Saturday, October 31, 2015

Дүлий мэлхий байх ашигтай...

Хөзөр тоглохдоо л эрсдэл гаргаад сурчихсан..тэрнээс хэтэрдэггүй том ам юмдаа гэж өөрийгөө шийтгэхэд хүрэв..Би баг болоод хөзөр тоглохдоо нтр тэгж хэлдийн..`яадын тэнэг хүн шиг л тоглоё лдоо` гээд..тэр нь бол яадынбээ үзээд алдъя нэг томхон алхам хийчэхье гэсэн үг лдээ...тэгж шийдэж чаддаг шигээ чансаандаа итгээд амьдралынхаа шийдийг гаргадаг бол ч...ердөө л хоёрхон зам шдээ.нэг бол амжилттай, нэг бол сургамж аваад л үлдэнэ...өөрийгөө олсноос хойш их олон жил өнгөрчээ...бараг өөрийгөө мартсан гэж болно...их сургуулийн 4 жил хэд хэдэн шалтгааны улмаас `зэвэрсэн` амьдрал болж өнгөрчээ...Сэтгэл хөдлөлөө дагаж мэддэггүй буюу `намба` сууж, чичрээд гүрийж чаддагүй буюу `эрсдэлийг тооцдог` болж. Хүсэл болгон бодитоор детальчлан нүдэнд төсөөлөгддөг байсан бол одоо ерөнхий нэг дүр зураг л мөрөөдөл маань болж үлдэж...Хуучин дэвтэрээ уншихнээ `мөрөөдөлдөө хүрсэн байх үеийн минь өрөөний тавилгууд хүртэл төсөөлөгдөж байна` гэсэн байх юм..одоо гэхдээ тэрийгээ бодоод олдоггүй... `Болох юм болдогоороо болно доо` гэдэг хөлдүү дүйнгэ ч юм шиг эсүүл нэг их гэгээрсэн амгалан ч юм шиг хариулттай болж....Учир мэдэх хүмүүс хэлэх л юм билээ.Хэн нэг янзаараа үлдэж чадсан нь бус хэн өөрчлөгдөж чадсан нь амжилтанд хүрдэг юм гэж....хэрвээ би өөр хүн байгаад Цолмонд зөвлөгөө өгөх байсан бол `юуг нь боддын, урагшаа дайраач` гэх л байсан..тэгсэн хэрнээ өөрөө өөртөө итгүүлэх гэдэг чинь их хэцүү юмаа даа...
Төгс төгөлдөрийн араас яввал чи мухарддаг юм байна шүү гэдгийг ойлгов...Цээжээрээ зохио!тэнэг хүн шиг л тогло! Дурласан цэг рүүгээ яв! тэртээ тэргүй очсон хойноо эргээд харахад чиний туулсан зам төгс төгөлдөр л байна...Заримдаа чиний хамгийн их нуухыг хүссэн нүүр царай чинь л бүтнээрээ жинхэнэ оригиналь чи байх тохиолдол бий..

Хорин хэдэн нас гэдгийг бурхан лав алдаад сүүлд нь толгойгоо сэгсэрхэд зориулаа юм байлгүй...Яг одоогийнх шиг ингэж нэг зүйл дээр фокуслаагүй их уджээ...Бүх хүчин чармайлтыг нэг цэгт төвлөрүүлэв. Яадымбээ тэнэг хүн шиг л байя...Дүлий мэлхийн үлгэр шиг...Хүссэндээ л итгэе... Яах гэж эхлүүлснээ нэг бодоорой доо! Би чадах бүхнээ хийсэн гэдэг ганцхан хариулт л хүлээн зөвшөөрдөгдөнө...


Битгий бууж өг...Өнөөдөр хэцүүхэн байж болно оо..маргааш өнөөдрөөс ч дор байж болох юм..гэхдээ нөгөөдөр заавал нар мандана...

БИ МАНДМААР БАЙНА.

Tuesday, October 27, 2015

Дээшлэх тусам дор байгаагаа мэдрэх..

Би үнэхээр сурч дуусахгүй ээ...Одоо дахиад л сурмаар байна..ер нь сурахаар төлөвлөсөн их л юм байна.Энэ чанарыг минь ойлгох хүн л надад тохиогоосой билээ.
Эрдэм сурах, санасандаа хүрэх 2л....

