Tuesday, June 28, 2016

Бишийм болу??!!??

Хоёргүй сэтгэлээр зүтгэе гэсэн юмсан. Эхлэл өрнөөгүй байтал эргэлзээд унах чинь. Бишийм болуу? гээд л нэг их зөн билигтэй хүн шиг...
Хүлээлтээс давчихаж үнэхээр чадахгүй нь үү, таминь??? Хатахаа хүлэээсэн цэцэг шиг үхсэнээ харамлаж, гамнаад  байдгинбээ,,,Халгиун, цалгиун цацаад яваачдээ..:) Биеэ нөөсөөр явжаад өмнүүр чинь өөдсийн чинэээ нэг юм зориг гаргаад өрсчихсөн байгааг харвал онигоо шүү зүгээр. Орших уу, эс орших уу-гаа тодотгоод!

Thursday, June 23, 2016

Анхан шат

Яг энэ чигээр нь хаяад явмаар үеийг үзсэнүү? Зүгээр юу ч надад хамаагүй санагдаад, YOLO  гээд лааз өшиглөмөөр..???
Өчигдөр надад дахин тэр бодол төрөв...Бүх уулзалт, ажлыг яг тэнд нь хаяад сэлж чадахгүйгээ мэдсээр байж л Паркын нуур луу орчихмоор...Хүн хараг л дээ, яадын. Угаасаа  i reaally don`t care гэмээр...


Эрх чөлөөгөө олж авмаар ....Энэ нэг хүслээс болж би ер нь бүх юмыг золиослох нэгэн байхаа даа...
Ирээдүйгээ нүдэндээ төсөөлж үзсэнүү?БАга байхдаа? Яг л тийм нэг эмэгтэй төсөөлөгддөг байв...Ангийн найзууд нөхөр хүүхэд ярьж байхад би шилэн оффис, прэзидент өрөө боддог байв.. Гоё гэр бүл гэж  боддог байхад нь би гоё найзууд гэж мөрөөддөг байв, хоол хийж сурна гэхэд нь би телевизээр гардаг хүн болмоор байна гэдэг байсан...  

`Уйлахаа л больчихвол надаас юу ч битгий хүлээгээрэй` гэдэг үг ямар үнэн юм бэ гээд бодосхийв... Зөөлөн юм шиг хэрнээ их хатуу болж байна...Инээж сурсан ч уйлахаа хаясан тул хав хатуу болж...Амиа хичээгч болж байна.  Гөлийж.  Юу ч ордоггүй, юу ч гардаггүй нэг тийм бодгаль...


Tuesday, June 21, 2016

Is it the SUN????hha

 Өөөө кофе ингэдэг байхгүй юу..хүн ядраад байх чинь унтуулахгүй..хамтлагаас гаснаа чамайг :P
Цөөхөн хэдэн жилийн өмнө яасан тэнэг байгаа вэ..Тэнэг хайрлаа вэ, гэнэн тэнэг байгаа вээ...

Миний блог нэг л өдөр homepage  болно доо чи минь..ГЭР-ээ олсон тэр цагт, ГЭР-тэй болсон тэр цагтаа чамайгаа нүүлгэнэ...
15 насандаа тавьсан амлалтаа би хадгалсаар байгаа шүү блогтоо.. Нэг ч эр хүний тухай пост бичихгүй, цаг үрэхгүй гэж хэрсүү зан гаргаж билээ...болоод л байна..:)

Жигүүр цуцсандаа биш юм аа, жирийн шувуудыг ажигласандаан...
За өнөөдөр цурам хийсэнгүй гэдэг чинь боллоо шүү! Ард түмэн хараад, тэмдэглээд аваарай :P

Үнэхээр чадавхи сорьсон, тэвчээр шалгасан, нөгөө мөн чанар зулгаасан тохиолдлууд төсөөлөө ч үгүй найзуудаас их гарч байна шүү..За яахав дээ, олддог л юм, олдог л юм..Үйлийн үрд үлдээе...Бодит байдлыг чинь хараад, арчааг чинь харахаараа би ХОХъ ЧИНъ гэж хэлмээр санагдах юм..гэвч энэ нүгэл болж буух биз! Больё, чи минь... Би тэнд сайныг ч бодсонгүй, мууг ч бодсонгүй..Зүгээр л `ийм юм байдаг аа?!?` гэж л бодогдлоо...Үйлээн тайван хийг ээ..

No promise, no commitment, no pressure, no nothing.... not even an expectation...#adultery  болоо юу даа..

