Monday, December 28, 2015

Дагаж дурлаад байна..:)

Еэээээ ааш муут Анне дурлаж эхэлж байна..Дагаад дурлаад...ххэ Бүр нээх хөөрхөн дурлаад байхаар нь хажуунаас харчихымсан гэж бодогдоод бах юм...

Их л олон талаараа ижил байх шиг санагдах...Монгол үгээр буулгаж чаддаггүй өөрийн минь ааш авир, бодлуудын тухай яг л илэрхийлсэн байх шиг санагдах тул их дотночлон үзлээ энэ жижигхэн эмэгтэйг. Цаашаа амьд гарсан бол юу бүтээж намайг бас бүтээлээсээ уях байсан бол гэхээс жаахан бас харамсалтай...
Би л ганцаараа хэдэрлээд ийм юм бодож суудаг бах гэсэн чинь хүн болгон л боддог юмнууд бололтой..Би эрүүл юм байна! хха

Яг л энэ насанд тогтдог хувь хүний хүч түүни тэмдэглэлээс амтагдана..Хараат бус сонголтууд буюу өөрийнхөө мөн чанарыг олж буй нь таалагдлаа.. Багахан хэсгээс энд хадгалан үлдээвэл хожин нэг өдөр гүээ нэээрэн ийм зүйл бас байдаг шүүдээ гээд эргээд энэ номоо сөхөж харах биз..
Дурлаж байгаа нь ч их хөөрхөн.. Уужуухан зөөлхөн, бүрэг зантай үеийн хөвгүүндээ дурлахдаа түүнийхээ уужим дотор, том зүрхийг болоод эв хавгүй, болхи занг нь хүртэл багтаан хайрлаж байна гэнэ....Хөөрхөн байгааздээ..:P

`Хэн нэгэн мөрөөдлийг чинь шоолж инээгээгүй бол Мөрөөдөл чинь хэтэрхий жижигхэн байна, дүү минь ! ` гэх үгээр төгсгөв.

Monday, December 21, 2015

mentor???!!

Багшийгаа олсон хүн энэ дэлхий дээр ирсэн үүргээ гүйцэтгэлээ гэсэн үг гэдэг гэсэн..
Өнөөдөр сонин харж суунгаа багшийнхаа хэлсэн үгнүүдийг санав.. Сүрхий холбоо сүлбээтэй биш харилцаа багатай ч гэсэн багшынхаа школыг ер нь өөртөө үлдээж чадсан болов уу гэж боддог..
Яагаад бид нарт социологи, уран зохиол орж хуулж бичих, унших даалгаварыг мнь ихэсгээд  сонирхолгүй зүйлд цаг аваад байдаг юмбэ, яагаад дандаа бизнес ороод шинэ кэйс дээр ажиллаж болдооггүй юм бэ гээд бид гомдоллов..
Багш хариуд нь: Та бүгд нэгэнт бизнесийг сонгосон, учир нь та нарын хобби бизнес болоод л тэр. Та нар байнга шийдэл хайж явдаг, өөнтөгч нүдтэй бөгөөд юуг хэнд зарж болох вэ гэдгийг хайж явдаг гэм биш зантай улсууд. Гэхдээ их сургууль та нарт сул тал үлдээхгүйг хичээх ёстой. Аль ч өнцөгөөс цохилт хийсэн, аль давхаргаас шок ирэхэд боксын мишок шиг хальтхан хазайсан ч гэсэн эргээд л төвдөө зогсож байх ёстой учраас бүх талын мэдлэгийг суулгаж зах зээл дээрхи бүх хүн шиг сэтгэхэд сургах гэдэг юм. Өөр зүйлд цаг гаргалаа гээд та нар бизнесээ сурахгүй байгаа биш гэдгийг би мэднэ. Та нар харж л яваа, харин ч байгаа багахан цагтаа бизнесийн талаар бодохоор улайран илүү үр дүнтэй, оновчтой зүйлсийг уншиж, харж л яваа. Битгий унш гэсэн ч та нар бизнесийг угаасаа уншина. Бараг нууцаар ч уншина. Хобби чинь учраас, харин бусад хичээлийг хүчээр орохгүй л бол та хэд сул талаа хөгжүүлж буй хэрэг болно..
Дэлхий нийт шүд нь хорхойтсон багачуулаар дүүрч. ясны сийрэгжилтээр зовж суухад Монгол саальчин эмэгтэй 3 үнээнийхээ 1ийг нь л сааж байна гэнэ..яагаад? ааруул ээзгий хийсэн ч идэх хүнгүй, авах хүнгүй тул гэнэ...Энэ бол хагас порцоор галзуурсан хэрэг...Дэлхий гэж зах зээл байхад Монгол менежерүүд харин  бид 3хан сая хүн амтай гэж ярьж сууна..



Sunday, December 20, 2015

+1

Hohoho just added a new thing to the bucket list :P This time the girlier side of me came up and found something materialistic.

Яасан гоё хайр юм бээ энэ одоо...Хэр хурдан олж авч чадах дээрээ өөртэйгээ мөрийцлөө..:)


Wednesday, December 9, 2015

уучлаарай, эмэгтэй? өөртэй чинь ойлголцчихмоор байх юм..???!!!

Өөөө арай гэж нэгж ширхэг номонд шунан дурлаж эзэн эмэгтэйг илүү судлах гэсэн биш амьдралын шаардлагаар таслагдлаадаа хүсэл минь..:P

Орос юм аа чааваас...яаж судалж ойлгоё доо..өөрийнх нь хэлэх үгийг өөрийнх нь амаар ойлгомоор байх чинь... Яалтачгүй л сурах хэрэгтэй боллоо доо Орос хэлийг...:) бодчий доо яахуу..
 Хатагтай Ирина Хакамада. 
Хожмын нэг өдөр мартаж алдахгүйн тулд энчээнээ хадгалчихъя.... Орос хэл нээх гоёо...нээх тийм албан бус хэрнээ жинтэй, ёжтой, сүрдмээр, сүрдүүлмээр...

Wednesday, November 25, 2015

Өөрөө өсөх гэж завгүй явсаар..

Дүү маань өвдчихөж....нэг л өндөр том охин энэ чинь миний жоохноо шүүдээ..Хэнээс ч илүү цайлган, цагаахан, даанч дэндүү гэнэн сайхан сэтгэлтэй..Үеийнхнээсээ жаахан өөр болохоороо их л хэцүү байдаг юм шиг байна..Дүүгээ өнөөдөр л анзаарч харав... Зссс үхсэн миний мастерт явах шилдэг эдийн засагч болох...би чинь эцэстээ дүүгээ хүн болгож, энэ охинд л юм зааж өгөх ёстой хүн нь биздээ...даанч удаан биеийг нь даалгаад явуулчихсан болохоор дотогшоогоо болчихож...өсвөр насныхны нэг тийм үе байдаг даа..дээрэлхүүлдэг..тэгээд ч байгаа юм шиг..Миний хайртай хүмүүс дотроо зовж байгааг харах хамгийн аймр байна.. Зсссс би ямар шилдэг нь байх гэж мөнгө ургуулах гэж энэ амьдралд ирсэн ч биш..дүүүгээ аваад нэг амгалан тайван газар луу явмаар ч юм шиг...Заавал америк гэж байхын оронд дүүгийнхээ нүдийг нээх өөр газарлуу охиныгоо аваад явдаг ч юмуу...Үнэндээ Цолмон өөрөө хаана л бол хаана сурчихаж чадна шдээ.. Анх төрөхөөс гарч ирэхэд нь яаж харлаа дүүгээ..энэ л миний хайрлаж явах ёстой хүн юм байна, би энэ охинд юм зааж би энэ охины ертөнцийг бүтээлцэх хүн нь юм байна гэж бодож байсан байж одоо хүртэл өөртөө л анхаараад яваад байсан шиг байна..Чадал байсан цагт тэгээд аль ч сургуульд сурсан яахавдээ төгсөөд л ирнэ..энэ жоохноод харин өөрийгөө олох хүслийг нь  яг одоо л эгч нь би өгөх ёстой байхаа даа..
БОД  БОД БОД БОД БОД БОД БОД......

