Monday, January 25, 2016

Хамгийн ихээр хамааралтай хүн чинь хэн бэ???? :)

Зиа төрсөнөөс гадна төөргөөрөө олсон найзууд гэж бас байна аа... Өмнө  би нөхөрлөл дээр тогтсон бизнесээс илүү бизнес дээр тогтсон нөхөрлөл хүчтэй байдаг гэж уншихдаа эргэлзэж байлаа...Одоо бол би магадгүй гэж хэлнэ...Зорилго нэг буюу харах зүг нэгтэйгээр хамтдаа хөдөлсөн болохоор ч магадгүй тэр байх..
Багын найзууд минь миний хамгийн нандин, гэгээлэг үеий минь хамт элээсэн бол энэ 2 охины дэргэд би хямарч, өлсөж, ядарч, унаж, дордож, бас дээрдэж, хаягдаж, уйлж, инээж,салж, бахархуулж,харамсаж бас хөдөлж үзсэн... Хамгийн анх VS-н дотуур хувцас худалдаалж эхэлсэн нөхөрлөл маань..эхлэлээ ярьвал их шог...Тэнэгийн дотор уужуу, тиймээ бид тэнэг гээд л зоригтойгоор ажлаа эхлүүлж байсан...
Ямар ч мөнгөгүй хэрнээ төрсөн өдрөөрөө 3уулаа хоолоо гэртээ хийж авч яваад л Хандгайтад өдөржин гулгаж инээлдэж байгаад ирсэн дэг...Тэндэээс л би тансаглал гэж юу байдгийг биеэрээ мэдэрсэн...
Нээрээ бас тусдаа 2 сар 3уулханаа амьдраад, ажиллаж бас үзсэн юм байна..Хэнд ч хэлээгүй нууцуудаа ярьсан даа..Яагаад тэр зүгрүү алхах гээд байгаа юмбэ гэдгийг энэ 2 л мэдэрсэн байх..
Урдах замаа нэгтгэсэн, бас зүгээр ч нэг сонирхоод зогсоогүй ЗҮТГЭСЭН найзууд минь...
Уучлаарай, тэд харамсалтай нь сайн охидууд биш, тэд гэнэн гэхдээ гэнэн хонгор охидууд биш, тэд амьдральд унаад сэрээд алдаад үзсэн баян түүхтэй гэсэн ч би хайртай, болзолгүй хайрлаж, бас хэзээд сэтгэл нь нимгэрээгүй миний охидууд... Үнэндээ надад эр хүн ч тэднээс минь жижкэн зүрхтэй, ойрхон хараатай байгаад байгаа санагддаг..Хэзээ нэгэн цагт энэ 2ийг минь ямаршуудуу эр хүн ирж надаас авах болдоо гэж би дотроо бодож л суудаг.Хангалттай сайн л хүн  байгаасай гэж найддаг.
Тэд даруухан биш
Тэд ЗӨВ биш
Тэд БУЛБАРАЙ биш
Тэд ТӨСӨӨЛЛӨӨС чинь давна
Тэд ИХ НУУЦТАЙ
Тэд ЮУГ ч хэнд ч тайлбарлахгүй
Тэд ШООЧ
Тэд ЗӨВШӨӨРӨЛ авахгүй, харин магадгүй сүүлд нь уучлал гуйна байх...
Гэхдээ
Тэд ЗАВГҮЙ
Тэд үхтэл чинь Хайрлаж л чадна
Тэд хэзээ ч ХУДЛАА хэлэхгүй
Тэд `зааа ямар 18тууд биш` гээд л түс тас ярьдаг
Тэд ичимхий
Тэд ЧАНГА
Тэд үнэхээр УЙЛАНХАЙ
Тэдэнд ФАНАТ хэрэггүй
Тэд өөрсдөө аймр ХОТ
Тэд хамгийн шилдэг гэр бүлийг бүтээж чадна
Тэд өөрсдөөсөө бусдыг нээх ойлгодоггүй хха

Тэд миний АРМИ шиг л санагддаг.
friendship goals: to get an MBA; to visit Russia during FIFA 2018; to travel through Europe together; ...

