Friday, April 29, 2016

Гэгэнгүүт л гэгээд байх юмдаа..

Яг л тооцоо бодоод байна гэж хэлсэн байх аа...:) 4-р сарын 29.

Даргын урамшуулсан үг, сонссон дуу, Шангрилагийн дэлгэцээр гарч байсан бүх газраар явж үзэх хүсэл, `Эгч ээ` гэж дуудсан бариста эмэгтэй, ажилд орсноо дуулгасан хайртай найз, `Хаачсаныг минь харж байгаа байлгүй дээ` гэсэн нийтлэл,Dale Choi, club co-working, drinkpreneurs, нислэгийн тов....Бүгд өнөөдрийн баялаг байлаа..сонин юм бээ....
Яг өнөөдрийн энэ агаараар ахиухан амьсгалаад авмаар ч юм шиг...шунаж байна...яг бичээд сууж байсан чинь аав залгаж байна..Би яаж амьдраад байгаамбээ...:) :) :)

Өнөөдөр өөрийгөө мэдэр гээд заяасан өдөр юм байлгүй дээ..:)
Цаг ямар хурдан өнгөрнө вээээ...жил....хэдэн жил ч бас адил...хэд хэдэн жил ч бас....

Friday, April 22, 2016

Жижкэн чи

-Энэ яг юу ийн?
-Энэ бол яг болж байгаа л бодит байдал...хха
Үнэндээ ганц ч тохиолдлоор гомдолсонгүй. `Яахав дээ, би бодохдоо` гээд л байна. Асар их хөдөлмөр гэж юу юмбээ? Харцгаая!
Have you ever noticed that when it`s time to do sth really important you are always all alone to strive for? Eventhough there are people who would die for me, all i have is me when i confront crucial parts of my life.
While, every morning, i am walking on the same path that i used to walk when i was in high-school, the feelings never match. Because i`m not living in the moment.. I am actually living in the future... This quality makes you no better! It might make you a day-dreamer and when the time you always wanted comes, you will be mentally unprepared and will feel overwhelmed.
Please prepare yourself for everything..From the worst to the best...
I love people who love doing their jobs...They always get their shits together and never complain about any difficulties.

Sunday, April 10, 2016

Хаанаас ч юм чамд нөлөөлөх соронз...

Эрж хайсан жаргалаа эндээс лав олохгүй...Ready to FLY!

Нээх сонин тохироо бүрдэнэ гэж байх юмаа. Өглөө нэг сэдэв содон санагдаж, юм бодогдуулаад эхлэхээр тэр өдөржингөө л тэр сэдэв  хаа нэгтэйгээс гарч ирж бодолд өртөөд, намайг тойроод, хариулт нэхээд байх шиг болох юм...
Өнөө өглөө багын мөрөөдөл гэдэг сэдэв бас дуу сонссон..Өдөржин хүн болгон л бараг багын мөрөөдөл, багадаа итгэдэг байсан үлгэр, илбэ шидээ ярьлаа. Би ч юугаа дутахав бодож эхлэв...Би нэг тийм ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН гэсэн болгонд их дуртай байж билээ..Язгууртны амьдрал, ёс жаяг, ёсолгоо хүндэтгэл, үнэт чулуу, дүрэм журам гээд л...Тэрийгээ хамгийн анх мэдэрсэн нь зочид буудлын эзэн кино юм уу даа тэ...Ширээ, халбаганы байрлал болон дарс амталж үзэж буй дүрэмт хувцастай эгч нарыг хараад их атаархаж байж билээ...Нэг л өдөр би яг ингэж НЭГ ч алдаагүй төгс зүйлийг хийнэ гэдэг  туйлын зорилготой болсон ба тэр гал дотор минь байсаар ч байх шиг байна..Өсч томрох замдаа тэр хүслийнхээ гаднах дүрийг өөрчилж, зохицуулсануу гэхээс ор тас хаясан юм алга байх шиг байна...
Vision  гээд баахан ном уншсан чинь багын мөрөөдөл яг чиний үнэн төрх байдаг гээд намайг улам галлаад бүр..:)
Энэ зун би хийж амжуулахыг хүсч байгаа их юм байна аа:
-Морин аялал
-Үүргэвчтэй аялал /Учкатай/
-Машинтай аялал/Учка, цацка нартай/
-Дүүтэйгээ хамт dinner date / Хамгийн гоё газар юу байж болох вэ..төгөлдөр хууртай бас өндөрт байдаг рестөран байвал гоё.../
-Аавын уугуул нутгаар очих/аль болох олон юм сурах, мэдэх/
-Start-up weekend  зохион байгуулалтад орох
-Ментор олох/ үгүй юмаа гэхэд тэдний уншдаг номноос нь хуваалцах хохо/
-Дугуй унаад сурчихвал зүгээр л байна
-Excel  дээр галзуу ажилладаг болох :)
-Герман хэлийг гүнзгийрүүлэх, ном дуусгах
- Ажлаас гарах :D