Friday, November 20, 2015

Looking back, moving forward.

Тиймээ би энэ мэдрэмжийг л авахын тулд амьд яваа юм байна гээд ухаан ортол минь гайхшруулах кино хэрэгтэй байна..Өсвөр насандаа тийм кино их үзсэн болохоор одоо тэр мэдрэмжүүдийг л хаанаас ч юм хайдаг...Сэтгэл дүүрээд л, амьдралыг нэг шал өөрөөр хардаг болгодог кинонууд байдаг даа..Тэр киногоо бараг хүнээс харамламаар, тэр кино намайг тодорхойлох бас нэг нэрийн хуудас мөн гэж хүлээж авмаар...сайхан орчин бүрдүүлээд шөнө суугаад сайхан кино үзээд, зүүдээ манаад өглөө нь мөрөөдлөө нүдэндээ харж сэрэх ч мөн сайхан даа..:) Ойрд зүүд манагдсангүй шүү...Мааш эмх цэгцтэй, яг бодитоор, зүүдэндэх үнэр, өнгө, хээ угалз, бараг эд юмсын материалыг хүртэл санадаг даа...Тийм зүүдээ ойрд зүүдэлсэнгүй..нэг л их гараасаа ажил гаргачихсан юм шиг л зүүдэндээ мөрөөдлөө дөнгөж атгаж аваад л сэрэхэд тэр өглөө бөөөн эрч хүч эхэлдэгээ..Тэр л мэдрэмжийг би бодитоор мэдрэхийн тулд би сайжрах хэрэгтэй юм байна эсвэл би өнөөдөр байгаагаасаа арай илүү хүн /хүнийхээ хувьд/ болмоор байна гээд үйл хэрэг болготол минь ухаарал ой тойнд хүрдэг бүтээлүүдийг хайхаар шийдлээ..:) өөртөө урам олно оо...

Wednesday, November 18, 2015

хотын шөнөөр... :P

Заримдаа хүчтэй цохилт хийхийн тулд нэг алхам хойшлох хэрэг гардаг...

Өөрөөс чинь өөр хэн ч хараад ойлгохгүй тийм мөрөөдлийн төлөө бүхнийг золиослоно гэдэг бас л хүн болгоны хүчилж орох тоглоом бишээ..Аз жаргалыг амжилт гэж эндүүрч явжээ..
Энэ нөхцөл байдлыг огт өөрөөр өөрчлөх үү эсвэл тэрнээс ч огт өөрөөр өөрчлөх үү?хха ингэж ярьтал л их боломж, олон сонголт байдгиймаа л гэсэн үг л дээ товчхондоо.. Та өөрийгөө 1% л өөрчлөхөд орчлонгийн боломжийн үүд хаалга хэдэн ч хувиар өөрчлөгдөн томроод байгаамдээ бүү мэдээ...
Хүмүүс унтаж байна..унтсаар л байх байх маагадгүй дийлэнхи нь...Гэхдээ чи юу хийж байна вэ Цолмоон???  Яг л энэ үйлдлийн дараах үе шатыг бодох тоолонд л инээж чадаж байгаа болохоор би өөрийгөө алдаж байна гэж бодку бн... Өөртөө хэрэггцээтэйг сонгохын зэрэгцээ бас БАГ-аа хөгжүүлэх хэрэгтэй...Хаа хаанаа контролоо алдахгүй байх...

10 жилийн ангийн найзуудын нийлж хийж байсан нэг дууг нь бодон бодон явсаар олж сонсов..тэр үгнүүд нь...яалтачгүй тэр үеийнх л юм даа.. :)

Just remembered about the convo i overheard the other day:

* 2 teenage boys in coffee shop* /as i inferred they were solving a math problem, obviously one is tutoring one another/
 -How did you know that this X could be 4?
- I just guessed the value and choose 4 and that was right. IDK sometimes you just have to guess..

This is the act of improvising and most of the people who possess this quality do not even notice that they do `improvise` not just guess. The presume this is a natural thing for everyone to guess successfully but it`s not that common...

Sunday, November 15, 2015

Look who`s obsessed with her short hair??

At this point, I can say i`ve seen much more than you think so do not tell me what to believe!
Hopefully unimportant memories will just fade away in the long run...The recent incident didn`t change anything but gave you the big lesson. Gotta learn from it and grow from it. Eventhough ,the change won`t be tangible or noticeable on the outside , the lesson it taught will be with me forever in personal level and i would do anything to make this type of bad lessons occur less...


Tuesday, November 10, 2015

Thursday, November 5, 2015

Баталгаа???

Баталгаа???? Баталгаа байхгүй..Бүтнэ гэсэн ямар ч баталгаа байхгүй..гэхдээ юу гээч? Кинон дээр хүртэл банк ухаж байгаа 2ын нэг нь нөгөөдөө надад итгэ гэж хэлдэг байхгүй юу! Зүгээр итгээдэх..Санаанд багтав. Би төлөвлөсөн болно!
Энэ насанд юу хамгийн их хүсдэг гээч? Сорилт! Санасан бодсон бүхэн чинь толгойд чинь байна одоо үзүүлээд өгөх хэсэг л үлджаан..

Надад хэлэх зүйл байна, санаа байна гээд итгээд хэн нэгэнд ам нээ! зүгээр л итгэ..өөрөөр хэлвэл НАЙД.

Sunday, November 1, 2015

After DUENDE ...

I feel like i`m becoming a man who i want to marry hha.

Also i found the name for the thing!!!

Saturday, October 31, 2015

Дүлий мэлхий байх ашигтай...

Хөзөр тоглохдоо л эрсдэл гаргаад сурчихсан..тэрнээс хэтэрдэггүй том ам юмдаа гэж өөрийгөө шийтгэхэд хүрэв..Би баг болоод хөзөр тоглохдоо нтр тэгж хэлдийн..`яадын тэнэг хүн шиг л тоглоё лдоо` гээд..тэр нь бол яадынбээ үзээд алдъя нэг томхон алхам хийчэхье гэсэн үг лдээ...тэгж шийдэж чаддаг шигээ чансаандаа итгээд амьдралынхаа шийдийг гаргадаг бол ч...ердөө л хоёрхон зам шдээ.нэг бол амжилттай, нэг бол сургамж аваад л үлдэнэ...өөрийгөө олсноос хойш их олон жил өнгөрчээ...бараг өөрийгөө мартсан гэж болно...их сургуулийн 4 жил хэд хэдэн шалтгааны улмаас `зэвэрсэн` амьдрал болж өнгөрчээ...Сэтгэл хөдлөлөө дагаж мэддэггүй буюу `намба` сууж, чичрээд гүрийж чаддагүй буюу `эрсдэлийг тооцдог` болж. Хүсэл болгон бодитоор детальчлан нүдэнд төсөөлөгддөг байсан бол одоо ерөнхий нэг дүр зураг л мөрөөдөл маань болж үлдэж...Хуучин дэвтэрээ уншихнээ `мөрөөдөлдөө хүрсэн байх үеийн минь өрөөний тавилгууд хүртэл төсөөлөгдөж байна` гэсэн байх юм..одоо гэхдээ тэрийгээ бодоод олдоггүй... `Болох юм болдогоороо болно доо` гэдэг хөлдүү дүйнгэ ч юм шиг эсүүл нэг их гэгээрсэн амгалан ч юм шиг хариулттай болж....Учир мэдэх хүмүүс хэлэх л юм билээ.Хэн нэг янзаараа үлдэж чадсан нь бус хэн өөрчлөгдөж чадсан нь амжилтанд хүрдэг юм гэж....хэрвээ би өөр хүн байгаад Цолмонд зөвлөгөө өгөх байсан бол `юуг нь боддын, урагшаа дайраач` гэх л байсан..тэгсэн хэрнээ өөрөө өөртөө итгүүлэх гэдэг чинь их хэцүү юмаа даа...
Төгс төгөлдөрийн араас яввал чи мухарддаг юм байна шүү гэдгийг ойлгов...Цээжээрээ зохио!тэнэг хүн шиг л тогло! Дурласан цэг рүүгээ яв! тэртээ тэргүй очсон хойноо эргээд харахад чиний туулсан зам төгс төгөлдөр л байна...Заримдаа чиний хамгийн их нуухыг хүссэн нүүр царай чинь л бүтнээрээ жинхэнэ оригиналь чи байх тохиолдол бий..