Thursday, January 21, 2016

Цаанаасаа.

Алив босоод зүтгээч дээ гэсэн шиг л их зүүдлэгдэх боллоо өнөө гайхал маань. Сүүлд олимпиадын үеэр л үүрэг даалгавраа ингэж байнга зүүдэлж,нойрондоо бараг нэг хуудас юм бодчихоод сэрдэг байж билээ..
250 үг бичих ер нь амаргүй л байна, Олон үгтэй над  шиг хүнд цөөн үгээр цөмийг олж, голыг дэлгэн өгүүлэх тийм ч гарын үзүүрээр хийх ажил биш ба магад нөгөө жиргээчид л үүнд мэргэн онож, байгаа дөхүүлж магадгүй юмдаа гэж бодогдов.
Цаанаасаа шал сонин оргив...Хэзээ мөдгүй л нэг гайхамшиг тохиох гээд байгаа юм шиг л..алсыг ширтмээр, холыг саравчилмаар..Ангайгаад, хуруугаараа тоглоод сууж байхад чинь өөрөө ирэхгүй нь мэдээж шүүдээ гэж хэлсээр л байтал цаанаасаа нэг л сонин..дур үгүй...ёстой нөгөө нэг ` сүржигнэхээ л байчаачдээ` л гэмээр...тавираад л..тайвшраад л...Дуу аялаал шалаа угааж баймаар..хха Нэг л тийм амгалан юман дээр төвлөрмөөр..Цонхоор харагдаж байгаа эгч шиг зам гөлрөнгөө тамхи сорж зогсож үзмээр ч юм шиг.Аан тийн яг Кэрри Бродшоу гэртээ комныхоо өмнө нийтлэлээ бичингээ нэг гарынхаа хуруунуудаар үсээ самнасхийснээ нөгөө гартаа тамхиа бариад байдагт нь атаархаж байсан маань давтагдав шив..Гүэ яг үнэндээ яамаар байна гээч? үхтэлээ бүжиглэмээр байна.Пүн пан пүн пүн..

Ер нь сэтгэл хөдлөлтэй байх их ядаргаатай л даа. Хүмүүстэй харилцаа холтой, олноос зайтайхан байвал бодох ихсэж мэдрэх багасдаг...Бодсоор байгаад арай мэдрэхээ байх вий...Арай гүй байлгүй..Гүү нээрэн гэхдээ зожигроод ч байх шиг..:P  Юу хийж байна? гэдэг асуулт хүртэл үнэн дарамтны, хувийн санагдаж эхлэх чинь одоо болохоо больсоны дохио болуудаа..хха 
Навч ихтэй модонд үр жимс ургах нь ховор гэдэг шиг л миний үг ч ойрд ихсээд л байна..Сайны ёр ч биш л байх..Тэглээ гээд энэ ажиллаад байгаа бөндгөрийг зохиомлоор гэнэт сэхээтэн болголтой ч биш. Кү ер нь тэгснээ сайхан адуу мал үнэртэж од хармаар ч юм шиг, күэ бас хажуугаар нь малгайтай цамцаа өмсөөд зуны орой алхмаар ч юм шиг.. ААААААААН хахахаха энэ нөгөө ЭМО-рол юм байна! Бинго!!!!!! Гриффиндорт 10 оноо өгөөдөх алий! :P



Saturday, January 16, 2016

+1

Тачаангуй, гоё сайхан хүмүүс надад нээх гүн сэтгэгдэл төрүүлдэггүй.
Ухаантай хүмүүс надад гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс надад гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Гэхдээ нинжин сэтгэлтэй(kindness) хүмүүс надад хамгаас илүү гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Нинжин сэтгэл гэдэг хүн амьдралын хүнд хатуу сургамжаас болон олон удаагийн уналт босолтоос ихийг сурч ойлгож авсан гэсэн үг.
Ийм хүнтэй учрахад надад өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрдөг...
- L.Unger
Нэх л томрох гэж `ядсан`, хөмсөгөө зангидаж, хор хутгасан дүрүүд.. Хамгийн сүүлийн өдөрөө бодоход надад алдар нэрээс илүү хүндлэл нь ирсэн байгаасай..Олон хүний хувьд амьдралынх нь дурсамжын нэг хэсэг болж, жаахан ч гэсэн өөрчлөлтийг хүссэн шалтгаан нь байгаасай..