Сайхан ийм гэр оффистой болчихоол унших юмаа уншаал бодох юмаа бодоод л, цонхоор ч нэг хараад л, ширээгээ дэрлэж жаахан унтаад л...
Дуртай бүхэнлүүгээ инээмсэглээд хардаг даа..яг л тийм өдрүүд дүүрэн байгаасай...

Хэрвээ чамд алхнаас өөр багаж байхгүй бол тулгарч буй асуудлуудыг бүгдийг нь хадаас гээд л харчих...Эцсийн эцэст чадах бүхнээ л хийсэн гээд хэлчихээр бардам дуусгавал зохилтой, ер нь бүх ажлыг...

Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм
Нохой болохоос нь өмнө гөлөгийг хазаж хэмлэдэг юм.

Sunday, October 25, 2015

бүх ертөнц сул зогсолтыг ажиглав

Ер нь бол төлөвлөгөөнөөс гажих гэдэг чинь хэцүүм шүүдээ..Бүх л ертөнц тэр аяара чамруу хараад чичлээд ч байгаа юм шиг... Ер нь яагаад хүн болгон шиг замналаар сураад төгсөөд ажиллаад ядраад явах ёстойнбэ...Яагаад би батлах ёстой юмбэ...Би ухаантай, би толгойтой, би хэл ам сайтай гэдгээ яагаад батлах ёстойн...Зүгээр л харуулдагаасаа ихийг өөртөө агуулсан зүгээр л уудамхан хүн байж бас болку юу...
Яагаад би нээх сайхан ёстой нөгөө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрахсан байж болдгүүнбэ...Хүмүүс ер нь яагаад амьдралыг ийм хэцүү болгоод байдымбээ..үгүй бол үгүй тийм бол тийм тэгээд болох юман дээр яагаад заавал ялах ялагдах эсвэл хэд хэдэн удаа оролдох энээ тэрээ байх ёстой юмбэ...ёооо мэдкүээ мэдкү..

Алдахад чинь баярлахгүй, Оноход чинь атаархахгүй, тэнхээгүй явахад чинь дээрэлхэхгүй, тэнхлүүн явахад чинь бялдуучлахгүй үнэн мөн чанар бүхий хэдхээн л хүн чиний эргэн тойронд хэрэгтэй...Уур инээд хоёр өдөртөө тэнцээд, учрал хагацал хоёр жилдээ дүндээ дүн байвал л аз жаргал гээч нь байгаа юм бусуу... АМЖИЛТ хэдий сайхан ч чамайг хүн шиг хүн гэдгийг чинь хэзээ ч мэдрүүлдэггиү юм шүү... Амжилт чамайг ухаантай, мундаг, эсвэл хөөрхөн магадгүй тэвчээртэй болгож л харуулдаг...гэхдээ хэзээ ч чамайг ЧИ болгож харагдуулдаггүй..



Friday, October 23, 2015

The statement made by Achma

she said: ` Угаасаа өөрөөр харагдахгүй байна`.  I can not translate these words into English since it has incredibly broad meaning for me. However, i can give you the picture as she said: ` I can`t imagine any other way, but that! `

We`ve been together into this dream land for over 10 years now and it still seems like she`s my other half when it comes to matter of self-confidence. Somewhere in between it`s always nice to know that you are not alone and there are plenty of other people who are striving for their dream and having different types of battles inside their heads.

Wednesday, October 21, 2015

Failure#1

Okay i failed! I failed at being a decent employee or marketer. I thought i can do this kinda job without any difficulty but i was wrong i guess. It`s been just 2 weeks since i got the chance to work with a woman who i truly idolized but i made a poo-poo all over the collaboration. First thing is i was too intimidated by her skills and couldn`t reveal myself completely. I have no idea where i should start my job from  because the company has no marketing department and CEO puts her nose in every single step of the tasks related to the company starting from product packaging to FB posts. I was keep telling myself that i can`t be so fearful and unstable, come ooon it`s your first officail job and you really wished for this to happen!!! But you know what, this was not same as i expected. I can`t even decide i was being optimistic in difficult situation for the last 2 weeks or i was being ignorant in a dead-end situation.... Right now i`m so lost and empty...just want to relax and travel and not bother myself with `success` anymore...so tired of trying to be in the front line of everything.. Just wanna start over after i find my inner self or wanna work directly to my dream... All this academic stuffs are killing me i guess..

