Monday, December 28, 2015

Дагаж дурлаад байна..:)

Еэээээ ааш муут Анне дурлаж эхэлж байна..Дагаад дурлаад...ххэ Бүр нээх хөөрхөн дурлаад байхаар нь хажуунаас харчихымсан гэж бодогдоод бах юм...

Их л олон талаараа ижил байх шиг санагдах...Монгол үгээр буулгаж чаддаггүй өөрийн минь ааш авир, бодлуудын тухай яг л илэрхийлсэн байх шиг санагдах тул их дотночлон үзлээ энэ жижигхэн эмэгтэйг. Цаашаа амьд гарсан бол юу бүтээж намайг бас бүтээлээсээ уях байсан бол гэхээс жаахан бас харамсалтай...
Би л ганцаараа хэдэрлээд ийм юм бодож суудаг бах гэсэн чинь хүн болгон л боддог юмнууд бололтой..Би эрүүл юм байна! хха

Яг л энэ насанд тогтдог хувь хүний хүч түүни тэмдэглэлээс амтагдана..Хараат бус сонголтууд буюу өөрийнхөө мөн чанарыг олж буй нь таалагдлаа.. Багахан хэсгээс энд хадгалан үлдээвэл хожин нэг өдөр гүээ нэээрэн ийм зүйл бас байдаг шүүдээ гээд эргээд энэ номоо сөхөж харах биз..
Дурлаж байгаа нь ч их хөөрхөн.. Уужуухан зөөлхөн, бүрэг зантай үеийн хөвгүүндээ дурлахдаа түүнийхээ уужим дотор, том зүрхийг болоод эв хавгүй, болхи занг нь хүртэл багтаан хайрлаж байна гэнэ....Хөөрхөн байгааздээ..:P

`Хэн нэгэн мөрөөдлийг чинь шоолж инээгээгүй бол Мөрөөдөл чинь хэтэрхий жижигхэн байна, дүү минь ! ` гэх үгээр төгсгөв.

Monday, December 21, 2015

mentor???!!

Багшийгаа олсон хүн энэ дэлхий дээр ирсэн үүргээ гүйцэтгэлээ гэсэн үг гэдэг гэсэн..
Өнөөдөр сонин харж суунгаа багшийнхаа хэлсэн үгнүүдийг санав.. Сүрхий холбоо сүлбээтэй биш харилцаа багатай ч гэсэн багшынхаа школыг ер нь өөртөө үлдээж чадсан болов уу гэж боддог..
Яагаад бид нарт социологи, уран зохиол орж хуулж бичих, унших даалгаварыг мнь ихэсгээд  сонирхолгүй зүйлд цаг аваад байдаг юмбэ, яагаад дандаа бизнес ороод шинэ кэйс дээр ажиллаж болдооггүй юм бэ гээд бид гомдоллов..
Багш хариуд нь: Та бүгд нэгэнт бизнесийг сонгосон, учир нь та нарын хобби бизнес болоод л тэр. Та нар байнга шийдэл хайж явдаг, өөнтөгч нүдтэй бөгөөд юуг хэнд зарж болох вэ гэдгийг хайж явдаг гэм биш зантай улсууд. Гэхдээ их сургууль та нарт сул тал үлдээхгүйг хичээх ёстой. Аль ч өнцөгөөс цохилт хийсэн, аль давхаргаас шок ирэхэд боксын мишок шиг хальтхан хазайсан ч гэсэн эргээд л төвдөө зогсож байх ёстой учраас бүх талын мэдлэгийг суулгаж зах зээл дээрхи бүх хүн шиг сэтгэхэд сургах гэдэг юм. Өөр зүйлд цаг гаргалаа гээд та нар бизнесээ сурахгүй байгаа биш гэдгийг би мэднэ. Та нар харж л яваа, харин ч байгаа багахан цагтаа бизнесийн талаар бодохоор улайран илүү үр дүнтэй, оновчтой зүйлсийг уншиж, харж л яваа. Битгий унш гэсэн ч та нар бизнесийг угаасаа уншина. Бараг нууцаар ч уншина. Хобби чинь учраас, харин бусад хичээлийг хүчээр орохгүй л бол та хэд сул талаа хөгжүүлж буй хэрэг болно..
Дэлхий нийт шүд нь хорхойтсон багачуулаар дүүрч. ясны сийрэгжилтээр зовж суухад Монгол саальчин эмэгтэй 3 үнээнийхээ 1ийг нь л сааж байна гэнэ..яагаад? ааруул ээзгий хийсэн ч идэх хүнгүй, авах хүнгүй тул гэнэ...Энэ бол хагас порцоор галзуурсан хэрэг...Дэлхий гэж зах зээл байхад Монгол менежерүүд харин  бид 3хан сая хүн амтай гэж ярьж сууна..



Sunday, December 20, 2015

+1

Hohoho just added a new thing to the bucket list :P This time the girlier side of me came up and found something materialistic.

Яасан гоё хайр юм бээ энэ одоо...Хэр хурдан олж авч чадах дээрээ өөртэйгээ мөрийцлөө..:)


Wednesday, December 9, 2015

уучлаарай, эмэгтэй? өөртэй чинь ойлголцчихмоор байх юм..???!!!

Өөөө арай гэж нэгж ширхэг номонд шунан дурлаж эзэн эмэгтэйг илүү судлах гэсэн биш амьдралын шаардлагаар таслагдлаадаа хүсэл минь..:P

Орос юм аа чааваас...яаж судалж ойлгоё доо..өөрийнх нь хэлэх үгийг өөрийнх нь амаар ойлгомоор байх чинь... Яалтачгүй л сурах хэрэгтэй боллоо доо Орос хэлийг...:) бодчий доо яахуу..
 Хатагтай Ирина Хакамада. 
Хожмын нэг өдөр мартаж алдахгүйн тулд энчээнээ хадгалчихъя.... Орос хэл нээх гоёо...нээх тийм албан бус хэрнээ жинтэй, ёжтой, сүрдмээр, сүрдүүлмээр...