Sunday, March 13, 2016

`Оюун түлхүүр` сургаалиас би энийг л ойлгов.

Арслангийн омог баатар мөн арсландаа зохих.
Үнэгний уран арга мөн үнэгэндээ зохих.
Арслангий баатар омог үнэгэнд тусгүй.
Үнэгний уран арга арсланд тусгүй.
Арслан үнэг мэт явбал түргэн гутах.
Үнэг арслан мэт явбал түргэн үхэх.


Тоолвол цөөхөн хэдэн мөртийг цээжилсэн шиг боловч наддаа бол алт эрдэнээр шагнуулсан шиг л дотор цадав. `Би бишээ` гээд байхад `Чи мөн өө` гээд намайг өөр дүрд тоглуулахийг хүсэгсэд байдаг.. Би БИШ л байхгүй юу..

Байгаа газраа хамгийн тэнэг, хамгийн түүхий, хамгийн юм үзээгүй нь байхыг 20н хэдэн насандаа их хүсч байна...Яадын нусаа хацартаа наагаад, гүйцээд авах юмсан гээд үхтэлээ гүриймээр байна.. `Атаархах зүйл үгүй` гэж бусдад бардам хэлж чаддаг болтлоо их хичээллэмээр байна. 

Хүслийн модонд санаандгүй таараад хүссэнээ бичсэн тэр өдөр туж надад санагдах..Юу гэж бичсэнээ..Нүдэндээ юу төсөөлсөнөө... 
Өөрийгөө бусдаас онцгой аз хиймортой гэж итгэдэг..Тэр бүхэн минь хэзээ мөдгүй биелнэ гээд баярлаад л...Яг л хүссэнээ хүртээрэй, чи минь. Би чамд хамгийн их хайртай.

Өглөөний нарыг тэнд харах өдөр удахгүй ирнэ. Чи инээгээд хараарай.

*2 дахь найз маань ээж боллоо..манай 2 яг нэг өдөр төрж эдр...Тэгээл нээх хувь заяагаараа холбогдсон мангарууд гэдгээ гайхацгаагаад л..:P Эхний томын төрсөн өдөр дээр байжийтал нөгөөх нь төрөх гээд өвдөөд байна гэж залгаж эдр..Том хүн болсноо мэдрээд яасан эвгүй байваа..