Monday, February 22, 2016

Би шагнуулаад..

Нэг тийм өдөр тохиох бүрт би шагнуулах...Ээжийнхээ гуйлтыг биелүүлэх, жаахан эртхэн сэрэх, найздаа цаг гаргаж сэтгэлээ хуваах, үнэнгээсээ мэдлэгт донтох гэх мэтэд үргэлж хариуд нь шагнуулах...Хараан дор нь хяналтад байгаа юм шиг л надтай тооцоо бодох юм.
Олон талт дүрс шиг байдагдаа хааяа их баярладаг.Нэгж ганц зүйлээр нөхөгдөлгүй, олонд тэмүүлж олноор тэжээгдэж хувьсах...
Боловсорсон нэгнийг харж нүдээ унагах шахам ширтлээ би.Биеийн галбир, үсний өнгөнөөс ангижирч цэгц хэл яриатай, оносон шударга үгтэй, хойчын хойчдоо юу хэрэг болохыг мэдэж хүсвэл үхтэлээ ч чичрэн гүрийж чадахуйц тууштай занг цогцлоосон асар том БИЕ ХҮН оршихыг харан хань татан өөрийгөө чиглүүлэв.Эрх чөлөө нээлттэй байдал ба эмх замбараагүй байдал заваарал зэргийг ялган таньж өөрийн үзэл бодлоор хил хязгаараа тогтоосон ОЮУНТАН бие хүн.Чин сэтгэлээсээ тэмүүлж буй хүнийг харж хамрын самсаа шархирдаг болж байна.ххэ


Friday, February 19, 2016

Кэцүүмбээ...

Би одинаараа ийм мөрөөдөгч юмуу тэ? Ёоооо яасан муухаймдээ энэ том хүмүүсийн амьдрал...Би мөрөөдөгч..Би аливаа зүйлийг хүлээлтээс давсан ТӨГС байлгахыг хүсдэг...Чин сэтгэлийн зүйлийг чин сэтгэлийн  байлгаж чадах бүхнээ зориулахыг хүсдэг...Хэлсэн үгэндээ хүрэхийг, түүнийгээ бас хүргэхийг хүсдэг...
Хүмүүс өнгөцхөн бнаа..хууралтаар дүүрэн байхад, мэхлэлтээр дүүрэн байхад би өөрийгөө их өрөвдөх...Над шиг үлгэрчин байгаад өрөвдөлтэй ч юмуудөө гээд...Гэхдээ л цаанаасаа л ийм байгааг би яалтаймбээ...

Надад байхгүйд би тэмүүлж, надаас хол зүйлээс би хүч авах..Хажуудаа нааж, өмчлөхөөс урьтаад зарим нэг сайхныг зүгээр л оршин буйд нь сэтгэлээ дүүргэж, санаагаа амраах...`Санахын жаргалаар өөрийгөө цатгаж...` гэдэг мөрүүд яг л миний туха шиг мэдрэгдэх боллоо...

Ховрын бараа хайгсад олдож, ховор байх гэж хичээгчид олширч..Харин би ховрыг биш цорын ганцыг тэмүүлэх байсан...Үүрд тэмүүлэх байсан...Тийм гэж хэлсэн бол би тийм л байх байсан....Тэр нь олдсон бол би тэгэх л байсан... Өөртөө үнэнч бус хуурамчууд өрөөлийг ч мөн хууран заваарсан зангилаа үүсгэдэг аж...

ҮНЭЛШГҮЙ бүхэн харьцуулашгүй чанараараа төгсвөл сайхансан...  

Wednesday, February 3, 2016

Happy Friends day


Had to do this.

Өнгөрсөнөө хэзээ ч битгий сул талаа болго!

Хэзээ нэгэн хэн нэгэн чамайг энэмуу гэж нусаа гоожуулсан бацаан л байсышдээ гээл ярих л байхдаа Цолмон минь.Бүр тэрнээс ч аймшигтай зүйлс ч ярьж магад..Тэгсэн ч юу вэ гэхээр тэр бүхнээс ухаарахаа ухаараад, тэгээд урагшлах... Бахархалтай биш түүхүүд хэн хэнд маань бий..Гэлээ гээд ганц муу бадгийн араас сайхан түүх үргэлжилж болно шүүдээ.Нүдээ цатгасандаа л гагцхүү талархаад өөрийнхөөрөө гэлдрэх минь..
Гуталчин хүн гутлаас дээгүүр хэргийг бүү шүүг. Огт мэдэхгүй түүхийг мэддэг юм шиг ярилцахаас миний дотор муухайрдаг..Хов базах, хий мэдэмхийрэх бүгд заваан..
`Хэзээ ч үгүй` гэдэг зүйл амьдралд байдаггүй юм билээ. Санаж байгаагүй өндөрөөс унах үе ч ирнэ, тэр үед харин аймр өрөвдөлтэй нь хүн чинь найзуудыгаа л хардаг юм билээ.Хэн нь хэмэлж зумлах бол хэн нь өмөөрч хамгаалах бол хэн нь асарч эргэх бол гээд дотроо үхээд сэхэх цаг үе үнэхээр байдаг л юм. Өглөө харин инээгээд л нүүрээ будаад гардаг эмэгтэй хүний оюун үнэхээр хүч юм билээ.Нэг өрөөн дэх хүндээ юу ч мэдэгдэхгүй хэрнээ цаана нь жуман амьдрал буцлаад дуусдаг энэ л түүхүүдийн цуглуулгыг амьдрал гэдэг байхдаа..
Цаг дээрээ би түүхээсээ айгаагүй байхад миний өмнөөс айж алцаганаал нээх...Гийгүүлэх юмаа олж ядсан..Шүүмжлэлээр бусдыг дийлнэ гэж горьдсон убанууд... Уучлаарай, алдаж байна шүү.

Гүэ энүүхэндээ гэхэд миний зүүсэн ээмгийг ч хүлээн зөвшөөрч чадахгүй хэрнээ чамайг би авнаа гэх цээж томтонгуут бас таарах..хха л байхгүй юу..ёстой хха..
Өнгөрсөн баларсан, ирээдүй, мөрөөдөл, бодол,айдас, итгэл, энгийн байдал, эрхэмсэг байдал бүгдийгээ гаргаж ярьж чадах нэг нь л таараасай...

Гэснээс нэгэн сайханыг задлахад хавар айсуй...жаргаж байгаа нар эсрэг талын байрны орой дээр тусахыг харах үнэхээр жаргал...Маргаашийн төлөө яарах мэдрэмж өөрийн эрхгүй төрнө...