Хорин хэдэн нас гэдгийг бурхан лав алдаад сүүлд нь толгойгоо сэгсэрхэд зориулаа юм байлгүй...Яг одоогийнх шиг ингэж нэг зүйл дээр фокуслаагүй их уджээ...Бүх хүчин чармайлтыг нэг цэгт төвлөрүүлэв. Яадымбээ тэнэг хүн шиг л байя...Дүлий мэлхийн үлгэр шиг...Хүссэндээ л итгэе... Яах гэж эхлүүлснээ нэг бодоорой доо! Би чадах бүхнээ хийсэн гэдэг ганцхан хариулт л хүлээн зөвшөөрдөгдөнө...


Битгий бууж өг...Өнөөдөр хэцүүхэн байж болно оо..маргааш өнөөдрөөс ч дор байж болох юм..гэхдээ нөгөөдөр заавал нар мандана...

БИ МАНДМААР БАЙНА.

Tuesday, October 27, 2015

Дээшлэх тусам дор байгаагаа мэдрэх..

Би үнэхээр сурч дуусахгүй ээ...Одоо дахиад л сурмаар байна..ер нь сурахаар төлөвлөсөн их л юм байна.Энэ чанарыг минь ойлгох хүн л надад тохиогоосой билээ.
Эрдэм сурах, санасандаа хүрэх 2л....

Сайхан ийм гэр оффистой болчихоол унших юмаа уншаал бодох юмаа бодоод л, цонхоор ч нэг хараад л, ширээгээ дэрлэж жаахан унтаад л...
Дуртай бүхэнлүүгээ инээмсэглээд хардаг даа..яг л тийм өдрүүд дүүрэн байгаасай...

Хэрвээ чамд алхнаас өөр багаж байхгүй бол тулгарч буй асуудлуудыг бүгдийг нь хадаас гээд л харчих...Эцсийн эцэст чадах бүхнээ л хийсэн гээд хэлчихээр бардам дуусгавал зохилтой, ер нь бүх ажлыг...

Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм
Нохой болохоос нь өмнө гөлөгийг хазаж хэмлэдэг юм.

Sunday, October 25, 2015

бүх ертөнц сул зогсолтыг ажиглав

Ер нь бол төлөвлөгөөнөөс гажих гэдэг чинь хэцүүм шүүдээ..Бүх л ертөнц тэр аяара чамруу хараад чичлээд ч байгаа юм шиг... Ер нь яагаад хүн болгон шиг замналаар сураад төгсөөд ажиллаад ядраад явах ёстойнбэ...Яагаад би батлах ёстой юмбэ...Би ухаантай, би толгойтой, би хэл ам сайтай гэдгээ яагаад батлах ёстойн...Зүгээр л харуулдагаасаа ихийг өөртөө агуулсан зүгээр л уудамхан хүн байж бас болку юу...
Яагаад би нээх сайхан ёстой нөгөө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрахсан байж болдгүүнбэ...Хүмүүс ер нь яагаад амьдралыг ийм хэцүү болгоод байдымбээ..үгүй бол үгүй тийм бол тийм тэгээд болох юман дээр яагаад заавал ялах ялагдах эсвэл хэд хэдэн удаа оролдох энээ тэрээ байх ёстой юмбэ...ёооо мэдкүээ мэдкү..

Алдахад чинь баярлахгүй, Оноход чинь атаархахгүй, тэнхээгүй явахад чинь дээрэлхэхгүй, тэнхлүүн явахад чинь бялдуучлахгүй үнэн мөн чанар бүхий хэдхээн л хүн чиний эргэн тойронд хэрэгтэй...Уур инээд хоёр өдөртөө тэнцээд, учрал хагацал хоёр жилдээ дүндээ дүн байвал л аз жаргал гээч нь байгаа юм бусуу... АМЖИЛТ хэдий сайхан ч чамайг хүн шиг хүн гэдгийг чинь хэзээ ч мэдрүүлдэггиү юм шүү... Амжилт чамайг ухаантай, мундаг, эсвэл хөөрхөн магадгүй тэвчээртэй болгож л харуулдаг...гэхдээ хэзээ ч чамайг ЧИ болгож харагдуулдаггүй..



Friday, October 23, 2015

The statement made by Achma

she said: ` Угаасаа өөрөөр харагдахгүй байна`.  I can not translate these words into English since it has incredibly broad meaning for me. However, i can give you the picture as she said: ` I can`t imagine any other way, but that! `

We`ve been together into this dream land for over 10 years now and it still seems like she`s my other half when it comes to matter of self-confidence. Somewhere in between it`s always nice to know that you are not alone and there are plenty of other people who are striving for their dream and having different types of battles inside their heads.

Wednesday, October 21, 2015

Failure#1

Okay i failed! I failed at being a decent employee or marketer. I thought i can do this kinda job without any difficulty but i was wrong i guess. It`s been just 2 weeks since i got the chance to work with a woman who i truly idolized but i made a poo-poo all over the collaboration. First thing is i was too intimidated by her skills and couldn`t reveal myself completely. I have no idea where i should start my job from  because the company has no marketing department and CEO puts her nose in every single step of the tasks related to the company starting from product packaging to FB posts. I was keep telling myself that i can`t be so fearful and unstable, come ooon it`s your first officail job and you really wished for this to happen!!! But you know what, this was not same as i expected. I can`t even decide i was being optimistic in difficult situation for the last 2 weeks or i was being ignorant in a dead-end situation.... Right now i`m so lost and empty...just want to relax and travel and not bother myself with `success` anymore...so tired of trying to be in the front line of everything.. Just wanna start over after i find my inner self or wanna work directly to my dream... All this academic stuffs are killing me i guess..

Sunday, October 18, 2015

Хийгээгүй зүйлдээ л хүн харамсах вий...