Want to meet Ellen DeGeneres one day.If that happens. i can be sure that i`m successful.

Monday, January 11, 2016

Нэрс..

Зиа 2:45 минут. Нэг кино эхлүүлчихсэн байгаа тул лав л 5 шүргэж унтах болов уу даа өнөөдөр. Гэрийнхниг унтуулчихаад жаахан гэрээ цэвэрлэлээ..:) нэг л ийм чимээгүй, гэхдээ амьсгал дүүрэн орон зай хамгийн сайхан байдаг..юуг ч хийхэд хүч өгөх шиг...Хайртай бүхэн минь нэгэн сайхан өдрөө дуусгаад тайван амарч байна...Өнөөдөр юу ч болсон бай маргаашийн нар гарах..Орчлонгийн хамгийн азгүй өдөр байлаа ч ердөө л 24 цаг өнгөрөхөд дараагийн түүх бичигдэх учиртай..

Өдөр нь `би ч чадахгүйнэ дээ` гэж эргэлзэж байсан бол шөнө энэ орчинд эргүүлээд нэг бодохлээр юухан жижигхэн зүйлд өртөнө вэ дээ. Амьдрал гэх чинь хамгийн энгийн байхад юундаа эргэлзээд өөрийгөө зовоодог юмбэдээ гэж дотор уужирдаг шүү..

Зарим нэг нэр жижигхэн миний түүхэнд их тод үлдэж ээ. Хамгийн оргилуун, хамгийн их эрч хүчтэй байхад минь анхны сэтгэгдэлээ үлдээгээд түүнээс хойш урам хугалаагүй...Үгэнд бус үйлдэлд итгэхийг заасан. Хамт л бол хамт, түшсэн л бол түшсэн гэдгийг заасан..Сайн цагт ч, муу цагт ч...Мянган хүн тэрний эсрэг байсан ч хажууд нь үглээд бууг нь цэнэглэж өгөөд зогсож байх тэр `үнэнч хандлага` гэгчийг..Тэнэг ч хамаагүй нэгнийхээ мөрөөдлийг дэмжихийг, уулзаагүй цаг хугацаа эцэст нь үнэндээ хамаагүй байдгийг..Бүх зүйлд ганц л зөв зам байдаг биш гэдгийг..
Тэдгээр нэрнүүдийг нэг сонсохлээр л магадгүй би ядаж тэдэндээ харуулахын тулд өнөөдөр байгаагаасаа илүү дээр нэгэн хувилбар болох ёстой гэдгээ мэдэрдэг...Өөрийнхөө хэмжээнд, өөрийнхөөрөө дээшлэх...Амлалт өгөөгүй, гэрээ зураагүй, хариуцлага хүлээгээгүй хэрнээ л ойрхоноос ч юм шиг холоос дэмжих тэр их хүчүүд...

Хайруудыг маш их санасан тул бүх цаг үеийг тансаглан үдэхийг хүсч байна...Өсвөр насны охидууд шиг инээлдэж байснаа гэнэт уйлах юмсан дахиад нэг л удаа...Бараг л ам уралдаж мөрөөдлөө эвлүүлээд..Бид энгийн биш, бид ирээдүйгээрээ холбогдсон зүрх сэтгэлүүд гээд жижигхээн охидоос гархааргүй хэрсүү бодлууд урсгадаг байж билээ..Эцэстээ ч бид хамт дуусна, ертөнцөөс явах замаа ч өөрсдөө сонгоно гээд Бермүдын арал руу явна гэж ярьж байснаа санадаг...Энэ мэт л бидний гэнэн, тэнэг мөрөөдлүүд их байсан..Байсаар л байна..Мөрөөдөхөд ердөө л итгэл л шаардагддаг байх..төсөөлсөндөө итгэх..