Sunday, October 18, 2015

Хийгээгүй зүйлдээ л хүн харамсах вий...

Шинэ бүхэн ийм сайхан... Энэ шоуны шүүгч хиймээр байна нэг  л өдөр...тэр их чин сэтгэлээр оролцож байгаа хүмүүст хандаж эх хэлээрээ зөвлөгөө өгч бас яг эгц урдаас нь харж энергийг нь мэдэрмээр...хүн бүхэнд ижилхэн хүч байгааг би ойлгуулмаар байна..та хэнбэгүай ч бай та бол хэн нэгэн шүү гэдгийг би сануулдаг байхыг хүсдэг..онгоцны үйлчлэгч болох маань ч ийм л кайфыг би мэдрэх байх..хэнийг ч ялгалгүй, бүгдтэй яг л ижил харьцаж бас өөрөөсөө гарч  болох хамгийн сайн сайхныг  бусад хүмүүст хүсч, тэр хүний амьдралын нэг өдрийг ч болтугай өнгөлөг, гэгээлэг болгох юмсан...Ямар уужим гээч хүний доторхи ертөнц..Надад энэ хүмүүс шиг өөрийгөө харуулах урлагийн авьяас байдаггүйд би их харамсдаг..тэгэхлээр би өөр ямар нэгэн бүтээн байгуулалт хийж, шинээр сэтгэж байж хүмүүст өөрийгөө ойлгуулах шаардлагатай гэсэн үг л дээ...гэхдээ яахавдээ ` амархан амьдралыг хүсэхийн оронд хэцүүг давах хүчийг хүс` гэдэг дээ..

Үнэндээ амьдрал чинь аз жаргалын цуцлуулга болохоос биш амьд үлдэх гэсэн тэмцэл биш шүүдээ гэдгийг улам ойлгуулах юм...Дэлхийд багтаж ядах тэр их тэмүүлэл..айдастай хэрнээ л мөрөөдөл нь тэрнээс давсан тийм их...Чин сэтгэлээсээ хүссэн бүхнээ та хүртэх эрхтэй...Та тийм сайхан ирэээдүйг авах гавьяатай хүн гэдгийг би хүн болгонд хэлмээр байна,.бас харуулмаар байна...Нэг ч жаахан охины мөрөөдөл битгий дуусаасай..нэг ч жаахан охин хүний аманд битгий багтаасай...хүмүүсийн чадахгүй гэсэн болгоныг, тэрэнд эргэлзсэн бодол болгонд өөрийгөө харуулаасай...Хүнд урам л хэрэгтэй байдгийг бүгд мэддэг ч болоосой...сэтгэлдээ багтаж байгаа тэр зураглалыг айж ичилгүйгээр амаараа гарган хэлж илэрхийлж чаддаг байгаасаа...өөрийгөө битгий хязгаарлаасай...хүн л болж төрсөн хойно хязгаар гэдэг үгээр тоглох хэрэгтэй.. Ганцхан тэр нэг дүрслэл ийм хүчтэй байдаг учрыг үнэхээр ойлгомгүй..өдөр тутмын ажил амьдрал ийм их хэрнээ зөвхөн тэр мөрөөдлийн тухай бодоход л яг одоо ч бүгдийг хаяад гүймээр...дахиж эргэж харах ч эргэлзээ төрөхгүй юм шиг...Дуртай зүйлээ л хийж байхдаа чи хамгийн супер! Чиний царайнаас хэн ч харцаа салгаж чадамгүй тийм их хүч зөвхөн дуртай зүйлийнхээ араас яваа хүнээс л мэдрэгддэг...Зөрүүд бүхэн мандтугай.!

Saturday, October 17, 2015

just saving my feelings for later.

Today I saw a guy with that certain light-blue colored snapback hat and that reminded me of someone particular....who i used to think was my skater boy....

Monday, October 12, 2015

Дараалал чухал уу?

