Saturday, May 28, 2016

Модуль= Range

Дээд бас доод хязгаар. Бас Модуль!
Дата бааз нь маш том байх хэрэгтэй...Шинж чанарыг бус мөн чанарыг мэдэрч хүртэхдээ ухаанаа алдтал баярлав.

Бодож байсан олон зүйлсийнхээ биеллийг үзэх хүслэн..Тэр цэгт очсон ч хамгийн тасарцан хувилбарыг нь биежүүлэх юмсан гэдэг амбиц.. Дахиааал төгс рүү шунах нь...

Чөлөөт уран бүтээл..Чөлөөт үйлдлүүд...Чөлөөний төлөө..

USA гэдэг шинэ фолдер нэмэгдэх нь тун удалгүй..магад яг одооноос..
Асар хүсэмжит мөрөөдөл гэж....Хаана ч бодоод суухад чамайг тэслэх тэр их оргилуун тэмүүлэл. Үнэхээр байдаг! Толгойд зурс гээд л өнгөрнө. Тэндээс дуудна. Тэр нь чи өөрөө...

Хослол. Нэгд байхгүйг нөгөө нь нөхөх.
Над мэтийн нусан жураас юу гарахыг хараарай!


Tuesday, May 24, 2016

Дүүгээс нь

Би далжигнаад байна...:P
Яасан сонин яасан ч яачихаар өдөр вэ...:) Нээх гоё нойр авч ахдалгүй хэд хоног жаахан базаатай байсан юмсан..өнөөдөр нэг л зүгээр суумааргүй санагдаад явчихлаа..
Энгийн номхон ардад ээлтэй бай, хайртай бай...:) гэдэг гэнэт ороод ирлээ..
Өнөөдөр ямар нэгэн хариулт гараасай гэж л хүсье дээ.Бараг уйдчихлаа даа энэ ажлаас..хха Дараагийн level плийс?:)  Нэг тийм гоё, нэг тийм баг дээр очмоор байна.Хувиарлалт нь угаасаа шал шог байна тэхүү..:P

Замын хүзүү урт шүү л гэж ойрд санагдав..хэлэлцээр хийх үед АХЫН ДҮҮ гэсэн харцаар их харах юм..Яахуудээ тэгээл бүгд л залуугаасаа,жоохноосоо эхэлж байгаагүйм шиг.. АХ мэтээр бодогдуулаад явжээвэл дээр ч юм шиг..төгсрөх хүртэлээ.

1-р дүрэм: Хэлэлцээр хийж байгаа нэгнээсээ илүү ухаантайгаа харагдах хэрэггүй. Яагаад гэвэл хүмүүс өөрсдийнхөө тухай ярих их дуртай, яриулж л бай..Ам нь халвал чамд л сайн.Нэг мэдэхэд л гэнэт нээх хөөрхөн ашигтай тохиролцооны санал гаргаад ирнэ. Анхнаасаа нээх ухаантай царайлаад байхын болуул цаадуул чн айгаад таг дуугай болчих юм бн.

2-р дүрэм: Нээх их ярилгүйгээр шууд хийж эхэл! Лайтай нэг ажлын төлөө 10 уулзах хэрэг байдаг ч юмуу....

Бас эрч хүчээ бол үргэлж ил гарга. ОКЭЕ гэж заавал хэлээд за эхлэе гэсэн нүдээр харах.ХХА

3-рт: Хэн ч үнэндээ хэнийг ч гуйдаггүй ертөнц. Тохиролцож чадвал тэр, чадаагүй бол тэр. ДУУСАА.




Охин шиг харагдаж, эмэгтэй шиг ярьж,залуу шиг боддог  болох ёстой гээд бадаг билүү? ШАЛ ТЭНЭГИЙН..хха
Яаж ч бодсон яг эр хүн шиг бодож болкуушдээ хха Эмэгтэй хүний хийх ажилд эрчүүдийг явуулж ч бүр болку..Үр өгөөжгүй хэрэг болно.

Хэрэглэх ёстойгоо хэрэглэ гээд мэнтор хэлсэн нь бодогдож байна..хэрэглэсээр л байна...

Үнэндээ одоо эрч хүчээ ил тавьж, бүтэн цагийн ажлаас бол холдмоор байна. Оройдоо би чинь юм хийдэг хүн шүүдээ...Чөлөөт уранм бүтээлч боллоо. яг 21 хоногийн дараагаас.

Friday, May 20, 2016

Өөөө миний Американо !

Аз туршихаас нааш хувь тавилангаа мэдэх боломжгүй хэмээн хэлээд алга болсон нэгэнд би яг одоо л хамгийн дээдээрээ талархаж сууна.

Ойрын гэсэн хэдтэйгээ уулзаж, миний талд гэсэн хэдтэйгээ цагийг өнгөрөөв... Өөрийн зүйлээрээ бахархаж буй зарим жишээг харж бас баярлав...