Шинэ бүхэн ийм сайхан... Энэ шоуны шүүгч хиймээр байна нэг  л өдөр...тэр их чин сэтгэлээр оролцож байгаа хүмүүст хандаж эх хэлээрээ зөвлөгөө өгч бас яг эгц урдаас нь харж энергийг нь мэдэрмээр...хүн бүхэнд ижилхэн хүч байгааг би ойлгуулмаар байна..та хэнбэгүай ч бай та бол хэн нэгэн шүү гэдгийг би сануулдаг байхыг хүсдэг..онгоцны үйлчлэгч болох маань ч ийм л кайфыг би мэдрэх байх..хэнийг ч ялгалгүй, бүгдтэй яг л ижил харьцаж бас өөрөөсөө гарч  болох хамгийн сайн сайхныг  бусад хүмүүст хүсч, тэр хүний амьдралын нэг өдрийг ч болтугай өнгөлөг, гэгээлэг болгох юмсан...Ямар уужим гээч хүний доторхи ертөнц..Надад энэ хүмүүс шиг өөрийгөө харуулах урлагийн авьяас байдаггүйд би их харамсдаг..тэгэхлээр би өөр ямар нэгэн бүтээн байгуулалт хийж, шинээр сэтгэж байж хүмүүст өөрийгөө ойлгуулах шаардлагатай гэсэн үг л дээ...гэхдээ яахавдээ ` амархан амьдралыг хүсэхийн оронд хэцүүг давах хүчийг хүс` гэдэг дээ..

Үнэндээ амьдрал чинь аз жаргалын цуцлуулга болохоос биш амьд үлдэх гэсэн тэмцэл биш шүүдээ гэдгийг улам ойлгуулах юм...Дэлхийд багтаж ядах тэр их тэмүүлэл..айдастай хэрнээ л мөрөөдөл нь тэрнээс давсан тийм их...Чин сэтгэлээсээ хүссэн бүхнээ та хүртэх эрхтэй...Та тийм сайхан ирэээдүйг авах гавьяатай хүн гэдгийг би хүн болгонд хэлмээр байна,.бас харуулмаар байна...Нэг ч жаахан охины мөрөөдөл битгий дуусаасай..нэг ч жаахан охин хүний аманд битгий багтаасай...хүмүүсийн чадахгүй гэсэн болгоныг, тэрэнд эргэлзсэн бодол болгонд өөрийгөө харуулаасай...Хүнд урам л хэрэгтэй байдгийг бүгд мэддэг ч болоосой...сэтгэлдээ багтаж байгаа тэр зураглалыг айж ичилгүйгээр амаараа гарган хэлж илэрхийлж чаддаг байгаасаа...өөрийгөө битгий хязгаарлаасай...хүн л болж төрсөн хойно хязгаар гэдэг үгээр тоглох хэрэгтэй.. Ганцхан тэр нэг дүрслэл ийм хүчтэй байдаг учрыг үнэхээр ойлгомгүй..өдөр тутмын ажил амьдрал ийм их хэрнээ зөвхөн тэр мөрөөдлийн тухай бодоход л яг одоо ч бүгдийг хаяад гүймээр...дахиж эргэж харах ч эргэлзээ төрөхгүй юм шиг...Дуртай зүйлээ л хийж байхдаа чи хамгийн супер! Чиний царайнаас хэн ч харцаа салгаж чадамгүй тийм их хүч зөвхөн дуртай зүйлийнхээ араас яваа хүнээс л мэдрэгддэг...Зөрүүд бүхэн мандтугай.!

Saturday, October 17, 2015

just saving my feelings for later.

Today I saw a guy with that certain light-blue colored snapback hat and that reminded me of someone particular....who i used to think was my skater boy....

Monday, October 12, 2015

Дараалал чухал уу?

Ер нь дараалал, ээлж дараа, зэрэг зиндаа чухал уу? хэний өмнө хэний ард, хэний дээр магадгүй доор байгаагаа яаж ч мэддийн ер нь...
Амьдрал эхлэж байна...2 нүдээ аних тэр үед л танд хамгийн хэрэгтэй нэг нүд нээгддэг гэдэг..Ажлын байрнаас сурч мэдэрч байгаа нэг зүйл бол `хүчирхэг нэгнийг үнэлээгүй хүн дорой нэгнийг хайрладаг`.. Үүний тайлбар юу гээч? өөрөөсөө доор байдалтай хүнд сайн санаж буй мэт эвий хөөрхий дэвсдэг хэрнээ өөрөөс нь хумсын чинээ илүүдэж болзошгүй хүчтэй нэгнийг бол үзэн ядаж, тэвчиж чаддагүй зан хүн гэдэг амьтны ухамсарт угаасаа л байдаг юм байна. Атаархаж биш бахархаж сурсан хүн л амар амгалан, бас жаргалтай басчхүү өөрөө өсөн дэвжих өндөр их ирээдүйтэй болдог юм даа...Бусдын чадварыг үнэлэх хэрэгтэй, үнэлж бас хайрлах... Тэртээ тэргүй бүгд л энэ дэлхий дээр хоромхон зуур ирээд буцна.. Араас нь таталдаж хоролмаатсан ч бай үгүй ч бай хүн болгоны ялгуусан гавьяа мартагдаж хуучирдаг учир чи санасандаа хүрнэ, санаа зоволтгүй! дээрхи хүмүүс чинь мартагдаж алга болно...

Ажил үйлсийн хувьд бол би дараалал чухал гэж боддог... эхлээд мөлхөөд, дараа нь алхаад, эцэстээ гүйж сурахыг би бизнесийн ертөнцийн хамгийн идеал дараалал мөн гэж итгэдэг...Мөрөөдөл чинь аймшигтай хэрнээ бас гайхамшигтай бол эргэлзээгүй дага!!!! Зүүдэнд хүртэл орж ирдэг тэр `хайр`-уудыг ээ.....яг бодит юм шиг зураглалтай...хайран гэмээр зүүднүүд..

...Амтатны сайхныг идэж
Өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй
Амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явхыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ...

Friday, October 9, 2015

яадын онгироо л байя лдаа..

Ер нь яадыын бизнесийг ийм онгироо л хийе л дээ..:P Бүтээгдэхүүнээ мэддэг, юу хийж байгаагаа мэддэг...Өртөгөө бас үнэ цэнээ мэддэг л байя лдаа... Бизнесийн хүн гэж боломжийг олж хараад байгаа нөөцөөрөө бусдын мөнгө төлөх зүйлийг бүтээхийг хэлдэгийм бн..гэхдээ энэ бншдээ тийм заваан луйврын шинжтэй байж болку л бхгүй юу..Монголд нэг өдөр автобусныхан ажил хаялт зарлахад микроныхон хүссэн үнээ хэлж хүн ачиж байна.Энэ арай бишээ...Дандаа ийм онгироо байж чадахуу тэр микрогийнхон???
Хүнд сэтгэл ханамж бүрдүүлэх зүйлийг бий болгоод худалдах бол саак л даа.. Ер нь энэ залуу шиг л хийжаа юмаа мэддэг болохоороо онгирдог байх ёстойм бн...

You know what they say, the best way to predict the future is to create it yourself... :) :) :)




Tuesday, October 6, 2015


Эзэн хичээхэд..

Хөдөлмөр гэдэг байнга эргэж хардаг, эзнээ хоосон буцаадаггүй гэж нээрээ яалт ч үгүй үнэн юм аа. Амьдрал шударга биш шдээ гээд жаахаан л гомдоллох гэхээр боломж олгохгүй бэлэгээ задлаад `мундаг`аа гайхуулаад байх юм..:) Эргэн тойрны хүмүүс болон өөрийн хүсэл тэмүүлэл эерэг байх ёстойм байна. Бас АЗ гэдэг нь Бэлтгэл Боломж 2ын огтлолцол дээр үүсдэг чамд ирж буй бэлэг нь юм байна...