Уйдагч би. Түвшин бүрт цоо шинэ би гарч ирдэг шиг мэдрэгддэг.
Зовогч би. Гараа оролцуулсан ажилбар болгондоо нэрээ хичээж маяглах юм.
Сонсогч би. Хэн ч байсан хэн нэгэн болтол чинь анхаараад сонсож суржээ.. 80/20 гэж заалгаж байснаа санав..
Асуугч би. Асуунөө би асууна. Их санал асууна. Байнга ч асууна.Гэхдээ юу гээч? ямар ч хариу авсны эцэст би өөрийнхөөрөө л хийчихдэг..Тэр нь тэрүүхэндээ их том асуудал аа, бас яджаахад..хха



Monday, June 13, 2016

Ийм тэнэг пост хийх гэж байгаадаа ичжийнөөө хха

би аймр ичжийнаа..хха
Гэхдээ ичкү байна..Тэснээ угаасаа яадын.,.хха
Чиний зовлон бусдад төвөг удах учиргүй..Асуудал ярьвал хэн ч ярьна гэдэг л логик. Хэт амгалан байгаад байх шиг.Би. Жаахан уурлаж нтр хүнд хатуу үг хэөлж байвал амьдрал баланстай болох гээд байгаа ч юм шиг...Нээх сонин яг хүн болгоныг ойлгоод байхын..Цаанаасаа хайр хүрээд..Зовлонг нь ойлгоод, айдсыг нь мэдрээд байхлээр уур ч хүркү юм..Аймр лайтай байнаа надад..хха

Одоо амлаж авсан ажлас маань үлдсэн нь дараагийн орон тооны хүнээ олох.Хурдхан дураараа амрах минь, үүр цайтал киногоо үзэх минь, шөнө гарч алхах минь, оффис биш хувцас өмсөх минь хха

Мэддэг юм шиг шүүмжлэгчид намайг тайван суулгахгүй айна. Хэн юу гэж хошгоруулснаа, дараа нь юу гэж хулхидсаныг мэдкүүм байжээж өнгөн талд шүүмж бичих...
Чононуудын дунд амьдардаг бол майлах хэрэггүй гэдэг шиг л чааваас гулхидуулсан нөхдүүд нь л шүдээ зуугаад гардаг хорвоо шдээ... ТОМ БАЙ лдаа...НҮДЭЭ ЦАТГА.




Friday, June 10, 2016

Төлөө...

Зоригтой байсны чинь төлөө, өөрийгөө хураагүйн чинь төлөө үхтэлээ би чамайг дэмжинэ.Бүх бурууг чинь уучилж дэмжинэ. Алсаас нөлөөлөх, үл үзэгдэх дэмжигч хүч гэж энэ.
Энэ хүн хэзээ ч миний тухай ийм ихийг бодохгүй... Гэсэн ч би түүнээс, түүний замаас, түүний харах өнцөгөөс нь ЮМ сурч байх жишээний..

"Хүсэл мөрөөдлөө хүнд хэлэхээр онгироо байна гэнэ, 
Сурахын төлөө, хөгжихийн төлөө явахаар даруу бай гэнэ,
Хийж бүтээхээр үгүйсгэж, үл хүндэтгэнэ.
Их хотын соёл гэдэг энэ биш шүү л гэдгийг хэлээд байгаа юм..."

Бүгдийн дотор ороод гарахын төлөө, аз туршин хувь тавлангаа нээхийн төлөө..
Нэг өдөр хүссэнээ хийхийн төлөө би өнөөдөр хийх ЁСТОЙ гэснээ хийж байна..The dots will be connected eventually!

Saturday, June 4, 2016

Буруу байжээ...

Мартсаныг сануулагч амьдрал юм өө..
Дэврүүн мөрөөдөл байхад бүгд надад бий гэж бодон нусаа татан явсан маань буруу аж...Нэг л биш юм байна гэдгийг мэдсэн ч гэлээ байгаа онолгүй хэсэг явсан маань энд ирж хариултаа цэгцлэв..

Мөрөөдөлтэй байлаа гээд шагнуулдаг хорвоо биш юм...Прогресс, тууштай хөдөлмөр, сахилга бат зэрэг нь А бүлэг үү Б бүлэг үү гэдгийг ялгагч аж..

А-ийн төлөө явагчийг бүтээх юмсан..Өөртөө бас тэр хүнд...Хэн нэгэнд..Хэрэгцээтэй нэгэнд...Дааж чадах нэгэнд нь...

Нисэх.
Хамгийн тооцоогүй, хамгийн гэнэн, хамгийн тэнэг мөрөөдөлдөө багтан амьдрах л амьдрал байх...

Сахилга бат. Дахин бодогдсоор л байна...
Яг над шиг тэнэг хүн бий болов уу...

*****Бид хоорондоо ялгаатай юм шиг хэрнээ аз жаргалтай үедээ чи яг над шиг инээнэ****  
Яг энэ бодлыг яг над шиг тусгаж авдаг нь бий болов уу? Хүчлэлгүй.Орижинал мөрөөдөл.Орижинал тэмүүлэл.Зөвхөн мөрөөдлийн амтыг ойлгосноороо би амьдралыг, амьд амьтны сонголтыг 100 дахин өргөнөөр харж чадсан гэж барддагийн, яадын..Тэгвэл одоо сахилга батыг мэдэрч чадваас дотор ямар уужуу болох бол...ДҮҮРЭН нэг тийм ертөнц бүрэлдэх байх даа..тэсэн ядан, тэсгэл алдан...
22 нас. Яг л тэр хэвээрээ.. Би жаахан байна.Гэхдээ 20той байсансан бол гэдэг шунал.