Ер нь дараалал, ээлж дараа, зэрэг зиндаа чухал уу? хэний өмнө хэний ард, хэний дээр магадгүй доор байгаагаа яаж ч мэддийн ер нь...
Амьдрал эхлэж байна...2 нүдээ аних тэр үед л танд хамгийн хэрэгтэй нэг нүд нээгддэг гэдэг..Ажлын байрнаас сурч мэдэрч байгаа нэг зүйл бол `хүчирхэг нэгнийг үнэлээгүй хүн дорой нэгнийг хайрладаг`.. Үүний тайлбар юу гээч? өөрөөсөө доор байдалтай хүнд сайн санаж буй мэт эвий хөөрхий дэвсдэг хэрнээ өөрөөс нь хумсын чинээ илүүдэж болзошгүй хүчтэй нэгнийг бол үзэн ядаж, тэвчиж чаддагүй зан хүн гэдэг амьтны ухамсарт угаасаа л байдаг юм байна. Атаархаж биш бахархаж сурсан хүн л амар амгалан, бас жаргалтай басчхүү өөрөө өсөн дэвжих өндөр их ирээдүйтэй болдог юм даа...Бусдын чадварыг үнэлэх хэрэгтэй, үнэлж бас хайрлах... Тэртээ тэргүй бүгд л энэ дэлхий дээр хоромхон зуур ирээд буцна.. Араас нь таталдаж хоролмаатсан ч бай үгүй ч бай хүн болгоны ялгуусан гавьяа мартагдаж хуучирдаг учир чи санасандаа хүрнэ, санаа зоволтгүй! дээрхи хүмүүс чинь мартагдаж алга болно...

Ажил үйлсийн хувьд бол би дараалал чухал гэж боддог... эхлээд мөлхөөд, дараа нь алхаад, эцэстээ гүйж сурахыг би бизнесийн ертөнцийн хамгийн идеал дараалал мөн гэж итгэдэг...Мөрөөдөл чинь аймшигтай хэрнээ бас гайхамшигтай бол эргэлзээгүй дага!!!! Зүүдэнд хүртэл орж ирдэг тэр `хайр`-уудыг ээ.....яг бодит юм шиг зураглалтай...хайран гэмээр зүүднүүд..

...Амтатны сайхныг идэж
Өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй
Амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явхыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ...

Friday, October 9, 2015

яадын онгироо л байя лдаа..

Ер нь яадыын бизнесийг ийм онгироо л хийе л дээ..:P Бүтээгдэхүүнээ мэддэг, юу хийж байгаагаа мэддэг...Өртөгөө бас үнэ цэнээ мэддэг л байя лдаа... Бизнесийн хүн гэж боломжийг олж хараад байгаа нөөцөөрөө бусдын мөнгө төлөх зүйлийг бүтээхийг хэлдэгийм бн..гэхдээ энэ бншдээ тийм заваан луйврын шинжтэй байж болку л бхгүй юу..Монголд нэг өдөр автобусныхан ажил хаялт зарлахад микроныхон хүссэн үнээ хэлж хүн ачиж байна.Энэ арай бишээ...Дандаа ийм онгироо байж чадахуу тэр микрогийнхон???
Хүнд сэтгэл ханамж бүрдүүлэх зүйлийг бий болгоод худалдах бол саак л даа.. Ер нь энэ залуу шиг л хийжаа юмаа мэддэг болохоороо онгирдог байх ёстойм бн...

You know what they say, the best way to predict the future is to create it yourself... :) :) :)




Tuesday, October 6, 2015


Эзэн хичээхэд..

Хөдөлмөр гэдэг байнга эргэж хардаг, эзнээ хоосон буцаадаггүй гэж нээрээ яалт ч үгүй үнэн юм аа. Амьдрал шударга биш шдээ гээд жаахаан л гомдоллох гэхээр боломж олгохгүй бэлэгээ задлаад `мундаг`аа гайхуулаад байх юм..:) Эргэн тойрны хүмүүс болон өөрийн хүсэл тэмүүлэл эерэг байх ёстойм байна. Бас АЗ гэдэг нь Бэлтгэл Боломж 2ын огтлолцол дээр үүсдэг чамд ирж буй бэлэг нь юм байна...