Шаргуу хөдөлмөрч хүмүүс Шүтдэг хүнтэйгээ нэг л мэдхэд Эн зэрэгцэн алхаж явдаг. Мэргэжлийн өвчин болоод ч тэр юмуу гарааны бизнесийн мундагуудаар бахархдаг..ямар нэгэн төсөл хариуцаж аваад баг бүрдүүлээд гараасаа бүтээн байгуулалт гаргадаг менежер буюу удирдагчдыг би шүтдэг л юм...Тэр удирдагч нь харин яахав эмэгтэй хүн байж таарвал `азтай` тохиолдол лдоо.  Харин одоо ингээд л шүтээд хардаг байсан эмэгтэйтэй баг болж ажиллах гэж байна...Мөрөөдөл биелдэг юм л гэж хэлье дээ. Энэ бас хязгаар нь биш гээд боддоо...Юу гээч? Надад ирээдүй байна...

I feel like i have such a strong support system that consist of very different people from very different backgrounds. You do not know what the life has for you at the end of the day, so please never be negative for a second. Everything happens for a reason !   Sometimes bliss in disguise really happens. The miracle happens when you least expected.

I am starting to think of this as they definitely are my omens of good luck..

Monday, October 5, 2015

`Эчнээ` MODE ON!

Миний биологийн цаг үнэндээ орой эхэлдэг л дээ..:) орой 8 9 цагийн үед би уул эргүүлэх хүчтэй болдог ххэ гүэ тэгээд л нэг л их төсөөлөл, хүч,чин зориг болчихдог юмаа..Тиймээс өөрийн онцлогтоо тааруулаад суралцах их үйлсээ эчнээн ээлжид таарууллаа..:)

Надад өөрт минь хамгийн их анзаарагддаг сул тал бол ганцаараа бие даан шийдвэр гаргах тал дээрээ эргэлздэг...Хажууд нэг хүн байгаад тэрийгээ дагуулаад, эсвэл дагалдаад зэрэгцээд юм хийхгүй л бол ганцаараа байхлаар нэх хүч ордоггүй...Ёстой дэмий сул тал шүү энэ..битгий ийм болоорой..ххэ Тэгээд энэ эмзэг сэдэвтээ үндэслээд миний мэдрээд байгаа зүйл бол надтай яг үнэндээ зэрэгцэх хүн нээх элбэг олддоггүйд л байгааам л даа. Суралцах, бэлтгэл хийх, судлах, турших гээд бүхий л тал дээр ер нь гар нийлэхээр тууштай хүмүүс маш ховор байдаг гэдгийг хорин хэдэн насны туршлагаар мэдрээд байна... Чи юу хүсч байна гэхээр амжилт гэчихээд тэрний төлөө жаахан ажиллах хэрэгтэй, дэмжээд хамтраад түшээд өгье гэжаах чнь өөрсдийгөө хуураад залхуурчихдаг...ёоо ийм хүмүүст ёстой дургүй...Шалтиг гаргаж хуурдаг, олонхи масс-даа хэт уусаад өөрийгөө болж байна л гээд бодцон, бололцоогоо ашигладаггүй, удаан хөдөлгөөнтэй, бодит амьдрал ийм л байдаг гээд шунахай хурдан замаар ямар ч хөгжилгүй мээст-нд очдог хүмүүст дургүй...  Хүн өөрийнх нь хүчийг мэдрээд байх чинь  залхуураад ХЭНЭГГҮЙТДЭГ зан бүр ч балиар..

Өө сониноос хамаатны дүү маань бас онгоцыг оффисоороо сонирхоод байгаа бололтой.. нээх ойр өсөөгүй юм ярьдаггүй үеэл дүү маань ч гэлээ фб-ээс зургийг нь харахнээ яг л миний үеийн амиараа дэнчин тавиад бүхнийг эхлүүлэхэд ч бэлэн тэмүүлэл нь мэдэгдээд байсан... Ямар гоё гэгээлэг байгаа болоо тэр охины сэтгэл..ганцхан ороод гарах юмсан толгой дотор нь...нэг л тийм нандин байгаа даа...

Ийм өдөр гэж байхад Тийм өдөр гэж байдаг юм шүү хонгорууд минь! Тэр өдөр ирэхэд түүхээ ярьж өгөөд сууж байхаа тэсэн ядан хүлээнэм...



Sunday, October 4, 2015

maybe nothing..maybe everything..that`s for you to figure it out.

Шувуу... тэр үнэхээр гайхалтай...( яанаа би нисэх тухай бодоод эхэллээ..яанаа би онгоцны тухай бодоод эхэллээ.. уг нь энэ тухай бичих гээгүй шд ххэ)

Шувуу мөчир дээр суух юм....тэр мөчир энээ тэрээ хугарах вий ч гэж бодож байгаа юм алга..нээх тийм итгэлтэй..нээх тийм тэнгэрлэг ээ...Мөчир хугарч унах яг тэр мөчид ч тэр нисээд босоод явна...далавчиндаа бүгдийд найдаад... Хүн ийм л баймаар...Эргэлздэггүй, өөрийгөө яг мэддэг...
Маш олон сонголт дундаас  `энэ хувилбар байж болох юм` гэж биш `энэ хувилбаргүйгээр би хэзээ ч байж чадахгүй` гэдгийг нь л сонгох хэрэгтэй юм билээ...Өнөөдрийн гитарчин залуу надад дутаад байсан дохиог өгөх шиг л яг тэгж хэллээ. Тэр үнэхээр `дурлууштай`..ххэ

Хэл муутайн байж яасан ярих дуртайн гээд л хошин шог дээр гардаг шиг бүр өөлөөд байх тусам нь тэр замаараа явмаар санагдчихлаа шүү..гэдэн годон хөдөлгөөд дуракууд зүэр..:P

Яахав дээ тэгээд амьдрал баян шдээ..:)  Хэтрүүлэх дутуудах хоёр хэтдээ балаг нь ижил гэсэн үг бий шүү..Өөрийгөө битгий доогуур үнэлээрэй, бас хэт битгий бардаарай. Чамайг олж хараагүй нэгэн бол АЗГҮЙ АМъТАН.. :P   тэр бол зүгээр нэг MUGGLE !! :P

I was a little girl
Alone in my little world
Who dreamed of a little home for me.
I played pretend between the trees,
And fed my houseguests bark and leaves,
And laughed in my pretty bed of green.

I had a dream
That I could fly
From the highest swing.
I had a dream.

Long walks in the dark
Through woods grown behind the park,
I asked God who I'm supposed to be.
The stars smiled down on me,
God answered in silent reverie.
I said a prayer and fell asleep.

I had a dream
That I could fly
From the highest tree.
I had a dream.

Now I'm old and feeling grey.
I don't know what's left to say
About this life I'm willing to leave.
I lived it full and I lived it well,
There's many tales I've lived to tell.
I'm ready now,
I'm ready now,
I'm ready now
To fly from the highest wing.

I had a dream.