Sunday, January 10, 2016

INDEPENDENT

Тэнгэрт тулах тэнхээгээ тэмтэрлээ. Тэр тэнгэрээс давжээ.-Пүрэвмаа.

Хараат бус хийгээд хамааралгүй гэдгийг би дахин давтъя. Салхи хаашаа хамхуул тийшээ гэгчээр олонхийг дагадаг зан хамгийн их хор. Олонхи үргэлж зөв байдаггүй бөгөөд хүн гэж ганцхан амьтанд л оюун ухаан байгаа шүү дээ. Бүр тэгж ярьвал олон янзын бодлын урсгал дундаасаа тодорхой нэг дээр нь л сонгож төвлөрөх чадамж хүртэл хүнд л байна..Таны хийх нүүдлийг урьдаас нэг нь мэддэг байх гэдэг бол хөөрхийлөлтэй асуудал. Бодлоо уншуулах, толгойгоо мэдүүлэх нь тэнэг хэрэг./Уусан мэдэрсэн, ижилдэн дассаныг энд тооцохгүй нь мэдээж/

Олонхид шургаж багтан амь гарах гэж оролдох бус урдахаа хийж,хүслээ гүйцээн амьдрахыг илүүд үзэв...

Өөрийн гэсэн тоглоомгүй, бусдын тоглоомд орж хөл алдах..Ухаантай, хорчин царайлах гээд уулын мунхагаа бүр дэлгэх..

Гял цал, гялтгар балтгар зүйлгүй байлаа ч таны тоглоом бол таны л тоглоом...Замаа сонго!  Хүний юм угаасаа амархан бүтээд байгаа юм шиг харагддаг л юм. Гэхдээ тийм биш л байхгүй юу.

Та ямар нэгэн юмыг сайн хийж чаддаг уу? тэгвэл бүр сайжруул! анхдагч бай, зоримог бай, дүлий бай, шударга бай!

Би зөвхөн SERIOUS  гэдэг үгийн утгыг ойлгох гэж бараг жил болсон, харин одоо би энэ цэгт ирсэн байна...Юунд дуртай байгаагаа хүлээн зөвшөөр.
Одоогийн залуучуудын ЯС нь муудаад байгаамаа гэдэг үг толгойнд хадаастай..

Friday, January 8, 2016

Oh shit...:P



It`s 2AM in Ulaanbaatar and i`m wide awake as always. Tried to watch some movies while sipping some wine alone. I thought wine will do the job and put me in the place that`s ready to sleep but it didn`t. I got even more refreshed and bright..



Агаар, салхилах, үүрийн гэгээ, хамтрах, хамт байх, дээр байх,этнгэрийг харах, хичээх, дуусгах..



Аль ч үг энэ мэдрэмжид хангалтгүй мэт..Үгнээс залхсан үед аялгуу ойрхон сонсогдох...

Хэний ч билээ блогоос анх дуртай аяа сонсож байсан санаанд оров..Нийтлэлийг цааш гүйлгэж уншихын аргагүй болгож билээ тэр ая...Бүх юмнаас анхаарлаа аваад зөвхөн тэр ая дээр л төвлөрүүлэх ёстой шүү, намайг л анхаар гээд байгаа юм шиг...бараг би чичирсэн байхаа ххэ
Олон жил өнгөрчээ..:)
Амар амгаланг насаараа хайж явдаг хэрнээ гэнэтийн, догдлуулсан, ер бусын юманд үхтэлээ дурладаг шинжтэй юмаа хүн...



Өдрийн яг энэ цагт хамгийн их хайртайгаа мэдэрч байна..Үүрийн гэгээ...Бараг л энэ 2т атаархлаа.





Thursday, January 7, 2016

юуууу вэээ..

