh, the good news! I might be a bridesmaid for my highschool friend`s wedding last month :) Not so sure how i feel about that. Thus didn`t made the decision yet.

Since i`ve been so active in the cyber world just researching lot of topics and i found out that i might have Thyroid Disorder hha. But no joke. Frankly, that is likely to be true because i know my mom has some kind of thyroid problem. I felt like i know what they`re talking about when i read the symptoms. Maybe that`s why everytime i catch a cold i tend to cough my lungs out and feel something in my throat /not phlegm, actually more like a ball of dust got into my throat and exploded there/ and eventually i start crying :)

Өдрийн ширүүн борооны үеэр `Боолын гэрээ` үзсэн...Ёстой дажгүй кино юм байналээ дахин бодохнээ..Аягүй их юм бодогдуулсан лдаа..Гэхдээ бичихээс залхуу хүрээдийнаа хха
Одоо харин бас нэг жаахан улиг болсон юм шиг хэрнээ хуучны кино үзмээр санагдаад явчлаа..Oldie but goldie гэжаал орижинал мэдрэмжээ авна шүүдээ :) Forrest Gump сонгогдлоо :)
*So craving for white wine...

Тануус ийм кино үзэхдээ лаг гол дүрин баатрын тууштай зан, амжилт, хөдөлмөр энээ тэрээ гээд аймр cool cool  сэдвүүд дээр нь фокусаа өгдөг үү? Уг нь тэриг мэдэр гэж ийм урам зоригоор дүүрэн кинонуудыг бүтээдэг байх тэ? Би гэхдээ далжиганаад дандаа эр эм 2 дээр нь фокуслачихдаг юмөө хха. Бусад хувийн амжилтыг угаасаа би ганцаараа байсан ч чадна гээд итгэцэн өвчтөн байна аа би. хха
Хийвэл хийсэн шиг юм хийнээ.Бүх өндөгөө нэг сагсанд хийнэ. Замд таарах чамин ганган мөнгөн солонгууд ч яаахавдээ, дурсамж юмдаа. Түүх бүтээх хүн шүүдээ би чинь :) Дурсамж болгон түүх болдоггүй л байхгүй юу.

Хүчний тухай хэсэг бодолцов.. Анх жаахан байхдаа хүчтэй гэдэг нь хэнээс ч гуйхгүй, хэнээс ч царайчлахгүй бас гомдол тоочихгүй байхыг хэлдэг гэдэгт бат итгэж байв..
Үгнээс илүү үйлдэл чухал хойно одоо явсан замаа харахнээ лав шазруундаа хүч оршдог нь ч худлаам боловуудаа гэж... Хэзээ тусламж гуйхаа мэддэг, өөртөө хичнээн итгэлтэй байвч хэний өмнө жижгэрэхээ мэддэг байх нь хүчний илрэл юм боловуу..

Тэнэг хүн өөрийн дэвжээтэй. Таны цензурт магад би хүрэхгүй байхөө, нусан жур гэж...Гэвч лав л миний оюун дахь ертөнц үгэнд багтахгүй томхон юм шүү л гэж өөрийгөө өмөөрье дөө.

Өнгөрсөн түүхээс илүүтэй оршин буйд миний сонирхол татагддымөө уучлаарай.
Мэдээллээр бөмбөгдсөн бөмбөгдөөгүй шалгуур нь ирэхэд натураараа даваад гардаг онцгой авьяастай гээд өөртөө итгэцийн. Угийн өөрийгөө од гээд итгэцэн, зөвхөн надад үйлчилдэг хувийн флософитой түүхий бачка.

` XXI зууны сак progressboy учраа мэдэхгүй, нусаа татахад “өөрөө өөртөө зул бол” гэдэг энгийн нэг мессеж өгсөн. Өнөөг хүртэл “ном бол ертөнцийг харах цонх” хэмээн хүний нүдээр орчлонг шагайж, тэнэгтэж явсанаа тэгэхэд л ойлгосон.` -Д.Батбаяр

Төгсгөл ирэхэд үхтэл чинь гайхшруулдаг зантай.  I am really good at surprising people in the end!