Friday, October 2, 2015

Юуунд юм бээээ

Амархан юмаа нээрээ..Би ч эрхийн мангардаа юмуу, үнэхээр ч энэ нэг зүйл болж өгөхгүй байна уу..өөрөө хүртэл өөрийнхөө хүчинд эргэлзсэн ийм үед юунд итгэдийн бэ??  Тэнгэр шиг байх гээд үзээд бах чинь нэмэгдэж дарамт ирээд бхын хха
Сэтгэлийн тэнхээ гэдэг үгийг улиг болтол нь сонсож байсан хэрнээ яг хэзээд, яаж бий болдог ямар том агуулгатай үг вэ гэдгийг нь мэддэггүй явжээ..нүд цадав..
Депрэссэнд бол амархөөн ордым бншдээ чи Цолмоон. Юунд ч итгэхээ больсон үедээ бүхнийг бурхандаа даатга гэдэг билүү??? тэгж гиюүрч явжаад бүр бүх юм дууссан хойно ухаан орох вийдээ ааааааааааааааааа   ер нь ингэж дэпрэссдэхээрээ ууж нтр үзээгүүм бншд хүмүүс шиг..дандаа л гоё юм бодож гоё хүмүүстэй л баяр тэмдэглэж явсануу гэхээс нөгөө өнцөгөөс нь харж ууж сууж үзээгүй л юм бн..яадын бөөн сенсаацдаж найзуудыгаа цуглуулаад гол дүр  ньболж уудымуу хха  (тэглээ гээд яах ч ын...юу ч өөрчлөгдөхийн хха)


Saturday, September 26, 2015

Би уг нь аягүй хөгжилтэй шд..:P

Манай  төрсөн найзуудын маань нэг 10 жилд байхдаа ингэж хэлж байсымдаг :` хүмүүс намайг хөгжилгүй гээд байдын би уг нь аягүй хөгжилтэй шд` гээд..хха бодохоор л хөөрхөн юм хэлцэн санагдаад байдын тэр охин.. Би бас аягэй хөгжилтэй шд..sarcastic гэх нь зөв байх..Зарим заримдаа бодлоо сул хаяад хошин шогийг өөнтөглөж биш таашааж хүлээж авах нь дажгүй шүү...
"Хүмүүс цаана чинь заяаныхаа ханийг олоод байхад би энчээ өрөөсөн оймсоо ч олохгүй байх жишээний "  ийм юм уншаад баахан инээлээ..үнэн ч юм шиг, шал тэнэг ч юм шиг..хха
За тэр яахав би хувьдаа хүмүүс намайг битгий л #bookchallenge-д дуудаасай гэж бодож сууна. Яагаад гэвэл миний уншиж буй номнууд дандаа сурах бичиг...:D  тэрийгээ зарлах шаардлага гарвал тэнэг байгааздээ гээл миний overthinking эхэлж байна шдээ..

Өнөөдөр онигоо-ны мэдрэмж маш өндөр хөгжсөн одод эрхэсийн байршил байлаа..


-Хэдэн настай вэ?
-18
-2жилийн емне бас яг тэгэж л хэлж байсан?
-Би нэг едер нэг юм яриал, маргааш нь еер юм яриад явдаг хvн биш!‪#‎гэнээ‬


Өнөөдөр миний онцлох үг: Read not to believe or contradict, but to weigh in and consider.

Wednesday, September 23, 2015

ахаха

ахахаха ёоо шинэлэг гэчихжээ бас... Манай боловсон хүчнүүд бас арай дэнднээ...бага зэрэг орчуулсан болоод гадны пэйжээс копидсон санаагаа Монголдоо анхдагч шинэлэг энээ тэрээ...  Уншина гэдэг нь хүний толгойгоор сэтгэх  явдал юм гэдэг чинь энэ шүү дээ..:P
Миний мэргэжил надад ийм юм заагаагүй дэг. Тэгснээ бас их сургуульд юу ч сурдаггүй байхгүй юу, хайран төлбөр гээл ярьж байх юм..энэ одоо мэдлэгтэй хүний үг мөн үү??? Би л лав ямар ч мэргэжлийг тэнэг, хэрэгцээгүй гэж бодож үзээгүй. Бүх л мэргэжил, мэргэшил амьдралаас үүдэлтэй..Амьдралд хэрэгтэй байдаг болоод л өдийд тэр салбарын тусгай сургалтууд байгаа шдээ. Сурч чадаагүй, эсвэл сачий нь  хүрээгүй зүйлүүдээ зүгээр л `тэнэг` гэж тодорхойлоод байхын. Зарим нэг чадваргүй юмнууд тэгжил байдгийн !

Ноёнтой архи уусан хүн 3жил согтуу явдаг гэдэг шиг өнгөрсөн баларсан амжилтаараа түрий барих нь инээдтэй хэрэг..Хорвоо дэлхий дээр юу л бол юу хуучирдаг бас мартагддаг. Ямар ч үзэсгэлэн гоо, ялгуусан гавьяа, алдар нэр мөнхийн биш болохоор `би болсон, хангалттай` гэж бодохгүйгээр эцсийн эцсийн цэг хүртэлээ даруухнаар амжилтаа ахиуланхан явж байж өөрийгөө хуураагүй хэрэг болох бизээ. ( at least you can say `i did everything i could` so proudly)

Хулганад тавьсан хавханд муур ч орж болно гэдэг дээ. Хүн болгоноос суралцах зүйл байдаг юмдаа. Дорд үзэж явангаа дээрээс доошоо унахвий дээ хонгорууд минь....!!!

Онцлох үгс/today`s tags:  UA consulting; Madame Bovary; хөзөр

Monday, September 21, 2015

a little bit of frustration..

ahhhhh been trying to capture the perfect headstand pose...Succeeded at keeping my balance but when i lift my feet i tend to tilt to the left side..which means even you have your feet up there, they are not aligned and one looks longer than another..:D i think this is because i`m not giving equal pressure on my elbows or my back is not symmetrical hha. Nicely controlling my breath and core muscles are burning pleasently, feeling light and completely focused but that`s the leg part still frustrating me!

Check out these 10 Headstand Benefits:
1)  Glowing Skin
Headstands help to flush nutrients and oxygen to your head by reversing the flow of gravity (and your blood), giving you glowing skin for hours.
2) Decreases Depression
According to Yoga Journal, headstand “helps relieve stress and mild depression” because they stimulate the pituitary gland, which releases endorphins (your “happy” hormones). Headstands can also reduce the production of cortisol, a stress hormone, while increasing the blood flow to your brain.  
3) Relieves Stress
Headstands can help decrease stress by keeping you present in the moment with your attention drawn inward. Headstand + long, slow breathing = complete stress relief. 
4) Improves Digestion
Inverting upside down in a headstand will allow the effects of gravity to reverse, which can help to move things along in your digestive tract. Not only that, but headstand will help to improve blow flow and increase nutrient absorption
5) Increases Focus
Headstands increase the blood flow to your brain and take the stress off your heart to constantly pump fresh blood throughout your body. This can help to improve mental focus and function. 
6) Stimulates Your Lymphatic System
To sum it up, your lymph system helps remove waste products from your blood. By flipping on your head, you can directly stimulate your lymph nodes and lymphatic system to help detoxify your body.
7) Tones Your Shoulders & Arms
Headstand is an amazing posture to increase the strength of your arms. When you’re in a headstand, you should be pushing the edges of your hands, wrists and forearms into the ground. This means you will be using the strength of your arms and shoulders to hold you up, instead of putting pressure on your neck and spine. 
8) Decreases Fluid Retention in Ankles & Feet
Getting upside down will help decrease edema and swelling in your feet and ankles. By elevating your feet above your head, you will help flush out fluid from your legs and feet. 
9) Strengthens Your Core
Wowzers — headstand is a crazy core workout. By practicing safely, you will learn to engage your core strength to master headstand. Using your core instead of kicking up into headstand, will strengthen your core and decrease the risk of injury.  
10) Improves Circulation
Headstand gives your heart a little “break” since it’s constantly working to pump blood upward to your brain. Plus, while you’re in headstand blood is able to flow more freely from your extremities back to your heart. 