Дата бааз нь том байх хэрэгтэй лдээ..Сайн, муу болон дээш доошын модуль нь далайцтай баймаар...
Американо-гоон бариад алхаж байх яг тэр үед аль хэдийнээ 5 сарын 21 болоодохлоо. Өнөөдөр нэгэн ТОМ хүнтэй уулзав. Бодсоноос минь нааштай хүлээж авч, бас ч үгүй итгэл хүлээлгэх шиг санагдаж айж бас гэхдээ  авсан үүрэгтээ дурлав.
Сайн, номхон охин байх гэж хичээсээр удаж..Гэсэн ч яг тэр өдөр `чи аймр хөдөлгөөнтэймаа` гэдгийг сонсонгуутаа `хахаха нээрээ лдээ` гэж бодогдов...

Гараасаа гаргаж буй бүтээлдээ дурлагсдад дурласаар л байна..Шивээсчин, дзайнер, бартендер, бас харуул ах гээд яг тэр хүний нүдээр яг тэр бүтээлийг харах юмсан гэж шуналтаж байна...Ер нь чухам юуг бид сайхан гэж хүлээж авч, юуг сайхан эсвэл сайхан биш гэж ялгахаа ямар шалгуураар шүүгээд байдаг юм бол оо...Хүний тархийг ч судалдаг болмоор санагдаад..Neurobiology  нийтлэл уншсан сууж байхын нэг мэдсэн.

Яаааг бодохнээ агуу=энгийн байх юмуу даа...


Saturday, May 7, 2016

Юмс үзэгдэл...

YOU ARE ENOUGH. Period.

Өглөө босоод л нарны эсрэг зүг рүү алхах нэн харамсалтай хэрэг вэ.Хэзээ нэгэн цагт ажил амьдрал жигдрээд ирэх үед би гэрээсээ зүүн зүгт л ажлын байраа сонгоё гэж бодлоо..ххэ Өглөө бүр нарны зүг хараад алхаж байг...Үүр цүүрээр гарч суугаад цайгаа уух тагттай болох юмсан.

Би ер нь мэднэ шүү...Та нар харин харж байгаагаасаа цаадахыг л хараарай...
Юмс үзэгдэлийг бодолцоно. Юмс үзэгдэл хэзээ ч огт хэрэггүйгээр оршдоггүй байх тэ..

Хангалуун амьдарч байна би...Би л хангалттай юм ер нь...

Өглөө харамсан харамсан сэрээд гарах ч үдийн цайндаа найзтайгаа уулзаж ангалзана гэж бодоод л гүрийж нтр..

Дахиад нэг удаа: Яг чадах нь чадаад, чадахгүй нь чяцага царайлаад олон нийттэйгээ үлддэгийн.

Энэ хүртэлх миний бодол их урт л даа..гэхдээ их энгийн томъёо..Чин сэтгэл. Жишээ харьцаа. Тэнхээ.Бахдал. Алмайрал. Хайлт. Ололт. Гайхамшиг.

Таарсан нь биш тэсч үлсдсэн буюу тохирсон нэг нь яг чиний баг, чиний тал хэсэг.

Тэнд байж үзээгүй юм шиг л битгий царайлаарай хэзээ нэг өдөр. Хэн болсон ч өнөөдрийн өөрийгөө таниасай гэж гуйя.
Эцсийн эцэстээ бол ер нь яасан ч яадаг юм!



Friday, May 6, 2016

Энд нэг л юм...

Бидний хацар дээр нулимс хүртэл нэг л янзар бөмбөрнө гэдэг үг санаанд орчихлоо..Муу найзтайгаа яасан ч адилхан юмдээ гэмээр...

Цаг зав гарахыг хүлээх биш өөртөө л гаргаж сурахгүй бол орчлонгийн хамаг чимээн дунд сарниж, өөрөөсөө холдох нь байна шүү юу юугүй л...Нэг л хөл алдвал жирийн гунгтай, яг тэдэн шиг гэгдэх хэмнэлд орох нь..

Заа одоо больж үзэхүү дээ.. :) гийлс өөөрийгөө хүчлээд өөр тийшээ чиглүүлэхгүй бол болохгүй нь...Өглөөний цагийг ашиглаж сурч, өөрийгөө энхрийлж дадах хэрэгтэй боллоо..:)

энэ нэг тийм гоё зурагнууд...Энийг бүтээх солитой амьтан орчлон дээр угаасаа ганц л байгаа байх гэж бодсон.Минималист сэтгэлгээг шүтэх шиг болж байна..Энгийн, цэвэрхэн, хүчтэй баймаар юм.Час хийсэн ганц л санаатай байвал төгс юм..






Monday, May 2, 2016

Зогссон цаг хүртэл өдөрт 2 удаа зөв цаг заана.

Санаа зовмоор инээдтэй санаатай эрчүүд вэ....Арван хэдэн наснаас саяхан салчаад бас нам хөөгөөд яваад байгаамаа..Хэзээ тэрмүү нээх онц дүнтэй төгсчихөөд..ахахаха
Дарга бацаануудыг дэлгэцийн ард суулгаад цээж бичиг авч үзэж нэг гошин шог үзэх юмсан..хха
Гөлийчөөд нээх дибиль ээ.. :P
Ер нь дуракуудаас суралцахад бол өөрийгөө ёстой голж болку л юм байна...