Надтай хамгийн төсөөтэй философитой нь манай Ээгий. Гэснээс нээрээ уулзсан тухайгаа бичээгүм бншдэ..
Сэдвүүд тэндээ үлдвэл зохих тул түлхүүр үгсийг өөртөө сануулахаар үлдээлээ :P
Хамгийн шог сэдэв нь `40 настай эр хүн`.
Ээгий нэг асуулт асуув. Би `яг одоо` гэж хариулав. Ээгий `нээрээ яг тийм` гэж бас дэмжив. хохохо
Бас нэг юманд би жаахан бухимдалтай байгаагаа хэлэв. ` Миний найз битгий тэгж юм болгонд санаа зовжээ` гээд аргадав. Ойрд тийм юм сонсоогүймүү хаашайн зөөлөн үг сонсоод уярч эдр дотор донин болж билээ.Гэхдээ COOL-ээ алдаж болкуушд хха
Егөр чинэ тэндээс эхлэлтэй байхгүй юу нээрээ. Орос хэлний яруу алдрыг ярилцангаа Последний Раз дуулдаг 2ын чухам шунаг харцны тухай бас ярив.

Ойрд салж чадахаа больсон дуу мнь: / Клип нь бүүр яг арван наймтуудөө арван наймтууд ххэ/


Бас нэг юу гээд байгааг нь ч ойлгохгүй нэг рэппэрт лаг дурлаж орж билээ. Хоёр хүний хамтын хүчийг бүрэлдүүлж чадсанд нь биширч алгаа ташсан. Хамтаараа шал гажиг:



Wednesday, July 20, 2016

Эмоци байна уу, хонгор мн чамд???

Аавтай тааралдаагүй байж байтал оройхон халамцуу орж ирэв. Өрөөнд орж ирсэнээ араас ширтэж ширтэж байгаад гараад явлаа..Яасан эвгүүмбээ, хэрэг хийцийм шиг ххэ Дотор пал пал пал гээд байхын нээх инээдтэй..Ингэмээргүймдаа уг нь, жаахан хүүхэд биш..

Ганцаараа гоё бүтээлч байгаагийн хувьд сайхан лист гаргаадахлаа. Толгой хөнгөрөөл..Ер нь ч угаасаа л их хөнгөн байгаа лдаа. Өглөө бүр цоо шинээр эхлээд байх шиг. Бодолгүй сэрж чаддаг болоод ч байх шиг. Гүээмөн сайхан зүүдэлж унтлаа хэд хоног..Зүүдлэхээрээ баярлаад байдын би..ххэ
Төгөлдөртэй оройжин ярьж хоносон шөнө бодохнээ яг хотруу гарахын өмнөх шөнө байсан байхаадаа их сайхан зүүдэлсэн..Зүүдээ санасан.. Пүүүх ганцаараа унтаж байгаа хүн чинь бас ингэж тавирч амардаг билүү гэж гайхмаар сайхан сэрж билээ дараа өглөө нь.

Жилийн өмнөх алмайрч хүлээж авсан зураглалаа өчигдөр харахнээ `Яг жамаараа явж байна. Одоохоон, одоохон, юухан байхав` гэсэн тогтуун сэтгэл хөдлөлөөр тосч авав.

Утас дугарахад угаасаа авахаа больсон. Ер нь үлдсэн хэдхэн өдрөө хайруудтай өнгөрөөнө гэж бодож сууна. Тэдэндээ ярих юм х байна. Хөгжилтэй юм тохиолдохоор хурдан тэднүүстэй уулзаж юмаа ярьж өгөхийнсан гэж бодогдоод ххэ

Бодолдоо багтаасан ажлуудын араас ч бараг хөөцөлдөөд байхааргүй болчихож нэх сонин..Өөрсдөө гарч ирээд байхын,,Мэдээлэл нь гарч ирээд л, хүмүүс нь гарч ирээд л..ххэ тэгэнгүүт нь өөрийгөө аймр заяатай бачка гээд итгэцэн цаачин :)


Tuesday, July 19, 2016

Өөөө Егор минь дээ.

