Friday, February 21, 2014

Тал нь дутаад байсиймаа бүр..хэхэ

Өнөөдөр сайхан гэхэд дэндүү сайхан өдөр...Өвөл дууссан бололтой..шалбааг ихсэж бас нар төөнөөд...яагаад ч юм өглөө сэрэхдээ нэг зүйл өөрөөсөө нэхэж өөрийгөө олооч гэж уурлаж сэрсэн маань ийм учиртай байжээ. Яг өнөөдөр л өөрийхөө хаашаа очих ёстойг эргэн санаж байна..Би мартаагүй, гэхдээ их мохсон..Надад хэн ч итгэхгүй байгаа юм шиг байсан..бас бүгд мартсан юм шиг..Зорилго гэдэг агуу...зам нь ч их урт юм. Тэр газар найз чамайг л олж төгссөндөө их баярлаж байна. Бусдад заадаг над шиг хүнийг үйлдлээрээ ухааруулж, бишрүүлж чаддаг нь чи байсан..толгойгоо алдсан хүн ямар болдогийг сүүлийн 3 жил мэдэрлээ.Толгой минь байрандаа байгаа, байсаар байна гэдгийг мэдрэх сайхан байна. Би бол биеэ даасан, өөрийгөө нээж яваа залуухан эмэгтэй..гэхдээ тэр өдөр ирэхэд би бус бид гэж өгүүлбэр эхлээд хийж чадсан, харуулсан гэж дуусах байх.
Тэр байгууллага миний нүдэнд байнга харагддаг шүү... чадварлаг тэр эмэгтэйчүүд ч бас..би хэн нэгний хажууд дорой амьтан, юу ч мэдэхгүй жаахан хүүхэд байж магадгүй лдээ..гэхдээ найзууд нэгнээ нөхдөг хойно...

Захиа авах өдрөө тэсэн ядан хүлээе. Үйлийн үр эсвэл бурхан гэгч нь байдаг бололтой..захидал бодогдоод бас өөрийгөө хайгаад байсийн ингэх гээд байж...бууж өгөхгүй шүү.