Шаргуу хөдөлмөрч хүмүүс Шүтдэг хүнтэйгээ нэг л мэдхэд Эн зэрэгцэн алхаж явдаг. Мэргэжлийн өвчин болоод ч тэр юмуу гарааны бизнесийн мундагуудаар бахархдаг..ямар нэгэн төсөл хариуцаж аваад баг бүрдүүлээд гараасаа бүтээн байгуулалт гаргадаг менежер буюу удирдагчдыг би шүтдэг л юм...Тэр удирдагч нь харин яахав эмэгтэй хүн байж таарвал `азтай` тохиолдол лдоо.  Харин одоо ингээд л шүтээд хардаг байсан эмэгтэйтэй баг болж ажиллах гэж байна...Мөрөөдөл биелдэг юм л гэж хэлье дээ. Энэ бас хязгаар нь биш гээд боддоо...Юу гээч? Надад ирээдүй байна...

I feel like i have such a strong support system that consist of very different people from very different backgrounds. You do not know what the life has for you at the end of the day, so please never be negative for a second. Everything happens for a reason !   Sometimes bliss in disguise really happens. The miracle happens when you least expected.

I am starting to think of this as they definitely are my omens of good luck..

Monday, October 5, 2015

`Эчнээ` MODE ON!

Миний биологийн цаг үнэндээ орой эхэлдэг л дээ..:) орой 8 9 цагийн үед би уул эргүүлэх хүчтэй болдог ххэ гүэ тэгээд л нэг л их төсөөлөл, хүч,чин зориг болчихдог юмаа..Тиймээс өөрийн онцлогтоо тааруулаад суралцах их үйлсээ эчнээн ээлжид таарууллаа..:)

Надад өөрт минь хамгийн их анзаарагддаг сул тал бол ганцаараа бие даан шийдвэр гаргах тал дээрээ эргэлздэг...Хажууд нэг хүн байгаад тэрийгээ дагуулаад, эсвэл дагалдаад зэрэгцээд юм хийхгүй л бол ганцаараа байхлаар нэх хүч ордоггүй...Ёстой дэмий сул тал шүү энэ..битгий ийм болоорой..ххэ Тэгээд энэ эмзэг сэдэвтээ үндэслээд миний мэдрээд байгаа зүйл бол надтай яг үнэндээ зэрэгцэх хүн нээх элбэг олддоггүйд л байгааам л даа. Суралцах, бэлтгэл хийх, судлах, турших гээд бүхий л тал дээр ер нь гар нийлэхээр тууштай хүмүүс маш ховор байдаг гэдгийг хорин хэдэн насны туршлагаар мэдрээд байна... Чи юу хүсч байна гэхээр амжилт гэчихээд тэрний төлөө жаахан ажиллах хэрэгтэй, дэмжээд хамтраад түшээд өгье гэжаах чнь өөрсдийгөө хуураад залхуурчихдаг...ёоо ийм хүмүүст ёстой дургүй...Шалтиг гаргаж хуурдаг, олонхи масс-даа хэт уусаад өөрийгөө болж байна л гээд бодцон, бололцоогоо ашигладаггүй, удаан хөдөлгөөнтэй, бодит амьдрал ийм л байдаг гээд шунахай хурдан замаар ямар ч хөгжилгүй мээст-нд очдог хүмүүст дургүй...  Хүн өөрийнх нь хүчийг мэдрээд байх чинь  залхуураад ХЭНЭГГҮЙТДЭГ зан бүр ч балиар..

Өө сониноос хамаатны дүү маань бас онгоцыг оффисоороо сонирхоод байгаа бололтой.. нээх ойр өсөөгүй юм ярьдаггүй үеэл дүү маань ч гэлээ фб-ээс зургийг нь харахнээ яг л миний үеийн амиараа дэнчин тавиад бүхнийг эхлүүлэхэд ч бэлэн тэмүүлэл нь мэдэгдээд байсан... Ямар гоё гэгээлэг байгаа болоо тэр охины сэтгэл..ганцхан ороод гарах юмсан толгой дотор нь...нэг л тийм нандин байгаа даа...

Ийм өдөр гэж байхад Тийм өдөр гэж байдаг юм шүү хонгорууд минь! Тэр өдөр ирэхэд түүхээ ярьж өгөөд сууж байхаа тэсэн ядан хүлээнэм...