Егор минь дээ, чи минь. Маш хурдан донтон орлоо чамд...

Төгөлдөр оршин буй!
Хариултаас нь хөөж бодъё.  Have fun ;)

Тэр бүхний араас явахдаа огтхон ч харамсдаггүй шиг яг энэ дуугаар амьдралаа дуусгасан ч харамсах зүйл алга. Сэтгэл хөдлөлийн хүч.

Амьдрал бүхэлдээ puzzle  яваад байнаа даа тэ..

Monday, July 11, 2016

Дутуу биччихлээ, хүнтэй учраас..

Заа шөнийн 1 цаг болж байна.Замд гарах багийнхан эхнээсээ унтаж амарлаа. Би ч бүгдийг нь унтуулаад, хөл хөдөлгөөн багассаны дараа нэг усанд ороод гарахад явах цаг яг таарах биз гээд бодоод сууж байна :)
Учкагаа тосч аваад  сайхан уулзъя гэж төлөвлөж байсан чинь харин яалтач үгүй зөрж таарлаа. За тэр яахав, угийн л уулзахаас хойш..
Өмнөх сэтгэгдэл нэг тиймэрдүү, хүлээлт багатай... Хөзөр тоглох, уул руу авирах, гоймон чанаж идэх зэргээс өөр санаанд бууж буй сайхан төсөөлөл алга..Магад тээрнээс минь давсан гоё енерги таарах биз надтай..:)

Thursday, July 7, 2016

Remember???

Yeaah i feel like i changed the direction of my entire energy flow :)
You know how it feels some day when you crave for new challenges, changes, and new desire??? Been feeling that recently and checked my bucket list to get an idea of what i am gonna do next and picked the tattoo dream.. YuuuHuuu YUUUHUUU hha

Didn`t think twice about the artist and the design. 
I think this is what happens when you grow up and learn to embrace yourself as you. The thing is , day by day, you tend to literally own your body and all the parts of it.

Today i marked the symbols of all i have on my body. Things that created me.Things that shaped me.Things that will be with me to the very end. You are not expected to act a role that is not you.  Period.
It all started like this on the chair /photo above/. Thought the whole process would take up to an hour and didn`t want to bring anyone with me because that`s my big moment :P Only mine! hha
But turned out i was wrong.. :( It took so long and besides the duration, the pain was beyond my expectation...Distracted myself from feeling pain by going through my phone and reading some business articles hha
 When it`s completely healed and ready to display, i`ll post a picture :)

Wednesday, July 6, 2016

Hha

Hhha please learn to recognize the signs, people!
You only had one job! hahaha

How dare you make that kinda decision before my eyes! Feeling FUNNY! I`ve been so anti-social for last couple of days and no damn thing was happening to me previously. But today i`m here :) Sooooooo funnyy and silly.
All these frustrations make me more interested in human`s decision making process. What really goes on inside their heads that resulted in this kinda choices? What is it that people fail to understand?
Can i be , one day, or ever, able to change their thinking patterns?

People really do not want their illustrations to be destroyed. They rarely accept the reality..People are full of fear.  They kind of feel pathetic if you see them from outsiders` outlook....

Okay YOLO hha.

Tuesday, July 5, 2016

Эрхэм та хэдэн настай вэ? Юм бүхнийг өөртөө хамааруулж ойлгож тэнэгтдэгээ болих хүртэлээ бол ПАЦАНЫ байна./Орос хэл ийм болохоор зэвүүн байхгүй юу.../

Гаргаад гаргаад хаяхгүй бол болку нь...Замбараагүй л болох байхда..За яахав би учрыг нь олж чаднаа хха

Хамгийн нэгдүгээрт зөвшөөрөлгүй зүйл бол зөвшөөрөлгүй л зүйл. Хаана юу хийж яваагаа өөрөөсөө асуучихаарай...

