Monday, December 17, 2012

Сууж буй бүргэдийг харсаар байх уу??

Хэдэн жилийн өмнөөс өөртөө далдын хүч байдаг л гэж бодож итгэлтэй явдаг болсон.Гэхдээ энэ бодолдоо эргэлзэх бас өөрөөсөө дээгүүр нэгнийг мэдрэх үе тааралдах юм...
Хувь хүнд тэр дундаа эмэгтэй хүнд хэдэн шалгуур тавьж болдог бол? тэд нараас хэдийг нь би өндөр үнэлгээтэй давах бол?
Том юм шиг жижиг, эсвэл жижиг юм шиг том юм болов уу?
Амьдралдаа айж явдаг хэдхэн хүнтэй...нэгэн үе ялагдаж явсан тэдэнд...он цаг өнгөрөхөд шарх эдгэрч, хэрэг балартдаг...ялагддаг байсан нэгэн нь ялж эхэлдэг байтал би одоо ч тэдэнд ялагдана гэдгээ байнга мэдэрдэг...Яагаад би одоо болтол ялахгүй байгаа гээч? хүн хэзээ ч ганцаараа ялдаггүй юм.
Хэн нэгнийг муу хэллээ гээд чи сайхан болохгүй...яг энүүн шиг би тэд нарыг доош нь татсан ч би тэр 2оос дээшээ гарахгүй...өөртөө сэтгэлийн амар амгаланг бий болгож чадах тэр мөч хүртэл бол хэзээ ч үгүй..
Ер нь яагаад өрсөлдөх ёстой гэж? гэж өөрөөсөө асуудаг ч энэ асууж байгаа маань хүртэл ухаан гаргаж тэднээс давах гэсэн өрсөлдөөний минь хэсэг байдаг...нэг л их  бодлого, менежменттэй хүн...өөрөөсөө бусдыг муулж, өөлж суулаа гээд чамайг толгой дээрээ тахина гэж бодож байна уу? үгүй байхгүй юу...
Хүн хүртэх гавьяатай зүйлээ л хүртдэг...хар заваан юмнуудаа гаргаад хүнийг байгаагаар нь хайрлаж суръя...эсвэл өөрөө байгаагаараа зайлж суръя....энэ тохиолдолд зайлна гэдэг гаднаа дугай байхыг биш дотроо чимээгүй байхыг хэлнэ...

Өөрөө өөрийнхөө зүйл дээр амьдарч байхад аяандаа өрсөлдөх шаардлагагүй болох биздээ...
аз жаргалыг нэгэндээ хүсч суръя...егөөдөж биш чин сэтгэлээсээ ерөөж байя...ухаараарай ирээдүйн 20 настай бүсгүй минь...

Цоомоогийн ирээдүйн сайн сайхны төлөө...бас тэрний сэтгэлд байдаг хүчирхэг 6 бүсгүй VEHANA-н төлөө өөрөөсөө эхэлж цэгцрэх хэрэгтэй...миний бие 6 хүний хувь тавиланг тээж явдаг.