Sunday, October 4, 2015

maybe nothing..maybe everything..that`s for you to figure it out.

Шувуу... тэр үнэхээр гайхалтай...( яанаа би нисэх тухай бодоод эхэллээ..яанаа би онгоцны тухай бодоод эхэллээ.. уг нь энэ тухай бичих гээгүй шд ххэ)

Шувуу мөчир дээр суух юм....тэр мөчир энээ тэрээ хугарах вий ч гэж бодож байгаа юм алга..нээх тийм итгэлтэй..нээх тийм тэнгэрлэг ээ...Мөчир хугарч унах яг тэр мөчид ч тэр нисээд босоод явна...далавчиндаа бүгдийд найдаад... Хүн ийм л баймаар...Эргэлздэггүй, өөрийгөө яг мэддэг...
Маш олон сонголт дундаас  `энэ хувилбар байж болох юм` гэж биш `энэ хувилбаргүйгээр би хэзээ ч байж чадахгүй` гэдгийг нь л сонгох хэрэгтэй юм билээ...Өнөөдрийн гитарчин залуу надад дутаад байсан дохиог өгөх шиг л яг тэгж хэллээ. Тэр үнэхээр `дурлууштай`..ххэ

Хэл муутайн байж яасан ярих дуртайн гээд л хошин шог дээр гардаг шиг бүр өөлөөд байх тусам нь тэр замаараа явмаар санагдчихлаа шүү..гэдэн годон хөдөлгөөд дуракууд зүэр..:P

Яахав дээ тэгээд амьдрал баян шдээ..:)  Хэтрүүлэх дутуудах хоёр хэтдээ балаг нь ижил гэсэн үг бий шүү..Өөрийгөө битгий доогуур үнэлээрэй, бас хэт битгий бардаарай. Чамайг олж хараагүй нэгэн бол АЗГҮЙ АМъТАН.. :P   тэр бол зүгээр нэг MUGGLE !! :P

I was a little girl
Alone in my little world
Who dreamed of a little home for me.
I played pretend between the trees,
And fed my houseguests bark and leaves,
And laughed in my pretty bed of green.

I had a dream
That I could fly
From the highest swing.
I had a dream.

Long walks in the dark
Through woods grown behind the park,
I asked God who I'm supposed to be.
The stars smiled down on me,
God answered in silent reverie.
I said a prayer and fell asleep.

I had a dream
That I could fly
From the highest tree.
I had a dream.

Now I'm old and feeling grey.
I don't know what's left to say
About this life I'm willing to leave.
I lived it full and I lived it well,
There's many tales I've lived to tell.
I'm ready now,
I'm ready now,
I'm ready now
To fly from the highest wing.

I had a dream.

Friday, October 2, 2015

Юуунд юм бээээ

Амархан юмаа нээрээ..Би ч эрхийн мангардаа юмуу, үнэхээр ч энэ нэг зүйл болж өгөхгүй байна уу..өөрөө хүртэл өөрийнхөө хүчинд эргэлзсэн ийм үед юунд итгэдийн бэ??  Тэнгэр шиг байх гээд үзээд бах чинь нэмэгдэж дарамт ирээд бхын хха
Сэтгэлийн тэнхээ гэдэг үгийг улиг болтол нь сонсож байсан хэрнээ яг хэзээд, яаж бий болдог ямар том агуулгатай үг вэ гэдгийг нь мэддэггүй явжээ..нүд цадав..
Депрэссэнд бол амархөөн ордым бншдээ чи Цолмоон. Юунд ч итгэхээ больсон үедээ бүхнийг бурхандаа даатга гэдэг билүү??? тэгж гиюүрч явжаад бүр бүх юм дууссан хойно ухаан орох вийдээ ааааааааааааааааа   ер нь ингэж дэпрэссдэхээрээ ууж нтр үзээгүүм бншд хүмүүс шиг..дандаа л гоё юм бодож гоё хүмүүстэй л баяр тэмдэглэж явсануу гэхээс нөгөө өнцөгөөс нь харж ууж сууж үзээгүй л юм бн..яадын бөөн сенсаацдаж найзуудыгаа цуглуулаад гол дүр  ньболж уудымуу хха  (тэглээ гээд яах ч ын...юу ч өөрчлөгдөхийн хха)