             Хаанаас ч өө харагдахгүй байхад ханаж мэдэхгүй шунаглах шударга бус гэмээр мэдрэмж надад ойрхон, нэг л танил санагдав. Хоосон хэрнээ дүүрэн мэдрэмж ч бас тохиолдож л байсан. Холхисон болгон төөрсөн биш шүү дээ...Бөглөрсөн тэр үедээ өөрийгөө дахин нэг санаасай. Эцсийн зогсоол үргэлж хязгааргүй уудамруу тэмүүлдэг юм байна лээ..Байгаа газраасаа арай том руу, арай задгай руу, арай уужим луу..
Түүхийг дуусгалгүй орхих аймшигтай эрсдэлтэй... Цэгцэлж яваарай ямагт.Хаалгыг хааж яв.Эргэлзээ үлдээх л аюултай шиг..

Та яг хэдэн настай вэ? Та яг юуг туулсан бэ?
Үзэх юм их, мэдрэх мэдээлэл дуусаагүйг гараа өргөн дэмжих хэдий ч дуусах тэр мөчид яг л тэрхүү нэгэн цэгтээ эргээд очно гэдгээ ямагт мэдэрдэг.

Эмэгтэй хүн л ингэж боддымуу? гээд бодохдоо эмэгтэй хүнд үхтэл дурлав. Хичнээн ухаантай байх тусмаа төдий чиний тэнэглэж бас чадах юм..Түүний үйлдэл бүр өөртөө ашигтай..

             Хачирхалтай тохиолдлууд сонсохдоо би хүн төрөлхтөн харин ч мөн чанарын эрин үе лүүгээ явж байгаам бишүү гэж харах болов..эр эм ч чухал байхаа больж, хар шарыг бол ч бүр ярилтгүй..Өнгөрснөөр нь шүүх бус одоогийн оршин буйгаар нь багтаадаг болж..Бүр тэгж ярьвал ойрын үеийнхээр ч бус яг одоогийнхоор.

Нэг залуу ямар их таалагдав аа... Үнэрээс эхлээд үг хэллэг хүртэлээ...Гэвчиг түлхүүрээ унагаачихаад 3 гишгэх хүртэл л үргэлжлэв..Харамсалтай..  Дахиж тийм нэг тааламж хэзээ тохиолдох нь үнэхээр тодорхойгүй хэрэг шүү дээ :P
Миний л мэдэхийн надад маш их сэтгэгдэл үлдээсэн нэг л дүр зураг бий, тэр нэг дүр зургийг одоо ч хүн бүрээс хайж явдаг...Орчлон ертөнцийг харцандаа багтаасан тийм нэг инээмсэглэл...Аж жаргалын биш хайрын нээмсэглэл.

Sunday, July 3, 2016

Тогловол тоглоё...:P

оросын маамуу ирээрэээй...:P   Тоглийлдо? жаахан хөгжилтэй амьдаръя лдаа..хохохо

Хөзөрдий...Миний тоглоомоор тоглоцгооё.Дагаад ороод ир.:P

Бодит хэрэг, төсөөлөл 2-оо ялгамгүй үеүд ойртож байгаа нь мэдрэгдэх. Let`s just have fun!
So sleepy& tired

Friday, July 1, 2016

JULYing..hha

YO YO YO June is over and i`m definitely JULYing :P
Өөрийгөө олох нь  юу юм бэ?
-Дуртай зүйлсээ хүлээн зөвшөөрөх. Энэ л миний хариулт.
Агаар салхи, хурд хүч, хүлээлтээс давалт,худлаас гадуур амьдрал, цөөхөн найз.  Энэ миний хүсэл. Миний дурлал.