Sunday, September 20, 2015

I feel like my mind has just made a baby

Өнөөдөр чинь ёстой юм юм хийгээд, уулыг эргүүлчихмээр их эрч хүчтэй байх чинь ээ :) хаанаас л бол хаанаас урам авч байна...би том болжээ. Хэн нэгнээр хэлүүлэн байж биш жижигхээн зүйлээс хүч орж сурч байна шд. Би цаас үзэг нийлүүлэхээрээ нэг  иймэрхүү.
Тэгээд энэ аймшиг дундаасаа шинжилж шинжилж  нэг санаа гаргаад тэрүүндээ хурган баярлана аа. :D  Ер нь бол том сэтгээд, жижгээс нь эхэлж хийх.Хамгийн гол нь эхлэх юм аа даа. Энэ ноорог дээр санаа байна, тухайн үед сонсож байгаа дууны үгнээс нь байна, уг гарал нь үл мэдэгдэх тэнэмэл үгнүүд ч байна... Ердөөсөө л миний толгойн дахь бодлууд л нэг иймэрхүү л гэсэн илрэл юм шиг байгаан.

Хүнд 2л сонголт байдаг. Ахиц гаргах эсвэл шалтиг олох. Шалтигийг хаяж сурсаны дараа чамд үр дүн мэдэгдэж эхэлдэг. Шалтигийг хамгийн түрүүнд санаж байгаа бол та өөрийнхөө гараар өөрийнхөө үнэ цэнийг үгүйсгэж байна...

Тэнгэрт тэмүүлж амьдрах тусам тээр тэндээс однууд намайг дуудаад ч байгаа юм шиг..ххэ (Сорхугтани хатан номны хэсгээс санаанд оров `Газрын явдлыг таньж дуусахаараа хүмүүс тэнгэрийн явдалд санаа тавьдаг`) 

Онцлох үг/ today`s tags: CV, Mongolia`s got talent

Saturday, September 19, 2015

In order to keep leading, you better keep learning!

It was one of those days in UB which is so hot&cold.. :)
I mean when you are outside and in the direct sunlight it`s so freaking hot but when you`re outside and being overshadowed by buildings it`s chilly that you can even feel your goosebumps.
Lately i`ve been  religiously attending some seminars and really getting my time`s worth from them. :) Those seminars are helping me choose my field of study as seeking master`s degree and so far the most interesting ones are `operation and information management` and `supply chain and logistics`... Also recently i`m being told that i was the one of brainiac girls and could lean toward subjects like math or physics. Nevertheless, i have a strong desire for managing and cooperating. :P


*Халуун хүйтэн хослоод байгаа шиг сайн муу бас л хослоод байна шүү. Нэг сайхан боломж алдчихлаа. :) Чигээрээ явах гэж бас л их юм золиослож байна даа..За яаахвээ, алдсан болгоныхоо араас нь харамсалгүй хэзээ нэг өдөр урдаас нь амдаж авч өөрийн болгоно оо л гэж үзье дээ. Everything in life is about give and take ;) Аавын хэлдэгээр бол хөдөлмөр гэдэг чинь эргэж хардаг зүйл дээ...

Онцлох үгс/ Today`s tags: DUENDE; Mongolian properties; Padro.

Thursday, September 17, 2015

Ahahaha.. #tbt


Ahaha this is so funny, I found my old video which i recorded long time ago when i found out i can record a video on Skype and send that as a message... :D Listen to that my little chipmunk voice.. :D
There was no need to make that funny expression even if you realized something new in your life..
It was like I was so curious about everything back then. I mean I`m no different now, but younger forms of me were kind of overcurious, i believe.  Just uploaded this to courage myself to keep being curious for everything you want and never fence off yourself in your comfort zone when you have too much energy to spend and too much things to open your eyes. You know what they say- think like there is no box.. :)

Friday, September 4, 2015

at loss of words.

Only a king can attract a queen and only a queen can keep a king focused. 👑- Romeo Miller

Wednesday, September 2, 2015

King of diamonds.

Өнөөдөр манай дүү намайг мэргэлэв шд...хэхэ та ингээл утас чинь ч дугарахгүй ганцаараа байгаад л байх юмуу гарч хүнтэй уулзаач гэнэ ээ..:P  Та бараг утасныхаа дуудлаганы аяыг одоо мартаж байхаа энэээ тэрээ баахан шоглож шоглож байснаа би таныг хөзрөөр мэргэлж өгөх үү гээд эхэллээ дээ өнөө гайхамшигаа..хха
4 ноён гаргаснаа тус бүрт нь нэр өгөв өө. Тус бүрийнх нь онцлогийг танилцуулаад эхнээс нь таалагдахгүй байгаагаа нэг нэгээр нь хассаар байгаад сүүлд нь Дөрвөлжингийн ноён үлдлээ..тэр нь одоо минийх юм байх өө..:P




Sunday, August 23, 2015

40к

хайруудтай арай гэж бөөгнөрөв...Хамгийн ихдээ 4үүлээ л бөөгнөрөх боломж олдлоо доо..гэхдээ удахгүй 6уулаа эсвэл бүр 13уулаа ч юмуу голын эрэг дээр суух өдөр минь ирэх буй за.Юм бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатайг яг үнэнгээсээ мэдэрч байна. Хүний хүсэл их, ухаан урт ч гэлээ хүлээх тэвчээр нь дэндүү бага байдгаас л алддаг бололтой. Яагаад ч юм ажилд орох болоогүй санагдаад..ххэ түр хойшлуулахаар шийдэв. Энэ 7 хоногтоо багтаж Дархан явж ирнэ ээ..:)
40к явахад нөгөө саравч маань алгүү гэхдээ нөгөө нэг байр, нөгөө нэг балкон бол яг шүү :) тэр байрыг 5 давхар л гэж бодож явдаг байсан чн 4 давхар байсан юм байналээшдээ..


Ингээд тавьчихсан байхад яахын та нар :P

Sunday, August 16, 2015

Хэн хэнтэй ч байж болно гэхдээ хэнгүйгээр байж чадахгүй вэ гэдэг нь л сонин ажээ.

Tuesday, August 11, 2015

Номоороон яваа юм бүхэн чимээгүй байдаг...

Зарим нэг жаргалыг чимээгүйхэн эдлэх ёстой гэж боддог.
Эрдэм сурах, санасандаа хүрэх 2л энэ насны жаргал бус уу :P  Эр, эм байтугай эрүү толгой салдаг хорвоод хэнээс ч хамааралгүй өөрийгөө хайрладаг байх нь эмэгтэй хүний гоо сайхан хийгээд хүч чадал нь. Байгаагаараа байгаа нь энэ гээд байнга нэг янзаараа байна гэдэг утгагүй ээ. Хэтэрхий журамт эмэгтэй ямар ч түүх бүтээдэггүй юм.
Хэн нь хэдийн тоо вэ гэдгийг бүгд мэддэгээс хойно мөн чанараа алдахгүй байх нь л миний хийх ажил юм аа.
Өглөө нэгэн сайхан үгийг сонслоо..Өдөржин тэгээд дотроосоон гэрэлтлээ :

А.Эрдэнэ-очир :Би талын бүргэд

Би талын бүргэд
Гэхдээ,
Амсхийж суугаа талын бүргэд
Нисэн алдлах цаг минь
Нэг их удахгүй
Жигүүр цуцсандаа биш юм аа
Жирийн шувуудыг ажсандаа

Тэнгэрийн уужмыг би мэднэ
Нисэх жигүүртэйдээ тэр
Талын уудмыг ч би мэднэ
Буух нутагтайдаа тэр

Би талын бүргэд
Хурмаст тэнгэр, огторгүйг ч мэднэ
Хуурамч орчлонгийн огт оргүйг ч мэднэ
Хутга шиг хувь тавилан тэнгэрийн цаазыг ч мэднэ
Хулганы, зурамны биш, 
Үнэг чонын тавиланг өрөвдөнө
Би талын бүргэд 
Талын бүргэд би 
Үүлгүй тэнгэрийн нарны гэрлийг асгаж ниснэ
Үйлийн сэвгүй уужмын салхийгалгадаж ниснэ 
Талын бүргэд би
Талынхаа овоон дээр
Амсхийж сууна
Мөдхөн ниснэ ээ,
Одоо оргил өндрийн цахирласан салхийг
Огтчиж ниснэ
Би талын бүргэд.

