Tuesday, May 28, 2013

Дур булаам..

Дур булаам нэгэн бүсгүй дээгүүр харан алхана...
Ардаа үнэрээ үлдээж өндөр өсгийн дээр нүүрэмгий алхана..

Би бусдын тархийг угааж чадахгүй гэдгээ, ертөнцийг үзэх үзлийг нь цэгцэлж чадахгүй гэдгээ улам их мэдэрч байна.Би цэгцлэхийг туйлын ихээр хүсч, хэрэгцээ улам өсөх тусам чадал хүрэхгүй тийм тэнэг хүсэлтэй байгаагаа ч гайхах юм.
Найзаа би чамайг хуучин шиг чинь болгомоор байна.Хэзээ болтол залуу нас гэдэг үгээр халхлаж буруу үйлдлүүдээ зөвтгөхийн бэ...шүүмжлэх дуртайдаа биш шүү..харахаар жоохон зүрх өвдөх юм аа...өмнөх тэр жоохон охин хэвээрээ болоосой гэж хүсэхийн.Чи би биднус ердөө 19тэй.Кинон дээр гардаг шиг, номон дээр үлгэрлэдэг шиг 37той, нөхөр болох хүнээ олоогүй цөхөрсөн, хийж бүтээх нас нь дууссан, орчлон хорвоод уйдаж ядсан эмэгтэйчүүд биш шдээ..Тэдний хийдгийг хийх хэрэггүйшдээ.Залуу хүн шиг баймаар байвал сэтгэл чинь залуу байхад цаашдаа хэдэн ч жил залуу байж чадна.Залуу гэдэг уухын нэр биш шдээ.Залуу гэдэг хэрэг тарихийн нэр биш шдээ.Тэр дууны эзэн чи биеэрээ болчихвий гэж би их айдаг...Залуу гэдэг үгээр халхлахаа боль л доо.."Хүн болгон адилхан биш шдээ" гэж хэлэх байх лдаа чи...гэхдээ нэгэн цагт яг ижил байсан гэдгээ санаарай.
Чиний сонголт одоо надад таалагддаггүй.Өөртөө итгэлтэй байдгийг чинь ойлгосон гэхдээ яагаад? найздаа харуулаач?? тэднээс өөр сэтгэдэгт чинь баярладаг, гэхдээ үйлдэл чинь нэг, хүрэх цэг чинь нэг болоод л болоод л болоод л байна. Нүүрний будаг хумсны маникюр-аар чиний сайхан байдал чинь тодорхойлогдохгүй, хүмүүсийн хэлдэг үгээр ч бас биш, ялангуяа бусдын хэлсэн үгэнд битий цадаарай...өөрийгөө одоо болж, ханаж, оргилд нь хүрчихэж гэх бодох тэр мөчид л чи үгүй болж байдгиймшүү.Өөртөө жинхэнээсээ анхаар лдаа...Өөрийнхөө хүмүүст анхаар лдаа...Гэрээ сайхан цэвэрлэ..Хүн ороод гарахад сайхан дулаахан сэтгэгдэл төрөхөөр...Хайрыгаа сайхан хайрла...өнгөрсөн бүх алдаа чинь мартагдаж уяртал нь хайрла...Байгаагаар чинь хайрлах гэж найз нь өөртэйгээ тэмцэн байж маш удаан тэвчиж байна...Хуучны жоохон, ухаантай, гэгээлэг, ариухан охин буцаад ирнэ гээж найз нь итгэдэг...Бусдадаа ядаж битгий нөлөөлөөрэй бас...Өнгөрсөн түүхдээ бардам байхаар...Өншөрсөнөөрөө дурсагдахдаа ариухан байхаар тийм сайхан амьдаръя л даа...Дур булаам гэх дуу чиний түүх биш байгаасай...тамхиний утаанд ханиаж инээхдээ чи харих ёстойгоо мартсан...юу ч үзээгүй миний гэнэн охин жаахан уугаад амархан тасарсан...