Sunday, August 23, 2015

40к

хайруудтай арай гэж бөөгнөрөв...Хамгийн ихдээ 4үүлээ л бөөгнөрөх боломж олдлоо доо..гэхдээ удахгүй 6уулаа эсвэл бүр 13уулаа ч юмуу голын эрэг дээр суух өдөр минь ирэх буй за.Юм бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатайг яг үнэнгээсээ мэдэрч байна. Хүний хүсэл их, ухаан урт ч гэлээ хүлээх тэвчээр нь дэндүү бага байдгаас л алддаг бололтой. Яагаад ч юм ажилд орох болоогүй санагдаад..ххэ түр хойшлуулахаар шийдэв. Энэ 7 хоногтоо багтаж Дархан явж ирнэ ээ..:)
40к явахад нөгөө саравч маань алгүү гэхдээ нөгөө нэг байр, нөгөө нэг балкон бол яг шүү :) тэр байрыг 5 давхар л гэж бодож явдаг байсан чн 4 давхар байсан юм байналээшдээ..


Ингээд тавьчихсан байхад яахын та нар :P

Sunday, August 16, 2015

Хэн хэнтэй ч байж болно гэхдээ хэнгүйгээр байж чадахгүй вэ гэдэг нь л сонин ажээ.

Tuesday, August 11, 2015

Номоороон яваа юм бүхэн чимээгүй байдаг...

Зарим нэг жаргалыг чимээгүйхэн эдлэх ёстой гэж боддог.
Эрдэм сурах, санасандаа хүрэх 2л энэ насны жаргал бус уу :P  Эр, эм байтугай эрүү толгой салдаг хорвоод хэнээс ч хамааралгүй өөрийгөө хайрладаг байх нь эмэгтэй хүний гоо сайхан хийгээд хүч чадал нь. Байгаагаараа байгаа нь энэ гээд байнга нэг янзаараа байна гэдэг утгагүй ээ. Хэтэрхий журамт эмэгтэй ямар ч түүх бүтээдэггүй юм.
Хэн нь хэдийн тоо вэ гэдгийг бүгд мэддэгээс хойно мөн чанараа алдахгүй байх нь л миний хийх ажил юм аа.
Өглөө нэгэн сайхан үгийг сонслоо..Өдөржин тэгээд дотроосоон гэрэлтлээ :

А.Эрдэнэ-очир :Би талын бүргэд

Би талын бүргэд
Гэхдээ,
Амсхийж суугаа талын бүргэд
Нисэн алдлах цаг минь
Нэг их удахгүй
Жигүүр цуцсандаа биш юм аа
Жирийн шувуудыг ажсандаа

Тэнгэрийн уужмыг би мэднэ
Нисэх жигүүртэйдээ тэр
Талын уудмыг ч би мэднэ
Буух нутагтайдаа тэр

Би талын бүргэд
Хурмаст тэнгэр, огторгүйг ч мэднэ
Хуурамч орчлонгийн огт оргүйг ч мэднэ
Хутга шиг хувь тавилан тэнгэрийн цаазыг ч мэднэ
Хулганы, зурамны биш, 
Үнэг чонын тавиланг өрөвдөнө
Би талын бүргэд 
Талын бүргэд би 
Үүлгүй тэнгэрийн нарны гэрлийг асгаж ниснэ
Үйлийн сэвгүй уужмын салхийгалгадаж ниснэ 
Талын бүргэд би
Талынхаа овоон дээр
Амсхийж сууна
Мөдхөн ниснэ ээ,
Одоо оргил өндрийн цахирласан салхийг
Огтчиж ниснэ
Би талын бүргэд.

Sunday, August 9, 2015

new obsessions

 1. New, advanced level words with definition written under it.
 2.Morning Yoga in peaceful environment/ idk what would i do in the winter/
 3. Ox blood colored outfits.
4. Incredibly active desire to capture every single matter of the sky.