Sunday, August 9, 2015

new obsessions

 1. New, advanced level words with definition written under it.
 2.Morning Yoga in peaceful environment/ idk what would i do in the winter/
 3. Ox blood colored outfits.
4. Incredibly active desire to capture every single matter of the sky.

Friday, July 31, 2015

Туул эгчийг шүтэв.

Зиа шөнө л блогоо бичдийшдээ би угаасаа :)  Амралтын сүүлийн өдрийг багахан зэрэг тоо бодож, бас кино үзэж өнгөрөөлөө дөө. Тоо бодох гоё..толгой ажиллаад, бас энэ бодлогонд зориулсан зөвхөн ганц л зөв хариу байгаа гэдгийг мэдээд тэрнийг нь хайх гоё..Хариугаа олох бүр ч янзын.:) Эндээс нэг юм харагдаж байна уу?
     Аливаа асуудалд хаана хүрэхээ мэддэг байх нь хамгийн чухал.Магадгүй алхам болгондоо хүн зөв хариуг олохгүй л байх л даа..гэхдээ очих газраа, хүрэх цэгээ мэдэж байна аа гэдэг чинь өөрөө гүйцэтгэлийн бараг тал нь юм шүү дээ.:)
Хүмүүс намайг ямар их боддог юм бэ гэдийшдээ..харин би хүмүүсийг над шиг иймхэн жоохоон юм бодохгүйгээр яаж амьдардаг юм болоо гэж гайхдаг аа :P
Аан бас мэний пээн болох эмэгтэйн талаар энд тэмдэглэж үлдээе. Тэр хүнийг Эрдэнэчүлүүны Туул гэдэг. Ажигана компаний захирал, Монголд анх удаа махны чиглэлийн тахиа үржүүлж, `ГЭР` ферм төслийг амжилттай удирдаж яваа эмэгтэй. Одоогоор 4дэхь үрээ хүлээгээд бие давхар байгаа.Холыг хардаг, эмэгтэйлэг, язгууртан төрхтэй, ХОТ хоолойтой, үнэн загварын мэдрэмжтэй, хүслээ мэдэрдэг тийм л эмэгтэй бий дээ :)
Бодлоос гардаггүй мөрөөдөл гэж байдаг даа, Өглөө нүдээ нээх болгонд чинь харагддаг нэг тийм SCENE  байдаг даа, Цолмоон!
*Бодлоос гарахгүй бодогдохыг эртний монгол хэлнээ `НАМИАХ` гэнэ. :) Орчуулагч шуу ухаантай хэл бичгийн хүн юм болохоор иймэрхүү юманд их дурлана аа..ххэ
 Анх 15тай л жоохон Прэнцээс байж дээ..:) тэр үедээ шууд Америк явна гэж байхгүй ээ, Монголдоо төгсчихөөд Америкт нь очоод Монголд боловсорсон Монгол толгой ямар байдгийг та нарт харуулна аа, тэгээд тэр Америкаас нь би мөнгийг хүүлнэ дээ гээд шарлахаад байгаамуу яагаад байгаан ххэ тэгж боддог байж билээ :)
Өнөөдөр ер нь их ирээдүйн талаар бодлоо..ххэ I can`t settle down and start living simple life ever I will run wild as far as i can. So the only man who can be mine is one who decides to run wild with me rather than staying boring. Is that right?





Saturday, July 25, 2015

СААМАР...

2011.
Зиа энэ бол нөгөө миний хэлэх дуртай эхэлсэн цэг юм аа..:) энд л анх өөр шигээ хүмүүсийг харж байж билээ дээ..Хүмүүсийн бөөнөөрөө хошуураад байгаа юманд дургүй, бас смс бичихдээ үсгийн алдаа гаргах хамгийн дургүй гээд товчлууртай хэрнээ тоучскринтэй, заавал цагаан өнгийн (онгоцны өнгөөр дагнажаан ;) ) утас авна гэсээр байгаад 2011 онд энэ зураг дээрхи HTC ChaCha -г авсан даа.Анх оюутан болж амьдралын уралдаан ингэж эхэлдийм байжээ гээд л өөрийгөө их том хүн болсон шиг л бодож явдаг байлаа..

2015.07.24
Энэ бол 2015 он. Хал үзэж хашир суусан эмэгтэй эдр..ххэ Энэ зун гэр бүлийн аз жаргалыг мэдэрч авч байна даа.Найзын охин бол бидний охин.. Vehana-н 6 бүсгүй одоогоор 7уулаа боллоо гэсэн үг л дээ.

These blurry pictures are evidences that prove i am a night owl. :) The previous night of this day i spent all night doing some translation work and today i spent a whole night doing literally nothing.:P  Ганцаараа байх нь ганцаардахын нэр биш, харин ч бусдаас хол тасрах миний боломж юм аа.

Thursday, July 2, 2015

It is the time for me to strive for you.!


Ta-dah!!!! This one little notebook has been with me for last 4 years or since i graduated from high-school. This one is like my vision board, i mean all my dreams and life plans are on these white pages. I do keep some photos in it and keep journal.
The reason why i sharing it now is because i added some details into my plan book :) I do not want to forget them there and everytime i log in to this blog i want this post to work as a reminder for me to pursue them.

Tuesday, June 30, 2015

You are my end and my beginning

Эцсийн эцэст гэдэг үгээр энэ нийтлэлийг эхлэе ээ...
Эцсийн эцэст би эхэлсэн цэгтээ ирлээ...
Эцсийн эцэст би нэг л юмыг хүсээд байгаа юм байж ээ.
Тэр хүн намаг ойлгодог байгаагүй..зовоодог байгаагүй ч ойлгодог бол байгаагүй юм байна. Өнөөдрийг хүртэл 2оос илүү хүн намайг яагаад тэр киног шөнөжин уйлж үздэгийг мэдэхгүй, яагаад нисэх гэдэг үг надад мөрөөдөл гэж сонсогддогийг мэдэхгүй. Хүмүүс намайг зүгээр л дуртай гэж боддог..Гэхдээ нисэх л миний амьдрал...Би тэндээ үхэхдээ ч жаргалтай байж чадна.
     4 жил төөрч явлаа.Яагаад ч бодлоос гардаггүй, яагаад ч хаяж чадахааргү их хүсэл дотор байсаар л байжээ..Бага насаа их санаж байна.Блогоо, 40 мянгатаа,пэпси ундаагаа, эмана хоолны газараа, бас тэр их хүсэлээ...Хэн ч намайг өөрчилсөнгүй дээ..  :) Би эхний яг тэр цэгтээ эргээд ирлээ....
Одоо мэдээж алдаагаа давтахгүйн тулд надад календарчилсан төлөвлөгөө хэрэгтэй.. Эхний алхам TOEFL test /зовлон юм уу? тэ? :) /
Дурсамж хаана их агуулагддаг вэ..????? on the move...