Юун гаднаас хайх..дотроо байсан байна шдээ бүх сайхан чинь..Дэмийрээл шинэ юм олдохгүй байна гээд байсан чинь хамгийн сайхан нь хуучиндаа оршиж байжээ...Орижинал гэдэг юм чинь энэ байхнээдээ..Орлуулашгүй, бас дуусашгүй... Жил бүр давтаж үздэг киноны листэд нэмэгдлээ..Багт баяр хүргэе.. :)



Нэг биеийн дор нэг ухаан байгаа бөгөөд нэг ухаан дотор нэгэн бүхэл ертөнц байх...Хүмүүс `яагаад` гэж эргүүтэж байх хооронд орижинал та `яагаад үгүй гэж` гэж зөрүүдэлсээр хүссэндэээ хүрэх...Эцсийн цэгтээ тэд харин `яаж` гэж асуух...Сайхан биш үү? Зөрөх. Чадахгүй гэснийг хийх сайхан тэ... Бүх зүйлд мөнх тэнгэрийн цаг байх ( Сорхугтани бэхи.) гэх ба тэр хүртэл хүн бүгдэд өөрийгөө батлах алба үгүй..Итгэх..бас Ажиллах..

Эргэн тойрон найзуудаа ажигласан бөгөөд хүн ер нь амьдралаас яг л хүссэн зүйлээ л хүртдэг юм байна..Нэг охин минь удахгүй ээж болох гэж байгаа бөгөөд эргээд харахнээ яг л энэ амьдралыг л тэр хамгийн их төсөөлдөг байж билээ..`Нээх царайлаг хүүтэй болоод л...` гэж ирээд... Юу хүснэ, юунд зүтгэнэ түүнийгээ хүртэх...

It only takes ONE to start a change. And that one could be YOU!

PS: Good thing that Netflix is now available in Mongolia. Already started my free one-month  trial :D

Sunday, January 3, 2016

Мэкэ мэкэ

Мэкэ мэкэ гаруудыг ойлгодоггүйшд..:P `Сайн бодож судалж л хийгээрэй дээ` эдр..тллллл
Тэгээд өөрсдөө оролцохгүй, тэгсэн мөртлөө хүний хөдөлгөөн бүрийг заагаастай,өөлөөстэй..Чаддаг юм бол харж сууж цаг авч байхаар орж ирээд туслаад, эсвэл хүсээд байгаам бол удирдаад явназдэ???!!! Амьдралд нь ганцхан тохиох боломж  юм шиг л үхлэээ үхлэээ бүр...Яадын өөрсдийнхөөрөө хийж үзэж байгаад алдана биз, туршлагажина биз...Хөлд орох гэж байгаа хүүхдийг л `за чи сайн бодож судалж байж алхаарайдаа` гээд хэлжаам шиг л гошиноос гошин санагдав. Яадын хийгээл үз. Жаахан дутна л биз..Их мэддэгүүд шүүнэ л биз..Байрандаа байснаас л дээр дэг.. Нээх худлаа өөрсдөө хариуцлага үүрч, гараасаа ажил гаргаж чадкум байж л нээх эрдэмтэн царайлаад..Тэгээл одоо тэднүүсээс айгаал,санаа зовоол, нусаа татаад бахь байрандаа ямар ч хөгжилгүй байхын болуул сайн юмуу хаашайн..Хорвоод ямар ч нэмэргүй!
Худлаа нээх өөрсөд дээр нь очиж зөвлөгөө аваагүй, юм асуугаагүй болохоор ухаантайгаа гайхуулах гэж шарлахаад үхэх нь..
Мэкэ мэкэ нүүд цэцэрхээд комментоо бичээд сууж байх хойгуур янзын сайхан санаа нийлсэн хүч нь оргилсон хэд нь нийлээд төсөлөө биежүүлээсэй.
Хэнээс ч хамааралгүйгээр ганцаараа толгойлоод явчихаж  чадахгүй бодит байдлаа бодож өөрийнхөө ямар өчүүхнийг мэдрэв. Бас тэдний зэрэгтэй төсөөлж чадаагүй өөрийнхөө мөрөөдлийг санаад инээд хүрэв.Томроё!
Хүн болгоны хийдгийг хийх чадваргүй байлаа ч хүн болгоны сэтгэдгийг төсөөлж чадахуйц уужим их хараа заяагаасай..Бүгдийн дотор ороод гарахсан..          
Гэсэн ч би сэтгэлээсээ хийж бүтээсэн хэн нэгний ажилд илүү үглэж гай болохгүйгээ амлая!